Demoday II амжилттай зохион байгуулагдлаа.

Demoday II амжилттай зохион байгуулагдлаа.

Season III is back

Хавар Хабын мэдээний 3дах улиралтай цуг ирлээ.

Өмнөх 2 улирлын дугаараас энэ удаад Стартап чиглэлийн мэдээлэл, Хөрөнгө оруулалтын хэлцлийн талаарх мэдээлэл танд илүүтэй хүрэх болно.

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол өөртөө цаг гаргах явдал юм!

Жилийн яг энэ цаг үед бидний хувьд завгүй болж, янз бүрийн дааврууд ялгаран, стрессийн түвшин ихтэй байдаг.

Иймээс хэсэг хугацаанд ч гэсэн өөртөө төлөвлөж байж цаг гаргаарай. Өөртөө таалагддаг зүйлээ хэсэг хугацаанд хийгээрэй. Алхаж, ном уншиж, шинэ ТВ нэвтрүүлэг үзэж, тоглоом тоглож, зураг зурж, ерөөсөө л чамайг аз жаргалтай болгодог бүх зүйлийг өөртөө цаг гаргаж хийгээрэй.

Art of giving without any expectation of something in the return / Хариу нэхэлгүй өгөх урлаг

2017 онд хэсэг судлаач Мадрид дахь Кока-Кола компанийн ажилтнуудтай туршилт хийжээ.Тэд ажилчдаа Өгөгч, Хүлээн авагч, Хянагч гэсэн гурван бүлэгт хуваасан байна.

Өгөгч нарт ирэх сарын хугацаанд хүлээн авагчдад зориулсан сайн үйлсийн ажил хийхийг даатгав. Үр дүнд нь сарын дараа Өгөгч, Хүлээн авагч хоёулаа илүү сэтгэл хангалуун баяртай байв.

Туршилтын гол үр дүн хүлээн авагчдаас ажиглагдах байлаа.

Хүлээн авагчид эдгээр сайн үйлсийн үр шимийг хүртээд дараа нь юу хийх байсан бэ?

Үр дүн хүлээлтийг өөрчилжээ. Тэд бусад хүмүүст ч сайн зүйлсийг хийж, өгч чадахаа хүртээж эхэлсэн байна. Бүр удирдлагуудын өгч байснаас бараг 3 дахин илүү эелдэг үйлдэл! Тэд үүнийг байгууллагынхаа хүрээнд илүү өргөн хүрээнд түгээх болов.

Хийж байгаа зүйл чинь зөвхөн чамд төдийгүй цаашлаад эргэн тойрныхоо хүмүүст ч хүрч, нэгэн долгионы нөлөөг үзүүлдэг. Өнөөдөр бид бусдад баяр баясгаланг олоход нь тусалж, тус үйлдэл нь бидний төсөөлж ч чадахгүй байдлаар гадагшаа урсаж, эргэн тойрныг илүү сайхан газар болгодог гэдгийг та анзаардаг уу?

Startup Slang

The Perfect Product Roadmap

🗺️ Бүтээгдэхүүний цаашдын зураглал гэж юу вэ?

Product Roadmap /цаашид энэ хэллэгээр явцгаая/

Product roadmap нь тухайн бүтээгдэхүүний ойрын болон урт хугацааны зорилго, түүнд хэрхэн хүрэх, бүтээгдэхүүний алсын хараатай хэрхэн нийцэж байгааг харуулсан хэрэгсэл юм. Зорилго, оролцогч талуудаас хамааран "Юу, Яагаад, Хаана, Хэзээ, Хэрхэн" гэх асуултад хариулан тодорхой онцлогийг бий болгоход оршино.

Product roadmap нь компанийн төлөвшсөн хугацаанаас хамаарч өөр өөр байдаг; Стартапууд богино хугацааны зорилгод анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг.

Нэгдүгээрт, Product roadmap нь компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэх хүчин чармайлтын тодорхой чиглэл, зорилгыг өгдөг. Энэ нь багийнханд юуг нэн тэргүүнд тавих, цаашид ямар боломжууд гарч ирэх, ямар ахиц дэвшил хүлээж байгааг ойлгоход тусалдаг.

