- MStarsHub Newsletter
- Posts
- Хиймэл оюунд л хөрөнгө оруулж байна.
Хиймэл оюунд л хөрөнгө оруулж байна.
😘 Season 6 №48
Investors Want to See Numbers
Mental health
Startups Around the world
Venture Capital / Investment
Around the world
Cohort news
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол бодит зорилгоо тавих. 🥅
Өөртөө хүрч болохуйц, бодитой зорилго тавьж, тэдгээрийг жижиглэн удирдаж болох алхмуудад хуваагаарай. Тухайн бодит бас боломжит зорилгынхоо төлөө тэмүүлэх нь өөртөө итгэх итгэл, амжилтад хүрэх мэдрэмжийг бий болгодог. Замдаа ахиц дэвшлээ тэмдэглэж, шаардлагатай бол зорилгоо өөрчлөхөд уян хатан бай.
Бодит зорилго тавих нь урам зоригийг нэмэгдүүлж, стрессийг бууруулж, таны сэтгэлзүйн сайн сайхан байдлыг бага ч болов сайжруулж чадна.
Startups around the world - Ai
Ai буюу хиймэл оюун ухаанд суурилсан стартап, компаниудын хөрөнгө оруулалт хамгийн идэвхтэй байна. 2024 онд a16z-ийн хийсэн хэлцлийн дөрөвний нэгээс илүү хувь нь (28%) хиймэл оюун ухаантай стартапуудад хийгдэж байсан бол 2021 онд 15% байжээ.
2024 онд хөрөнгө оруулалт босгосон Ai салбар стартап/ компаниуд:
Udio ($10M seed) — AI music generation
Tennr ($18M Series A) — Healthcare workflow automation
Hippocratic AI ($53M Series A) — LLMs for healthcare
Applied Intuition ($250M Series E) — ADAS
Kaedim ($15M Series A) — 3D content generation
Ideogram AI ($80M Series A) — Text-to-image generation
Freenome ($254M Series F) — Cancer detection
Rasa ($30M Series C) — Conversational AI
BioAge Labs ($170M Series D) — Drug discovery
Ambiance ($70M Series B) — AI healthcare assistant
Venture Capital / Investment
2021 оноос хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын Private Equity хэлцэл буурах хандлагатай байна. [Healthcare Dive] Мөн эрүүл мэндийн салбарын unicorn-ууд хурдацтай буурч байна.
Уур амьсгалын технологийн хөрөнгө оруулалт 2024 он хүртэл 8.1 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. [TechCrunch]
Plug and Play-ийн 2000 дахь хөрөнгө оруулалт. [Plug&Play]
Venture Capitalist -уудын сонсохыг хүсэж буй 10н deeptech салбар. [Sifted]
Top 100 AI startups
Around the World
Стартапын ертөнцийн экосистемийн шагналууд 2023 [StartupBlink]
Засгийн газрууд 2023 онд Venture Capital сангийн томоохон эх үүсвэр байв. [Sifted]
Cohort news
Microsoft компанийн ISV Success программ буюу Microsoft Teams, Outlook, Power App зэрэг бүтээгдэхүүнүүдтэй холбогдох боломжийг олгодог программд тэнцэж Microsoft- н Marketplace- багтан сая сая байгууллагууд шууд Teams дотроо ашиглах боломжийг бүрдүүлнэ.
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая.
PS, We love you