- MStarsHub Newsletter
- Posts
- Стартапд CMO хэтэрхий эрт хэрэггүй.
Стартапд CMO хэтэрхий эрт хэрэггүй.
Стартапд CMO хэтэрхий эрт хэрэггүй.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/2939842e-a620-4536-8c07-1b15d9ae700c/newspaper.png?t=1708430919)
Та бүхэнд цаашид тогтмол хүрч байх мэдээллийн товхимол”
#Staytuned #MStarsHub #VentureInvestment #Tech #Mentalhealth #Worldnews
Дуслыг хураавал далай болдог. "Жижиг зүйлc хуримтлагдах үедээ үнэ цэнээ өгч эхэлдэг. Түүнээс нааш мэдрэгдэхгүй.
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол ТОГТМОЛ БИЕИЙН ТАМИРЫН ДАСГАЛ ХИЙХ!
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/e74e297d-8ebd-48a9-a34f-f82fd946448b/image.png?t=1708432188)
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь биед болон сэтгэлзүйд нөлөөлдөг ба стрессийг бууруулж, нойрыг сайжруулж, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Алхах, бүжиглэх, усанд сэлэх, йог гэх мэт дуртай дасгалаа олж, 7 хоногт дор хаяж 3н өдөр 30 минутын зэргийн эрчимтэй дасгал хийхийг зориорой. Жижиг хөдөлгөөн ч гэсэн өөрчлөлтийг авчирдаг тул хөдөлгөөнийг амьдралын хэвшилдээ заавал оруулаарай.
Startup Slang
Хөрөнгө оруулагчаас ирэх хянан шалгалтын тухай бүгдийг эндээс мэд: Due diligince
Хөрөнгө оруулалт хийе гэж хэлэх жинхнээсээ банканд мөнгө орж ирэх 2-н дунд тааралдах асар том аялал бол хянан шалгалт буюу due diligince юм.
Хянан шалгалт гэж юу вэ? Хөрөнгө оруулагчийн стартапд санхүүжилт хийх үеийн бүх судалгаа бол хянан шалгалт юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад үүсгэн байгуулагчийн хэлснийг батлах тодорхой нотлох баримтаар хангаж, стартапд мөнгөнөөс гадна үнэ цэнийг нэмж чадах эсэхэд нь туслах зорилготой юм.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/6febc3d0-a335-4f4b-990f-72c04df9c7e1/image.png?t=1708432151)
Хөрөнгө оруулагчид дараах асуултуудыг асууна.
Та яагаад компанийг байгуулсан бэ? Багийн гишүүдийн тухай мэдээлэл.
Хуулийн ямар нэг зөрчилтэй эсэх?
Цаашдын стратеги төлөвлөлт юу байна?
Таны хамгийн том өрсөлдөгч хэн бэ? Бусдаас ялгарах давуу тал юу вэ?
Санхүүжилтийн дараах үндсэн ажилд авах хүмүүс юу вэ?
Санхүүжилтийн дараа та хэнийг удирдах зөвлөлдөө оруулахыг хүсэж байна вэ?
Та оюуны өмчөө (IP) эзэмшдэг үү? Энэ нь хэрхэн хамгаалагдсан бэ?
Баг, баг, баг. Тэнцвэртэй олон талт баг бүрдсэн үү?
Технологийн хөгжүүлэлт үнэн эсэх?
Зах зээл! Илүү их өсөлтийг хангах томоохон зах зээл бий юу?
Бүтээгдэхүүний зах зээлийн нийцэл бий юу
Оюуны өмч бий эсэх? Үүнд бэлэн бай!
Around the World
Apple Vision Pro
Apple-с саяхан борлуулалтыг нь эхлүүлсэн Vision Pro дээр Монголын цагаан сарын өмнөх 7 хоногийн байдлаар нийт 600 гаруй App татан авч ажиллуулах боломжтой байгаа бөгөөд Apple-н зүгээс хөгжүүлэгчдийг идэвхтэйгээр урьж Vision Pro-н VisionOS-д зориулсан апп хөгжүүлэхийг дэмжиж байгаа. Зураг: Apple Vision Pro
Techcrunch-н дурдсанаар нийт апп-н талаас илүү хувь нь буюу 52%-нь Paid Download-г санал болгож байгаа нь AppStore-н апп-уудаас(5%) хамаагүй өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь хөгжүүлэгч нарт орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож байгаагаараа давуу талтай байна. Монгол хөгжүүлэгч нарт ч мэдээж боломж, шинэ орон зай байна гэсэн үг.
Зарим хөгжүүлэгч нар шинээр үүссэн боломжийг шалмагаар ашиглаж зарим топ апп-уудын хувилбарыг хөгжүүлэн upload хийгээд байна. Жишээ нь Netflix, Youtube зэрэг хэрэглэгчдийн байнга хэрэглэдэг апп-уудыг албан ёсоор хөгжүүлж байгаа мэдээлэл байхгүй байгаа юм. Тэгвэл YouTube-н VisionPro хувилбарыг Juno.vision нэртэйгээр хөгжүүлэн гаргаж нэлээдгүй download хийгээд явж байгаа юм байна шүү.
Marketing Massage
Chief Marketing Officer буюу маркетинг хариуцсан захиралтай болох нь.
СМО буюу маркетинг хариуцсан захиралтай хэтэрхий эрт болж хэрэггүй.