Хоёрдугаарт, энэ нь багийг нийтлэг зорилгын дагуу нэгтгэж, бүтээгдэхүүний менежер, инженер, дизайнер зэрэг янз бүрийн оролцогч талуудын хоорондын харилцаа холбоог хөнгөвчлөхөд тусалдаг.

Гуравдугаарт, product roadmap нь гарааны бизнес эрхлэгчдэд хамгийн чухал шинж чанар эсвэл функциональд анхаарлаа төвлөрүүлж, хязгаарлагдмал нөөцөө эрэмбэлэхэд тусалдаг. Энэ нь цаг хугацаа, нөөцийг оновчтой болгоход тусалж, компани бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хамгийн чухал тал дээр ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах болно.

Эцэст нь, хөрөнгө оруулагчид эсвэл үйлчлүүлэгчид гэх мэт гаднын оролцогч талуудад компанийн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чармайлтын чиглэл, цаашдын төлөвлөгөөг ойлгоход, багийг нэг зорилгын дагуу нэгтгэж, хязгаарлагдмал нөөцийг эрэмбэлэх тусалдаг тул гарааны бизнес эрхлэгчдэд маш чухал хэрэгсэл юм.

Бүтээгдэхүүнийхээ алсын хараа, зорилгоо тодорхойл: Product roadmap нь компанийн бүтээгдэхүүний ерөнхий алсын хараа, зорилгод нийцсэн байх ёстой. Бүтээгдэхүүнийхээ алсын хараа, бүтээгдэхүүнээр хүрэхийг хүсэж буй тодорхой зорилгоо тодорхойл.

Хэрэглэгчийн судалгаа хийх: Үйлчлүүлэгчид болон тэдний хэрэгцээг ойлгох нь product roadmap амжилттай гаргахад зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч таны бүтээгдэхүүнээс юу хүсэж юу хэрэгтэй байгааг илүү сайн ойлгохын тулд хэрэглэгчийн судалгаа хий.

Онцлог, санаачилгыг эрэмбэлэх: Тэдний нөлөөлөл, хүчин чармайлт дээр үндэслэн онцлог, санаачилгыг эрэмбэлэх. Үйлчлүүлэгчдэдээ хамгийн их нөлөө үзүүлэх шинж чанаруудыг тодорхойлж, тэдгээрийн дагуу эрэмбэлэх.

Product roadmap-ийг жижиг хувилбаруудад хуваах: Урт хугацааны төлөвлөгөө гаргахын оронд жижиг хувилбаруудад хуваа. Энэ арга нь хэрэглэгчийн санал хүсэлт, зах зээлийн өөрчлөлт дээр үндэслэн давтаж, тохируулахад тусална.

Хөндлөнгийн оролцоотой санал авах: Product roadmap төлөвлөх үйл явцад дизайнерууд, инженерүүд, бүтээгдэхүүний менежерүүд зэрэг олон чиг үүрэг бүхий багийг оролцуул. Энэ арга нь өөр өөр үзэл бодлыг олж авах, онцлог шинж чанаруудыг эрэмбэлэх, түүнийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг баталгаажуулахад тусална.

Танилцуулах: Өөрийн баг, сонирхогч талууд, үйлчлүүлэгчидтэйгээ хуваалц. product roadmap-н зорилго, цаг хугацаа, ахиц дэвшлийн талаар мэдээлснээр хүн бүр нэгдэж, мэдээлэлтэй байх болно.

Тогтмол хянаж, шинэчлэх: Компанийн бүтээгдэхүүний алсын хараа, зорилгод нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд тогтмол хянаж, шинэчилж байх ёстой.

Хариуцлага: Product roadmap нь бүх багуудад харагдах бөгөөд онцлог тус бүрийг хариуцах хүн/багийн цаг хугацааны хуваарьтай төлөвлөх хэрэгтэй. Энэ нь тэдэнд эцсийн хугацаагаа биелүүлж, хариуцлагыг хуваалцах үүргийг бий болгоно.

