Convertible Note гэж юу вэ ???

Convertible Note гэж юу вэ ???

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө хайрлая😌

Юу ч тохиолдсон эелдэг байгаарай.

Өдөр бүр санаж байх зүйлс: Танд ямар нэгэн өвдөлт бий болсон үед өөртөө таатай хандахгүй нь үүссэн өвдөлтийг намдаахгүй. Өөрийн хийсэн, хийх гэж буй зүйлдээ шүүмжлэлтэй хандах үед стресс нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоогдсон байдаг.

Тэгвэл үүнд юу тусалдаг вэ? Өөртөө эелдэг байх. Өөртөө зөөлөн, өгөөмөр, хайраар дүүрэн, тэвчээртэй, энэрэнгүй бай. Биеийн болон сэтгэлийн өвдөлтөд байх үед дээрх байдал л танд хэрэгтэй.

Startup Slang

Стартапын бүтэлгүйтлийн шалтгааны 38% нь мөнгөн урсгалгүй болсноос үүддэг. Стартапын үүсгэн байгуулагч болгон үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд тодорхой хэмжээний санхүүжилт хайж хэрэгтэй болдог.

Гэхдээ та болон танай баг тун удахгүй орлого олж томрох нь тодорхой баяжих нь баараггүй гэж бодож байгаа тул компанийн хувьцаагаа бас өгөхийг хүсэхгүй нөхцөлд байдал үүсэж болох юм.

Дээрх асуудлын нэг шийдэл бол: Хөрвөх боломжтой зээлийн бичиг. /Convertible Note/

Хөрвөх боломжтой зээлийн бичиг гэдэг нь хөрөнгө оруулагч болон компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээ бөгөөд энэ нь эцсийн дүндээ эргэн төлөгдөх (тийм учраас л энэ нь зээлийн гэрээ) эсвэл өөрийн хөрөнгө, ихэвчлэн хувьцаа болж хувирах (тийм учраас хөрвөх боломжтой) юм.” Зээлээ төлчихвөл хөрвөхгүй ээ гэсэн үг.

Хөрвөх зээлийн нөхцөл юу вэ? Нийтлэг нөхцөлүүд нь хүүний хэмжээ, төлөх хугацаа болон зээлийн эцсийн төлбөрийг хийж дуусгах ёстой өдрийг агуулдаг. Яг л энгийн зээл шиг.

Үүсгэн байгуулагчдын хувьд дуусгавар болох хугацаа нь чухал: "Хугацаа нь урт байх тусам хүү өндөр, хариуцлага нэмэгдэж хэрэв хөрвөх нөхцөл үүсвэл хувьцааны үнэд хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай болно.

Дараагийн чухал нөхцөл бол хөнгөлөлтийн хэмжээ. Дээр дурдсанчлан зээлээ төлөх боломжгүй болсон үед зээлийн нийт дүн компанийн одоогийн хувьцааны үнэд харьцуулагдан хөрвөдөг. Тухайн үед үүсэх хувьцааны үнийг convertible note дээр тусгадаг ба нэмэлтээр хөнгөлөлттэй үнээр авах боломжийг гэрээнд тусгадаг. Хөрвөх боломжтой зээлийн бичгийн зорилго нь стартап зээлээ бүрэн буцааж төлөхөөс өмнө хөрвүүлэх явдал юм.

Жишээлбэл, хэрэв компани нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр зарж байгаа боловч хөрвөх үнэт цаасных нь хөнгөлөлтийн хувь 20% байвал үнэт цаас эзэмшигч хувьцаагаа 800 төгрөгөөр худалдаж авах боломжтой болно. Компанийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэмжээ нь 10-30 хувь байдаг.

Дээрх санхүүжилтийг ихэвчлэн:

  • Компаниа үнэлэхэд хэтэрхий эрт гэж бодсон үед

  • Хувьцаа эзэмшлийг бусдад санал болгомооргүй үед

  • Томоохон санхүүжилтийг хүлээх үед /bridge finance/ гүүр болсон санхүүжилт босгоход ашиглагддаг.

Convertible note-н давуу талууд:

  • Та компаниа үнэлэх шаардлагагүй. Эхэн шатны /pre-seed үеийн/ стартапууд өөрсдийгөө үнэлэхэд маш төвөгтэй байдаг. Нэг бол хэт өндөр эсвэл хэт багаар үнэлэх гээд байдаг.

  • Ихэвчлэн Venture Capital хөрөнгө оруулалтаас хурдан.

  • Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээтэй харьцуулахад "хялбар баримт бичиг" үйлдэгддэг.

  • Одоогийн хөрөнгө оруулагчдад болон дараагийн хөрөнгө оруулагч нарт урамшуулал болгон ашиглаж болно.