Стартапын маркетингийн зардал эхэн үед 0 байх ёстой. Эсвэл 0 рүү тэмүүлсэн байх нь тухайн стартапын бизнес модель, шийдэж буй асуудал ажиллах юм байна аа гэдгийг илтгэнэ.
Хэзээ хэрэгтэй вэ? Гэвэл зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай гаргаж тэлэлт хийх үедээ бодолцоорой. Хөрөнгө оруулалтын үе шатаар бодвол series A үе буюу 3дах удаагийн шатны хөрөнгө оруулалт авч бизнесээ тэлэлтийн үед юм.
Энэ үед харилцагчийн сегмент нэмэгдэн бүтээгдэхүүний онцлог төдий чинээ сайжрахаас гадна, өмнөх татсан хэрэглэгчээ тогтоон барих гэх мэт маш төвөгтэй процесс ундрах болно. Үүнийгээ дагаад борлуулалтын зорилт хүртэл нэмэгдэнэ. Стартапын эхлэлийн шатанд энэ асуудал байх боловч арай цөөн буюу гарын дор шийдэгдэх боломжтой.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/86ab9cd6-630c-4242-ba7c-f90ade39da49/image.png?t=1708432006)
Source: http://getsmarter.com
СMO авахдаа:
Стратегичийг сонго: CMO нь маркетингийн стратегийг компанийн стратеги, үнэт зүйлстэй уялдуулах чадвартай байх ёстой.
Манлайллын туршлага маш чухал: Ярилцлага хийхдээ тухайн хүнээс “ Удирдаж байсан хамгийн их бахархдаг багийн гишүүдийн талаар, мөн яагаад гэдгийг асуу. Сайн удирдагчийн бас нэг шинж тэмдэг бол тэдний ажилд авсан хүмүүс дараа нь өөр бизнест тэдэнтэй нэгдсэн эсэх холбоотой эсэх юм.
Борлуулалт хийдэг байх. Онолоор нүдэж маркетинг хийх гэдэг бараг л боломжгүй. Үр дүнтэй маркетинг компанит ажил эхлэхээс борлуулалт хийгдэн хэрэглэгчээс сэтгэгдэл сонсох цаашлаад давтан худалдан авалт хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр харилцааны ур чадвар + Борлуулалтын багтай хамтрах болон борлуулах ур чадвар хэрэгтэй.
Дасан зохицох чадвар. Стартапын ертөнц байнга өөрчлөгдөж байдаг. Энэ бүхэнд дасан зохицож стратегиа тохируулах чадвартай байх.
Үндсэн ур чадвар байх л ёстой. Өгөгдлийг ойлгож /хэрэглэгчийн сегмент бүтээгдэхүүн, хэрэглэгчийн туршлага, тоон дүн гэх мэт/ удирдах чадвартай байх. LTV /lifetime value/; CAC /Costumer acquisition cost / зэрэг хэмжүүрүүдийг удирдахын зэрэгцээ сошиал медиа, болон уламжлалт бүх боломжит сувгуудыг удирддаг хамгийн чухлын нь хэмжин чиглүүлдэг байх.
Стартапын үүсгэн байгуулагч бүр маркетер байх албагүй ч арга ухааныг нь мэддэг байх, хэзээ зөв хүнээ аялалдаа нэгтгэхдээ бэлэн байх хэрэгтэй.
Кохортоор сонин сайхан
МСтарс Хаб нь элсэлт бүрийн стартапуудыг дэмжин зорилтот сегментэд нь тохирсон тухайн бизнесийн танилцуулгыг цуврал болгон бэлтгэдэг билээ. Тэгвэл Dino болон Y Cloud стартапуудтай танилцацгаая.
Dino - Цэвэрлэгээ үйлчилгээний платформ
Dino платформ нь айл өрхөд чанартай, стандарт бүхий ахуйн цэвэрлэгээ үйлчилгээ найдвартай, түргэн шуурхай өгөх үйлчилгээ, нөгөө талаас иргэд цэвэрлэгээ үйлчилгээ хийж нэмэлт орлого олох боломжтой платформ юм.
Y Cloud - Үүлэн технологид суурилсан бизнесийн шийдэл.
Жижиг дунд аж ахуй нэгжүүд болон стартап, энтрепренеуруудад зориулсан cloud суурьтай Санхүү Бүртгэлийн ажлыг автоматжуулах, бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлэх систем.
IDEATHON 2024 бүртгэл явагдаж байна!
📣MCS Группийн ажилтан бүрд нээлттэй "IDEATHON 2024" тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Та ажлын орчиндоо, эсвэл өдөр тутамдаа тулгардаг асуудлыг шийдвэрлэх шийдэл бодож явдаг уу? Тэгвэл MStars Hub нь MCS Группийн үйл ажиллагааны хүрээнд шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээний санаа дэвшүүлэх "IDEATHON 2024" шагналт тэмцээнийг зохион байгуулж байна. 🚀🚀
Тэмцээний бүртгэл 2024.02.29 хүртэл үргэлжлэх тул та дараах холбоосоор санаагаа бүртгүүлээрэй. 👇
/Жич: Зөвхөн MCS группийн ажилтнууд оролцох боломжтой./
Холбоос: https://forms.gle/HgFeasMSwozUK9pT6
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you