Эдгээр зөвлөмжийг дагаснаар та бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хүчин чармайлтаа чиглүүлж, зорилгодоо хүрэхэд тань туслах product roadmap-г бий болгож чадна.

Venture Capital / Investment

Venture Capital-н өсөлт ба уналт /Venture Growth Stage/

Яагаад шинэ үе шат хэрэгтэй болсон бэ?

Венчер капиталын зах зээл нь Global Financial Crisis-ээс /дэлхийн санхүүгийн хямрал/ хойших бусад зах зээлтэй адил динамик байсан бөгөөд компаниудын хөгжлийн хурд болон салбараас олж буй өгөөжийг анхаарч үзэхийн хэрээр урьд өмнө байгаагүй хурдацтай өсөж байна.

Эдгээр тоонууд нь GFC-ээс хойш Venture Capital-ийн хурдацтай өөрчлөлтийг онцолж байна

  • Одоогоор дэлхийн хэмжээнд 1300 орчим хувийн компани нэг тэрбум ам.доллар ба түүнээс дээш үнэлгээтэй байна. 2008 оны эцсээр ердөө 18 нь энэ үнэлгээг эзэмшиж байжээ.

  • 2021 онд дэлхийн хэмжээний VC хэлцэлд 700 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 2008 оны 40 гаруй тэрбум долларын хэмжээнд л байв.

  • Дэлхийн технологийн компаниудын хөрөнгийн биржийн дундаж үнэлгээ 2021 онд 3.0 тэрбум доллар хол давж, 2008 оны дундаж үнэлгээнээс 14.5 дахин их болжээ.

Zoom out хийгээд том зургаар үзвэл Venture Capital-н хөрөнгө оруулалт хурдацтай өсөж буй бөгөөд стартапуудын хувьд хамгийн түрүүнд онилох ёстой газар болоод буй. Гэвч дэлхийн эдийн засгийн одоогийн нөхцөл байдал одоогоор энэ зах зээлд ч дүн тавиад байна.

Zoom in хийж дотогш орцгооё.

Бүх зах зээлд уналт үзүүлэв. Өнгөрсөн жил дэлхий нийтээр макро эдийн засгийн хямралын үед VC-ийн санхүүжилт болон хэлцлүүд ч мөн адил огцом буурсан. VC-ийн хамгийн том хөрөнгө оруулагчдын дунд хэлцэл хийх үйл ажиллагаа буурсан ба Tiger, Coatue болон SoftBank-ын хийсэн хөрөнгө оруулалт 2’21-22’22 оны хооронд хамгийн их (76%) буурсан байна. VC-ийн домог болох a16z болон Sequoia, зэрэг бие даасан сангууд 47% ба 31%-аар тус тус хэлцэл хийхээ хазаарлав.

ОУ-н болоод дотоодын хөрөнгө оруулагч компаниудын хөрөнгө оруулах хандлага мөн адил буурсан ба илүүтэй портфолио /багцан дах/ компаниудын бүтээгдэхүүн хөгжил, зах зээлд нэвтрэх тал дээр ажиллаж байна.

Гэсэн хэдий ч бид бүхний өмнөх удаагийн мэдээлэл дурдаж байснаар VC , CVC болон сангууд dry powder гэж нэрлэгдэх хөрөнгө оруулахаар бэлтгэсэн мөнгө болон түүнтэй адил хурдан хөрвөх нөөцөө барьсаар байгаа нь цаашид эдийн засаг сэргэж компаниуд болон хувь хөрөнгө оруулагч нарын зах зээлд итгэх итгэл нэмэгдсэнээр буцаад сэргэх боломжтой гэж харж байна.

Around the World

Эрэгтэй арьс арчилгааны Bulldog брэнд нь хиймэл оюун ухаанд суурилсан арьсны зөвлөхийг гаргажээ.

🧔🏻‍♂ Bulldog брэнд нь эрэгтэйчүүдэд тохирсон бүтээгдэхүүний зөвлөмж өгөх зорилготой ба бүтээгдэхүүнээ Их Британид танилцууллаа.

“Арьс арчилгаа нь төвөгтэй байх ёсгүй ба зөв бүтээгдэхүүн олох нь хүртэл хэцүү ажил байх ёсгүй гэдэгт бид үргэлж итгэдэг.” хэмээсэн нь үнэхээр тодорхой асуудлыг шийдэж буй.