Сөрөг тал ч бас бий:

  • Мөнгөө шууд л авах боловч хөрвөх нөхцөл үүсэх үед хувьцаа эзэмшлийн бүтцэд өөрчлөлт гарч dillution болж таны хувь эзэмшлийн хэмжээ буурах болно.

  • Дампуурч болно. Орлого олохгүй бол буцааж төлж чадахгүй шүү дээ.

  • Бүх зүйлийг маш сайн тохирохгүй бол үл ойлголцол ихээр үүсдэг.

  • Тэр чигтээ эрсдэл учир дараагийн хөрөнгө оруулагч орж ирэх боломжийг сатааруулдаг. Төлж ч магадгүй, үгүй ч байж магадгүй учир тодорхойгүй байдал үүсэж эрсдэлийг бий болгодог.

Тэгэхээр авах ёстой юу?

  • Шийдвэр ганц үүсгэн байгуулагч эсвэл санхүү хариуцсан гишүүнээс гарахгүй. Энэ бол багийн шийдвэр гаргалт. Баг хийж буй зүйлсдээ итгэлтэй хариуцлагаа хүлээж чадна л гэж итгэсэн бол чадах л болно.

  • Хөрөнгө оруулагч танд ийм санал тавьсан бол тэр нь ирээдүйд оруулах байсан хөрөнгө оруулалтаа арай эрт оруулж байна аа л гэсэн үг. Хэрвээ тухайн хөрөнгө оруулагч танайд хэзээ нэгэн цагт хэрэгтэй байсан гэж үзвэл.

  • Зөв нөхцөлд хийгдсэн хөрвөх боломжтой зээлийн бичиг нь стартап эрхлэгчдэд өсөж дэвжиж, хүссэн газраа хүрэхэд нь туслах санхүүгийн хэрэгсэл болдог.

Хэрвээ та болон танай баг үүнд итгэлгүй бол хийгээд хэрэггүй.

Харин ярилцаж судалсны эцэст дээрх санхүүүжилтийг авахаар болбол заавал хуульч, эдийн засагч эсвэл өмнө нь convertible note авч байсан туршлагатай нэгнээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Амжилт.

Venture Capital / Investment

  • 2023 онд Series А цувралын санхүүжилт: танд хэрэгтэй бүх зүйлс, зөв хөрөнгө оруулагчдыг хэрхэн олох, тэднээс асуух асуултууд. [Link]

  • VC-ийн хянан шалгалт /Due diligence/ хэрхэн ажилладаг вэ? [Link]

  • Стартапын үнэлгээ хэрхэн тогтдог вэ? [Link]

  • VC-ийн санхүүжилтийн ирээдүй, стартапын экосистем дэх тодорхойгүй байдал, инфляци, банкны системийн хэтийн төлөв. [Yahoo Finance Live]

🤑 🤑🤑 Deal 🤑 🤑🤑 

  • Элэгний өвчнийг эмчлэх чиглэлээр ажилладаг Швейцарийн Alentis Therapeutics стартап нь Bpifrance-ийн оролцоотойгоор 105 сая долларын Series C үеийн хөрөнгө оруулалт босголоо.

  • Лондонд төвтэй Web3 төлбөрийн платформ болох Helio 3.3 сая ам.доллар босгожээ.

  • Францын нийтийн хоолны газар, зочид буудлын бизнест зориулсан нийгмийн сүлжээний менежментийн стартап болох Hemblem 2.5 сая евро татлаа.

Around the World

Duolingo бидэнд хэр их зүйлийг зааж чадах вэ? [The New Yorker]

Хойд туйлыг хэн эзэмшдэг вэ? Хойд туйлын мөсөн дор юу нуугддаг бол? [Bloomberg]

Tech is Here

  • Temu нь худалдан авалтын ирээдүй мөн үү? Amazon, TikTok хоёр хүүхэдтэй болсон гэж төсөөлөөд үз дээ. [New York Magazine]

  • ChatGPT шиг хиймэл оюун ухааныг илүү ухаалаг болгодог вэб сайтуудын нууц. [The Washington Post]

  • No-code / low-code-н тухай. [Sifted]

Marketing Massage

Хэрхэн хийх вэ? Контентийг хэрхэн бүтээх 7 алхам.

  • Тодорхой алхмууд, зааварчилгаа бүхий зөв агуулга нь мэдээллийн чанартай болгоход түлхэц үзүүлдэг. Хэзээ ч дуусашгүй Google хайлтаас аварах боломж танд байна.

    Таны бүтээсэн хэрхэн хийх вэ? Контент хэрэглэгчдийн хайлтад зориулж оновчтой боловсруулсан бол та өөрийн сегментээс гадна бусад хүмүүст ч туслах болно.

    1. Агуулга, зорилгоо тодорхой болго: Зааж өг / Суралцуул / Боловсрол олго.

    • Хэрэв таны зорилго хэн нэгэнд мэдлэг дамжуулах бол агуулга нь эхнээсээ л тодорхой байх хэрэгтэй.

