Гарааны бизнесийн 7 үхлийн нүгэл

Гарааны бизнесийн 7 үхлийн нүгэл

Стартапууд амжилттай ажилд авах нууц бол. Дэлхийг өөрчлөх хүсэлтэй хүмүүсийг хайж олох явдал юм. Marc Benioff, CEO of Salesforce

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол Өөрийгөө халамжлахыг чухалчил!

Өдөр бүр дуртай зүйлээ хийх цаг гаргах, хангалттай унтах, зохистой хооллох, тогтмол дасгал хийх нь таны сэтгэлзүйн эрүүл мэнд, сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө. Өөртөө анхаарал халамж тавихыг урьтал болгож, өөртөө цаг зав гаргаж байгаадаа харамсахгүй байх нь чухал.

Мөн бусдад санаа тавих нь ч бас өөртөө гаргаж буй цаг юм шүү.

Startup Slang

Гарааны бизнесийн 7 үхлийн нүгэл - This article originally appeared in TechCrunch

Бардамнал. Шунал. Хүсэл тачаал. Атаархал. Харамч. Уур хилэн. Залхуу.

Та "үхлийн долоон нүгэл"-ийн талаар хэзээ нэгэн цагт сонссон байх, гэхдээ тэд шинэхэн стартапуудад хэрхэн ханддаг талаар хэзээ ч сонсож байгаагүй байх.

Бизнесийн ертөнцөд хөл тавихад тань таарах 7н нүгэл: /Товчлон оруулав/

НҮГЭЛ №1: Хүсэл тачаал (Бусад компанид байгаа зүйлд бүү анхаарлаа хандуул) Үүсгэн байгуулагчийн хувьд та өрсөлдөгчдөө анхаарах ёстой болдог. Өрсөлдөгчийн ганган маркетингийн кампанит ажил, гоёмсог оффис гэх мэтийн зүйлсийг бүү шунал тачаал болгоорой.

Танд яг юу хэрэгтэй, яагаад?, гэдгийг өдөр бүр сайн бодож үзээрэй. Та ямар давуу болон сул талуудтай вэ? Таны үйлчлүүлэгчид болон бизнест юу хамгийн чухал вэ? Үүнд л анхаарлын 80%-аа зарцуул.

Тэвчээр (Өөрийгөө хэн бэ? гэдгээ мэдэж, тасралтгүй сайжир) Алсыг бодож ойр замд гар. "Хүн бүр нэг жилийн дотор хийж чадахаа хэтрүүлэн бодож, 10 жилийн хугацаанд юу хийж чадахаа дутуу үнэлдэг"

НҮГЭЛ №2: Шунал (Чи бүгдийг хийж чадахгүй) Gluttony Бүх хүмүүст бүх зүйлийг өгөхийг хичээх хэрэггүй. Энэ нь боломжгүй.

Зорилтот хэрэглэгчийнхээ талаар л сайтар бод. Хэрэглэгчдэд нэн тэргүүнд юу хамгийн их хэрэгтэй байна вэ? Та юунд үнэхээр гаргууд вэ? Та ямар чадвараараа ШИЛДЭГ нь байж чадах вэ? гэдэгт төвлөрөөрэй.

Төгсгөлийг нь бодож эхэл. Бүх зүйлийн талаар хэн ч мэдэхгүй. Гэхдээ үүсгэн байгуулагчийн хувьд та өөрийнхөө бизнесийн санааг дэлхийн хэнээс ч илүү мэддэг байх хэрэгтэй. Үүндээ анхаарлаа төвлөрүүл.

НҮГЭЛ №3: Шунал (Хамгийн том нь үргэлж сайн байдаггүй) Greed Хамгийн том нь үргэлж хамгийн сайн нь байдаггүй. Хамгийн томыг бий болгохын тулд хамгийн их цагийг зарцуулах болно. Шууд товлох ямар ч арга байхгүй. Бизнес өсөх томрох тусам асуудал шийдэл дагаад томорно. Үүнд бэлэн байж сайтар төлөвлө бас олонд шуналгүй багаар барьцаа ахиул.

НҮГЭЛ №4: Залхуурал. Энэ бүгдийг эхлүүлсэн хүн бол та өөрөө. Хэн ч таны өмнөөс код бичиж, хэрэглэгчтэй тань уулзаад явахгүй. All in хийсэн л бол залхуурал гэдэг үгийг урын сангаасаа авч хая.

Попорсон үгсийг алгас. "Хэрэглэгч өөрөө хүрээд ирнэ", "Дэлхийг эзлэх", "Бүх хүнд хүрэх" гэх мэт үгс нь тодорхойгүй, цуурай мэт л сонсогддог. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ суурийг бат бөхөөр тавь. Амар хялбар шийдэл хайж бусдын бэлэн зүйлсийг ашиглах нь нөгөө талдаа харьцангуй давуу талаа алдах боломжтой.

НҮГЭЛ №5: Уур хилэн (үргэлж хяналттай байх) Тусгүй зүйлд бүү оролц. Өрсөлдөөн тэмцэл нь таны стратегийн тооцоолсон гол хэсэг биш гэдгийг анхаар.