2023 оны дижитал эрүүл мэндийн тэргүүлэх 10 стартапууд:

Техник технологи хөгжихийн хэрээр эрүүл мэндийн салбар үүнтэй хамт өөрчлөгдөж байна. 2023 онд үзэх ёстой дижитал эрүүл мэндийн тэргүүлэх стартапуудыг харахыг хүсвэл ЭНД дараарай.

2022 оны Стартапын Экосистемийн судалгаанд Монгол улс 7н байр ахилаа:

Startup Blink-с жил бүр гаргадаг дэлхийн/ бүсийн стартапын экосистемийн хөгжлийн судалгааг гаргадаг ба үүнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хурдасгуур төв, дэмжигч этгээд, төлөөлөх стартапууд гэх мэт шалгуурууд багтдаг

2022 оны хувьд Монгол улс 7 байраар ахиж 81-д жагслаа. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) бизнесийн бүс нутагт 5 дугаарт, Азидаа 14 дүгээрт жагслаа.

Улаанбаатар хот дэлхийн хэмжээнд 19 шат ахиж 472-т бичигдэж, сүүлийн 2 жилийн эерэг эрч хүчээ хадгалсаар байна.

Унш: Ө.Ганзориг захирлын санал болгож буй 10 ном. (Ganzo)

Турш: Calendly нь уулзалтаар дүүрэн таны хуваарийг тун хялбараар хөнгөвчлөх шийдэл.

Кохортоор сонин сайхан 

Demoday 2023 амжилттай зохион байгуулагдлаа.

Demo Day бол хурдасгуур хөтөлбөрийн хувьд амин чухал үйл ажиллагаа билээ. Тэгвэл энэ удаад хоёр дох жилдээ зохион байгуулагдаж байгаа ба хөтөлбөрийн төгсөгч 11 стартап өөрсдийн бизнесээ 4 минутад багтан хөрөнгө оруулагч нарт танилцууллаа.

Тухайн өдөр хөрөнгө оруулагч нар зөвхөн өөрсдийн сонирхлыг илэрхийлж demoday дууссаны дараа илүү дэлгэрэнгүй уулзалтыг хийдэг бөгөөд 100 гаруй сонирхол тухайн өдөр иржээ.

Demoday I- тэй харьцуулбал:

  • Технологийн салбарын хөрөнгө оруулагч нар илүүтэй хүрэлцэн ирлээ.

  • Эхний стартап хөрөнгө оруулалтын гэрээндээ гарын үсэг зурлаа.

  • Demoday-н туршлагатай хөрөнгө оруулагч нар илүүтэй байж стартапуудтай илүү ойлголцож чадсан.

Та бүхэн Demoday питчүүдтэй танилцахыг хүсвэл: /Youtube сувгийг мөн дагаарай/

  • Handpro: Хиймэл оюун ухаанд суурилсан виртуал дохионы хэлмэрч.

  • Seedshare: Бүтээгчдэд зориулсан урамшуулал дээр суурилсан crowdfunding платформ.

Alumni News

MOM 2.0 гэж дуулсан уу? Сүпер ээжүүдийг дахин хүчирхэгжүүлэх эвент?

Технологи, маркетинг, бизнес сонирхогч 1000 ээжүүдийн анхдагч чуулга уулзалт 04-р сарын 01ны өдөр Corporate Convention Center-т зохион байгуулагдах гэж байна.

Үйл ажиллагаанаас юуг олж авах боломжтой вэ?

  • Олон улсад гарааны бизнес эрхэлэх боломж ба суралцах зүйлс

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах арга туршлага

  • Цахим орчинд хэрхэн ажиллах вэ? арга барил ба технологи

  • Нетворкинг хийх гэх мэт маш олон мэдлэг боломжийг олох боломжтой шүү. Цааш нь таньдаг мэддэг бүх хүмүүст түгээж өгөөрэй.

Тус үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дараарай.

Харин та тасалбар захиалахаар бол ЭНД дараарай.

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you