    • Энэ яагаад хамаатай вэ? Үүнд хариулах хэрэгтэй болно.

    • Зааж сургах сэтгэлгээ нь мэдээлэл хуваалцах, зугаацуулах, аналитик сэтгэлгээнээс тэс өөр байдаг. Үүнд:

      • Нарийвчилсан тайлбарууд / Алхам алхмаар зааварчилах.

      • Маш олон жишээ хэрэглэнэ.

      • Хэрэгтэй үзүүлэн бэлтгэх(зураг, видео, чимэглэл г.м).

      • Сэдвийн хүрээнд зөвхөн "юу"-г биш харин "яаж", "яагаад" гэдгийг танилцуулах хэрэгтэй болно.

    2. Хэрхэн хийх вэ? контентийн сэдвээ олох.

    • Брэндийн зорилго болон бүтээгдэхүүн үйлчилгээг уялдуулах

    • Зорилтот үзэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлж хүслийг анхаарах;

    • Үзэгчээс хамгийн их давталттай ирдэг асуултыг бодолцох;

    • Түлхүүр үг ашиглах хэрэгтэй. /Үзэгчдийн бичих магадлалтай/

      • Мөн хэт их өрсөлдөөнтэй түлхүүр үгнээс зайлсхий.

    3. Search Engine Optimization /SEO/ буюу хайлт хийхэд контент хэрхэн гарч ирэх тал дээр судлах

    • Google дээр аль хэдийн байгаа зүйлийг судлах

    • Өрсөлдөгчдийг судлах

    • Өрсөлдөгч ихтэй бол өөрийн агуулгыг бусдаас хэрхэн ялгах талаар анхаарлаа хандуулаарай.

    • Таны өрсөлдөгчийн контентод юу дутагдаж байна вэ?

    • Зөв форматыг сонго. Бүгд ижил форматтай байх албагүй.

      • Зураг / Бичвэр / Зааварчилгаа бичлэг байж болно.

    4. Үр дүнг бий болгох зорилгыг тодорхойлох.

    • Хамгийн сайн хөтөч үргэлж үзэгчид байдаг.

    • Юуны өмнө та тэдний мэдээллийн түвшинг таамаглах.

    • Тэд таны сэдвийн талаар аль хэдийн юу мэддэг вэ? Тэд юу мэдэхгүй байна вэ? Энэ хоёрын хоорондох ялгааг хэрхэн арилгах вэ? талаар бодолцох

    • Мөн тэдний юунд хамгийн их санаа зовдог, юу нь тэдэнд чухал биш болохыг мэдэх хэрэгтэй.

    • Техникийн нэр томьёо эсвэл салбарын хэллэг ашиглахаас зайлсхий

    5. Сэдвийн талаар өөрийн өвөрмөц өнцөг, туршлагаа нэмээрэй

    • Мэргэшсэн мэдлэг, ур чадвар, туршлагаа ашиглан өөрийн өвөрмөц онцлогийг оруулах

    6. Яагаад -ыг тайлбарла

    • Боловсрол олгох агуулга нь зөвхөн "юу"-г тайлбарлаад зогсохгүй, мөн "яаж" болон "яагаад"-ыг ч хөнддөг.

    7. Хэрэгтэй үзүүлэнг оруулах /visual/

    • Ихэнх контентууд, ялангуяа блогууд илүү анхаарал татахуйц байхын тулд визуал дүрслэл хэрэгтэй байдаг.

    • Бичсэн агуулгадаа нийцэх гэрэл, зураг эсвэл дүрслэл ашиглах.

    Хэрхэн хийх вэ? контент нь үзэгчдэд шууд үнэ цэнийг өгөх асар том боломжийг олгодог.

    Хэрэв та тэдгээрийг үр дүнтэй зааж чадвал үр ашиг нь таны брэндтэй итгэлцэл бий болох, танай сувгаар давтан зочлох гэх мэт удаан хугацаанд үргэлжлэх өгөөжийг бий болгоно.

    "Хүнд загас өгвөл нэг өдөр тэжээнэ. Хүнийг загас барьж сургавал насан туршдаа тэжээнэ" гэсэн эртний үгтэй адил.

Кохортоор сонин сайхан 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал стартапын экосистемд томоохон байрыг эзлэх MCS Ventures, MStarsHub, Pinecone Academy-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 🚀🚀🚀

Уулзалтаар МСтарс Хабын оффистой танилцан мөн II хөтөлбөрийн төгсөгч стартапуудын төлөөллүүд питчээ танилцуулан асуулт хариулт өрнөлөө. 🔥🔥🔥

AI Changing the World сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан DEVSUMMIT 2023: ХӨГЖҮҮЛЭГЧДЭЭС ХӨГЖҮҮЛЭГЧДЭД-д MStarsHub-н хамт олон 2 өдрийн турш амжилттай оролцлоо. 🚀🚀🚀

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you