МСтарс Хабаар сонин сайхан

MStars Weekly шинэ улирал эхэллээ. Хэдүүлээ тэгээд гоё гоё юм уншина аа. #staytuned 

STARTUP = GROWTH

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ удаагийн бяцхан зөвлөгөө бол зөвлөгөө бол өөртөө чөлөөт цагтаа цаг гаргах явдал!

Бид өөрсдийгөө "хэт завгүй" гэсэн бодолд дарагдуулан өдөр дуусахад нэг зүйлийг хийж дуусгаагүй гэсэн бодолтой хоцордог. Тэр бол өөртөө зориулах байсан хугацаа.

Өөртөө чөлөөт цаг гаргах нь сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай байдаг хэмээн мэргэжлийн хүмүүс үздэг. Та бүхний сайн мэдэх #metime. Өдөржингөө амарч, тунгаан бодож, эерэг зүйлд бага ч болов цаг гаргаж өөрийгөө хайрлаарай.

Холбоосоор холыг харъя

Блокчейн бол ирээдүй. Зардлыг бууруулж, гүйлгээг хурдасгаж, нийлүүлэлтийн сүлжээг хялбарчилж буй түйвээгч [Bloomberg]

Зээлийн санхүүжилт нь гарааны бизнес эрхлэгчдэд дампуурахаас зайлсхийхэд тусалдаг боловч стратеги нь урт хугацаандаа эрсдэлийг үүсгэдэг. [WallStreetJournal]

Түргэн хоолны ирээдүй: Робот ахлах тогооч, цахим захиалга, хүргэлт бидний 2030 онд хэрхэн хооллох вэ? [CBinsights]

Startup Slang vol 2.0

Эхний 1000н хэрэглэгчээ татах нь:

Хөрөнгө оруулагчдын хардаг гол тоонуудын нэг болох эхний 1000 хэрэглэгч. Тэгвэл тэднийг хэрхэн олж болох аргуудтай танилцъя.

Pitch видео: Бүтээгдэхүүнээ хэрэглэгчид тайлбарла. Юуг, яаж, хийж буйгаа хэн ч ойлгохоор үзүүл.

Цаасан хэвлэл: Uber эхний хэрэглэгчдийг /early adapters/ татахын тулд метроны буудал, коллежийн кампусуудын өмнө сурталчилгааны хуудас байрлуулж байсан.

Мэдээллийн товхимол: Танай хэрэглэгчдээс имейл өдөр тутамдаа ашигладаг нь хэд вэ? Тэгвэл тэднийг татах нэг суваг нь сонирхолтой шинэ мэдээллийг агуулсан хялбар товхимол.

Linkedin: Хэрэглэгчийг хамгийн органикаар татах боломжтой платформуудын нэг бол LinkedIn. Wonsulting-ийн үүсгэн байгуулагчид Linkedin дээр идэвхтэй нийтлэл бичсэнээр амжилттай ажиллах эхлэлээ тавьсан.

F6s (B2B): F6s бол таны бизнесийг сошиал орчинд бага хүчин чармайлтаар өндөр өгөөжийг бий болгох боломжтой платформ юм. МСтарс Хаб F6s-тэй хамтарч ажилладгийг мэдэх үү? Ашиглаад үзээрэй.

Бүтээгдэхүүнээ ангуучлуулах: Өдөр бүр 100,000 гаруй хүн Product Hunt-д зочилдог. Олон улсад гарахад ч томоохон хэрэгсэл болох тул туршаад үзэхэд алдахгүй биз ээ.

Нетворкинг, бизнес уулзалтууд: Зогсолтгүй уулз, танилцуул, хэрэглүүл холбоо тогтоо. Энэ бол байнга тасралтгүй үргэлжлэх процесс. Суусан газраасаа шороо атгадаг байх хэрэгтэй шүү.

Коммунити: Аажим аажмаар өөрсдийгөө хүрээлүүлсэн нэгдлийг бий болго. Дараа нь тэдэнд бүтээгдэхүүнээ санал болго. Хэрэв органикаар бий болж танай үнэ цэнийг ойлгон нэгдсэн л бол 50% нь шууд үнэнч хэрэглэгч тань болно.

Нөлөөлөгчид / Social influencers: GamingFrog нь нээлтээ хийхээс гурван сарын өмнөөс Фифа-тай холбоотой контент бүтээгчид нөлөөлөгч нартай хамтран ажилласан. Нээлтийн эхний өдөр тэд 1000 гаруй хэрэглэгчтэй болсон. /Play FIFA22 for cash/ Монголд ч нэлээд анзаарагддаг даа.

