• MStarsHub Newsletter
  • Posts
  • Таны бизнесийг дараагийн шатанд хүргэх пуужин уу? эсвэл шуугиан дэгдээсэн тренд үү?

Таны бизнесийг дараагийн шатанд хүргэх пуужин уу? эсвэл шуугиан дэгдээсэн тренд үү?

Пуужин уу? Тренд үү?

😘 Season 6 №44

If your doorstep is clean, then your city will be clean.

Mahatma Gandhi
  • Mental health

  • Startup Slang

  • Venture Capital / Investment

  • Around the world

  • Skills we need

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол Өөртөө энэрэнгүй хандах. 💅

Хүнд хэцүү үеүддээ асуудлаа хүлээн зөвшөөрч өөртөө энэрэнгүй хандаарай. Ингэснээр таны бие хийгээд сэтгэл санаанд эергээр нөлөөлж илүү өөртөө итгэлтэй, бүтээмжтэй байх болно.

Хэрэгжүүлж болох 4 арга зам: Биеэ хайрлах. Эрүүл хооллох, алхах эсвэл массаж хийлгэх зэргээр биеийн тайвшрал авах нь энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Өөртөө захиа бичих. Яг юунаас болж хэцүү байгаагаа нэгд нэгэнгүй бичих нь асуудлыг илүү өөр өнцгөөс харах, өөрийгөө буруутгахгүй байх зэрэг үр дүнтэй. Өөртөө урам өгөх. Та сайн найздаа хүнд хэцүү эсвэл стресстэй байдалтай үед нь юу хэлэхээ бодоорой. Энэ үгсээ өөртөө хэлж өөрийгөө хайрлаж байгаарай. 

Startup Slang

Таны бизнесийг дараагийн шатанд хүргэх пуужин уу? эсвэл шуугиан дэгдээсэн тренд үү?

Accelerator нь стартапуудад 3-аас 6 сарын богино хугацаанд салбарын мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авах, нетворкинг хийх болон олон төрлийн сургалт авах замаар бизнесээ хөгжүүлэх цаашлаад хөрөнгө оруулалтын боломж олох хөтөлбөр юм. Бидний сайн мэдэх Airbnb, Dropbox, Reddit болон Coinbase зэрэг амжилттай бизнесүүд энэхүү хөтөлбөрийн бодит жишээ билээ. Startup accelerator нь зөвхөн санхүүжилт олохоос илүүтэй том боломж байдаг.

Хөтөлбөрт орсноор өөрийн бодол санаа, цаг заваа бүрэн зориулах нь чухал.

Долоо хоног бүр эрчимтэй цуврал семинар, сургалт, зөвлөгөө авах бөгөөд оролцох бүрдээ бизнесээ хөгжүүлж болох арга техникүүдийг туршиж хэрэгжүүлэх хэрэгтэй. Стартапын амжилт үргэлж сурсан зүйлээ хэрхэн ажил хэрэг болгохоос шалтгаална.

Хөтөлбөрт орсноор та дараах боломжуудыг хүртэх болно:

  • Санхүүжилт олох

  • Бизнесийн огцом өсөлтийн боломж

  • Зорилтот хөрөнгө оруулагчийн анхаарлыг татах

  • Зөвхөн таны бизнест зориулсан зөвлөгөө менторуудаас авах

  • Таны бизнесийн харьцангуй давуу талыг төгөлдөржүүлэх.

Тэгвэл энэ хөтөлбөр яг танд хэрэгтэй эсэхийг хэрхэн мэдэх вэ? Accelerator-ын зорилго нь товчхондоо стартапуудыг X-ээс Y цэг хүртэл илүү хурдан хүргэх явдал. Таны бизнес хөтөлбөрт бэлэн эсэхийг мэдэхийн тулд дараах асуултуудыг асуугаарай.

  • Танай бизнес хэр хурдан хөгжиж байна вэ? Та тогтсон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй юу?

  • Танд хэдэн сарын хугацаанд зөвхөн энэ хөтөлбөрт ороод явах сахилга бат бий юу?

  • Та санхүүжилтийн оронд өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг өгөх боломжтой юу?

Хэрэв таны хариултууд эерэг байвал энэхүү хөтөлбөрт хамрагдах талаар бодох нь зүйтэй.

Writer: Temu 

Venture Capital / Investment

  • Хятад улс 2023 онд Азидаа хамгийн их хэмжээний VC ХО-ыг хийв. [Pitchbook] 

  • Seed үеийн стартапуудын өнлөр үнэлгээ хэзээ зогсох вэ? [TechCrunch] 

  • GenAi-ийн стартапуудын босгосон санхүүжилийг эрэмбэлэв. [Pitchbook] 

Top 100 AI startups

Around the World

  • Том бизнесүүд улам л томорч байна уу? [The Economist]

  • Эрүүл мэндийн ажилтнууд яагаад ажлаасаа халширч байна вэ? [The New York Times]

  • Дэлхийн баялгийн пирамидыг харцгаая. [Visual Capitalist]

  • Парис яагаад Европын хиймэл оюун ухааны төв болж чадах вэ? Үүсгэн байгуулагчдын сонирхлыг татсан хайрын хотын талаар: [Sifted]

  • Amazon Prime Video нь Холливудын хамгийн муу шоунуудтай боловч хамгийн шилдэг бизнесийн загвартай. [The Economist]

Skills we need

Хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулах вэ?

Тухайн хэлэлцүүлгийн зочид панелистүүд болон сэдэв тодорхой болсон гэж үзье:

  • Оролцогч зочидтой хэлэлцүүлгээс өмнө бэлтгэл дадлага хий. /Ядаж урьдчилж тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй/😀

  • Хэлэлцүүлгийн өнгө аясыг бэлтгэ. /Үзэгч болон сэдвийн хүрээ хамаатай/ 😄

  • Супер албаны хэв маягтай байх уу? эсвэл тайван чөлөөтэй байх уу?

  • Тодорхойл оролцогчдод мэдээлэл хүргэ 😊

  • Тэдний яриа хэтэрхий удаан үргэлжилсэн, эсвэл сэдвээс холдсон бол та өгүүлбэрийн дундуур зогсоох болно гэдгийг мэдэгдэх хэрэгтэй. 🫡

  • Хэлэлцүүлэгт оролцогч зочдоо сайтар судал. Гэрийн даалгавраа хий

  • Хугацааг эхнээсээ тохир ⏲️

  • Урт хариултыг тасал 🛑

  • Өргөн хүрээнд биш, гүн рүү яв 💘

  • Хувийн зан чанарыг харуулахаас бүү ай. 🤣 

  • Асуултыг бэлтгэхдээ бүх талд хүртээлтэй хэрэгтэй байхаар судал. 📜

  • Суудал болон гэрэлтүүлгийг тухтай байхаар сонго 💺

  • Ус эсвэл уух зүйлс заавал бэлтгэ. 🍵

  • Заавал дүгнэ. 🤌

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you