- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Hub Tech bootcamp 1.0
MStars Hub Tech bootcamp 1.0
Adventure of "Tailwind CSS - Framer Motion

MSTARS HUB Techbootcamp Newsletter 1
MStars Hub-н Хөтөлбөрүүд
Startup accelerator program - Validated Learning

Эхлэлийн шатны стартапуудыг сонгон шалгаруулж 6н сарын хугацаанд бизнесийн өсөлтийг хурдасгах хөтөлбөр.
Corporate innovation program - Disrupt Your Industry

MCS группийн ажилчдаас төрсөн инновацилаг төслүүдийг дэмжих хөтөлбөр.
Tech Bootcamp - Accelerated Learning

Байгууллагын технологийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилготой ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр.
😄😄😄Bootcamp гэж юу вэ? Bootcamp ийг энгийнээр 😄😄😄
Тасралтгүй суралцдаг хүн л амжилтад хүрдэг гэдэгт бид итгэдэг.
Bootcamp-ийг энгийнээр тайлбарлавал тодорхой сэдвийн дагуу богино хугацаанд мэргэжилтнээс суралцан ур чадвараа ахиулах эрчимтэй хөтөлбөр юм. Хамгийн гоё хэсэг нь сонирхол нэг залуустай хамтдаа хөгжиж коммунити бий болгох.
Технологийн бүүт камп нь сүүлийн үеийн дижитал технологиудыг хурдан хугацаанд, үр дүнтэй байдлаар суралцдаг эрчимтэй сургалтын хөтөлбөр юм.
Бүртгүүлэх холбоос: https://tally.so/r/31lbP1
МСтарс Хаб нь яг дээрх жишгээр технологийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтээнүүдэд зориулан анхны #Tech Bootcamp-ийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Сонирхол чиглэл адил нэг хэлээр ойлголцдог хүмүүсийн нэгдэлд орж ур чадвараа ахиулж бүтээмжээ нэмэгдүүлэх боломж гэж харж болох юм.
Bootcamp-д хамрагдсанаар:
Ур чадвараа сайжруулах
Бүтээмжийг нэмэгдүүлэх
Карьер ээ хөгжүүлэх
Технологийн коммунитид нэгдэх / Холбоо тогтоох
Бодит практик туршлага хуваалцах
Цаашид …
МСтарс boot camp 1 - Front-End / TailwindCSS Framer Motion / Design animated website
МСтарс boot camp 2 - Cloud Technologies - AWS
МСтарс boot camp (n) - Emerging Technologies (ML & AI)
МСтарс boot camp (n) - DevOps /CI & CD, Scaling/
МСтарс boot camp (n) - BackEnd
МСтарс boot camp (n) - Mobile app/Flutter , Responsive Web app/
Fact news…
Statista-аас мэдээлээснээр технологийн томоохон компаниуд хэрэгтэй технологийн чиглэлээр төгссөн ажиллах хүчинг суралцсан байдлаас нь хамааран шууд ажил олгох хандлага өссөн байна. 2021 оны байдлаар Amazon компани нь bootcamp-аас төгссөн төгсөгчдийг хамгийн их ажлын байраар хангасан бөгөөд үүний араас Google, Meta, Microsoft гэх мэт компаниуд оржээ.
Мөн судалгаагаар Кодчлолын бүүт кампын зах зээлд тасралтгүй өсөлт ажиглагдаж байгаа ба 2022 оны байдлаар 418.08 сая долларын зах зээл судлагдаж энэ нь 2030 он хүртэл тасралгүй 12.27%-иар өсөх төлөвтэй байна.
#FrontEnd #TailwindCSS #FramerMotion #bootcamp1 #Codely2.0
Чанартай мэдлэгийг яагаад богино хугацаанд авч болохгүй гэж? Тэгээд бүр тухайн чиглэлд мэргэшсэн хүнээс ?
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you