Build with Ai 2024

Build with Ai 2024

😘 Season 6

  • Mental health

  • Build with Ai

  • Qmenu

  • Monarty

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол БҮТЭЭХ. 🎨 

Уран зураг зурах, бичих, хөгжим тоглох, өөрийгөө илэрхийлэх ямар ч төрлийн бүтээлч үйл ажиллагаануудаас туршаад үзээрэй. Бүтээлч зүйлс хийж цагаа зарцуулах нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргах, стрессийг багасгах, амжилтын мэдрэмжийг бий болгодог. Төгс төгөлдөр байх шаардлагагүй - үр дүнд биш харин үйл явцад анхаарлаа төвлөрүүлээрэй.

Build with AI / Google Developer Group

Ai-р амьсгалж буй үед стартап бизнесийн байгууллага бүр л өөрсдийн гэсэн ai/machine learning загваруудыг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зорьж буй энэ үед та дараах воркшопд суралцаад төслөө амьд болгох боломжтой. Ойр дотнын хэн нэгэндээ заавал хүргэх зар шүү.  😁 

Үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: ЭНД дар. Веб холбоос харин ЭНД дараарай 🙂 

Үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцаарай. Цагтаа ирэхээ бүү мартаарай

Хамтран зохион байгуулагч: MStars Hub

Google Developers Group-аас дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжүүлэгчдийн албан ёсны чаптеруудаараа дамжуулан "Build with AI" эвентийг 5-р сарын 15-ны өдөр зохион байгуулж байна.

Build with AI workshop нь зөвхөн хөгжүүлэгчдэд зориулсан хаалттай эвент бөгөөд мэргэжлийн хөгжүүлэгч, тэр дундаа AI-аар мэргэшсэн чиглүүлэгчид явуулж байгаагаараа онцлогтой.

Тасалбараа авах, badge цуглуулах: https://bwa.gdg.mn
  • Live coding хийх тасалбарын нэгж үнэ: 20,000₮

  • Олуулаа тасалбар: Гурвуулаа бүртгүүлвэл 50,000₮ (-17%)

⏲️ Хэзээ: 2024 оны 5-р сарын 15-ны Лхагва гарагт
📍 Хаана: @MStars Hub

Бүртгэлийн тоо хязгаартай тул амжиж бүртгэлээ баталгаажуулаарай.

Qmenu

QMenu ухаалаг амьдралын хэв маягийг таниулах зорилгоор 3 хоногийн СУПЕР урамшуулал зарлаж байна. Та доорхи газруудад 'өдрийн хоолоо' 50% хямдралтай идэх Купон аваарай. Купон цөөн тоотой тул гялалзаад дуусахаас нь өмнө амжиж аваарай! 1 хүн 3 аас илүү авч болохгүй шүү.

  • Өдрийн хоол - Doubleshot салбарууд

  • Өдрийн хоол - NewYork Их дэлгүүр, Мишээл салбар

  • Өдрийн хоол - FoodStudio Шангри-Ла

  • Easy Cook - Өвчүүтэй цуйван 2 хүний бэлдэц

Monarty

Дэлхийд “Монгол хүн” брэнд ойлголтыг дээшлүүлэх, соёлын ондоошлыг таниулан, үндэсний оюуны дархлааг бэхжүүлэх шаардлагатай буйг 3D, AR, VR технологид суурилсан арт галерейн үйлчилгээг нэг системээр хүртэх боломжийг олгоно.

Монгол уран бүтээлчдийг нэгтгэж, тэдний урлагийн бүтээлээр дамжуулан монгол хүний оюуны чадамж, ялгарал, ондоошлыг Дэлхийд харуулж, түгээх стартапыг дэмжихийг хүсвэл дараах холбоосоор ороорой.

  • Art & wellbeing

  • Монгол уран бүтээлч Дэлхийд.

  • Монгол урлаг Дэлхийд.

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you