Өмнөх хамтран ажиллагсад / найзууд : Тэд бол хайр юм. Тэд таны бүтээгдэхүүнийг дуртайяа хэрэглэж түгээх болно.

Биет борлуулалт: Үүсгэн байгуулагчид бүгд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж чаддаг байх ёстой.

Амнаас ам дамжуулах: Бүтээгдэхүүн үйлчилгээ чинь үнэхээр л сайн бол өөрөө өөрийгөө зарах болно. Сайн бүтээгдэхүүн өөрөө маркетинг.

НИЙТЛЭЛ:

Instagram: Сар бүр 1 тэрбум+ идэвхтэй хэрэглэгчид.

Твиттер: Трамп хүртэл сонирхох боломжтой.

Linkedin: Бүх мэргэжлийн хүмүүст хүртээмжтэй бол өдрийн од л гэсэн үг. Тэд түгээнэ

Facebook: Хамаг олон бас хар масс бүгд байгаа.

SEO: Боломжим бүх сувгийг ашигла.

Портфолио мэдээ

blindcare апп v1.1.2 дээр ЗҮРХ🧡❤️💛 нэмэгджээ. Зүрх нь хүссэн үйлчилгээгээ авах боломжтой бөгөөд асуудлаа хуваалцаж, тусламж хүссэн хүмүүст хандивлах илгээх мөн боломжтой.

Лингос: Энтертайнментаар гадаад хэл сурцгаая. Туршаад үзээрэй. Дараа нь шууд л хэрэглэгч нь болно.

Qmenu Сан Франциско хотыг зорилоо. Тэд SF хотод ресторан кафе эрхэлдэг Монголчууддаа Qmenu QR menu & POS system ээ танилцуулахаар бэлтгэжээ.

Гэр Смарт: #MoNONET тун удахгүй.

Цахим 100айл: Бүх төрлийн БАРИЛГЫН МАТЕРИАЛ-ыг гар утаснаасаа. Мөн түүнчлэн 10,000,000₮ хүртэл ЦАХИМ ЗЭЭЛ олгож байна.

Uparking: Авто зогсоол түрээсийн цахим Uparking платформ.

Монарти виртуал & биет хосолсон галерей боллоо. Монголын анхны виртуал арт галерей Монарти 1 жилийн ойн баяраа будаг нь ханхалсан шинэхэн ордондоо нээлээ.

Easy Cook: Эрүүл ахуйн стандартанд нийцсэн шинэ үйлдвэртээ нүүж орлоо. #scaling

Хангал Системс: #SmartMongol платформ СӨХ-н ажлыг цэгцэлнэ.

Momade: Univision Mongolia брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Бидний үздэг киноны орчуулгыг ээжүүд гэрээсээ мэргэжлийн түвшинд орчуулж хүргэх нь ээ.

АРТУМ: AРТУМ aппликешн тун удахгүй.

Удахгүй болх эвентүүд

Techstars Virtual Startup Day ~ Where future founders and community leaders come to learn, grow and connect. December 8th all Day!

"Disability Expo Mongolia" ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭКСПО ~ Nov 20, 2022 AT 9 AM @ MPM Event Hall

Z Networking Conference 2022, Nov 19, 2022 AT 2 PM @ Zaisan Hill Complex

Digital Product Conference III - #DPC22 , Nov 17, 2022 AT 8:30 AM @ Zaisan Hill Complex

Кохортоор сонин сайхан 

Энэ хэсэгт цаашид стартапуудын 7 хоног тутмын ахиц дэвшлийг алдаршуулах болно.

Mangaa нэрээр хөтөлбөрт хамрагдаж байсан тэд нэрээ Gamebank болгон өөрчилж бизнестээ хүртэл #pivot хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт болсон хамгийн том мэдээ бол Gamebank ~ Skyresort албан ёсоор хамтран ажиллахаар боллоо.

Hand Pro стартап маань ирэх бүтэнсайн өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "DISABILITY EXPO 2022" арга хэмжээг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, хамтран "Ганцаараа биш олуулаа" уриан дор зохион байгуулах гэж байна.

null

Стартапууд Грантаа авлаа. Стартапуудад энэ бол үйл ажиллагаагаа сайжруулах, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж билээ. Вүүүхүүү 💰

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