Let it go. Яаралтай чухал гэсэн зүйлсдээ л анхаарлаа хандуулж түүнийг дуусга. Хэрэггүй цаг ихээр авах зүйлсийг ялган тавьж явуул эс бөгөөс таны энергийг хамгийн ихээр үрнэ. Хамгийн царай муутай мэлхийг түрүүнд нь ид. Юу нь үнэ цээтэй, юу нь үнэ цэнтэй биш гэдгийг сайтар бодож үзээрэй.

НҮГЭЛ №6: Атаархал (Хэн нэгэнтэй адилхан байхыг бүү оролд) Бусад хүмүүс шиг байхыг хичээх хэрэггүй. Хамгийн муу питч эсвэл launch эвентүүд нь хэн нэгнийг дуурайснаас л болдог. Өөрийнхөө хамгийн шилдэг, хамгийн сонирхолтой хувилбар байж, үйлчлүүлэгч тань юунд санаа тавьж байгааг ойлгож, бусдаас суралцаарай бүү хуулбарла. Стив Жобс шиг байхыг хичээх хэрэггүй.

НҮГЭЛ №7: Бардамнал Стартапын ертөнцөд бардам зан зөвхөн энтрепренеуруудын сүнсэнд дотоодод л оршиж байх нь зүйтэй. Амжилтад олон нэрс багтдаг бол бүтэлгүйтэлд ганцаардал л байдаг. Гаргасан жижиг амжилтдаа багтан дараагийн ажлыг бүү орхигдуул. Чухал зүйлдээ анхаарлаа хандуулж, хэн нь дээш, хэн нь доошилж байгаад бүү сатаар, учир нь маргааш өөр байх болно.

Дээрх 7н нүглийг мэдсэнээр үүсгэн байгуулагчдад анхаарлаа төвлөрүүлж, цаг хугацаа хэмнэж, нийтлэг бөгөөд зовлонтой алдаанаас зайлсхийхэд тусална.

  • Бусдаас тусламж гуй.

  • Буруу болсон үед хүлээн зөвшөөр.

  • Win-win нөхцөлийг үүсгэ.

  • Хүн бүхэн төөрөлддөг.

  • Маргааш юу болохыг та л шийднэ.

Venture Capital / Investment

credit: CBinsight

SoftBank технологийн бизнесийн ирээдүйд асар ихээр бооцоо тавьсан. Тэдний VC болох Vision Fund нь үйл ажиллагаагаа эхлэхдээ венчер зах зээлд хүчтэй орж ирсэн ч өнөөгийн байдлаар хэлцэл болоод хөрөнгө оруулалтын хувьд идэвхгүй байна..

A16z нь крипто зах зээл рүү орж байна. Андреессен Хоровиц Европт оффис нээж байгаа бөгөөд АНУ-ын алдарт VC Лондонг сонголоо. Тэд крипто хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.

Deal / Хэлцлүүд/

  • Ойн аж үйлдвэрийн менежментийн платформ Ocell нь 4.9 сая еврогийн seed үеийн хөрөнгө оруулалт босголоо.

  • Nia Health хувь хүн болгонд зориулсан /personalized/ эмнэлгийн платформ нь High-Tech Gründerfonds, Ventura BioMed Investors, Adesso Ventures-аас 3.5 сая еврогийн санхүүжилт авчээ.

  • Лондонд төвтэй төслийн менежментийн Deployed стартап 4 сая долларын хөрөнгө оруулалт татлаа.

  • Бизнесүүдэд зориулан уур амьсгалын эрсдэлд дүн шинжилгээ хийдэг Испанийн Mitiga стартап 13.3 сая еврогийн "Series A " шатны санхүүжилт босгожээ.

Around the World

Tech is Here

  • YouTube Shorts, р: AI-г видео засварлахад практикт ашигладаг Dumme стартап нь олон нийтэд нээлтээ хийхээс өмнө аль хэдийн эрэлтийг бий болгож байна. Y Combinator-с компани нь YouTube-ийн контентоос богино хэмжээний видео бүтээхэд хиймэл оюун ухааныг ашигладаг ба бүтээгдэхүүнийг нь туршиж буй олон зуун видео контент бүтээгчидтэй бөгөөд албан ёсны нээлтээс өмнө 20,000 гаруй хэрэглэгчийн хүлээлтийг жагсаалтад байгаа аж.

  • 5-с 50 ажилтантай болох нь? Компани ажилтны нийцэл.

  • AI нь тойрог эдийн засгийг /circular ecomony/ хэрхэн хурдасгаж байна вэ?. [Harvard Business Review]

Кохортоор сонин сайхан 

III хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 9-р сарын 15 аар дуусаж байгаа мэдэж байгаа биздээ.

Бүртгүүлэх холбоос: www.mstars.mn/apply

MstarsHub-н тухай 😄 Танилцуулга

Монголд стартап хийхэд ?? ЭНД дарж үзээрэй.

Стартап эхлүүлэхэд нас чухал уу?

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you