Don’t Be A Unicorn, Be A Dragon

MStars Weekly шинэ улирал эхэллээ. Хэдүүлээ тэгээд гоё гоё юм уншина аа. #staytuned 

Revenue > Investment stage

Don’t Be A Unicorn, Be A Dragon

Сонсох: Apple Podcasts | Spotify

“Үүсгэн байгуулагчид дараагийн ганц эвэрт /Unicorn/ болох гэж зүтгэхийн оронд уян хатан "луу" болох зорилго тавих хэрэгтэй.”

Maëlle Gavet ~ CEO of Techstars

Технологийн салбарын оролцогчид болон хөрөнгө оруулагчид Unicorn-ийн ид шидэнд удаан хугацаагаар татагдаж байсан бөгөөд тэрбум долларын үнэлгээ хийх амбицтай зорилго нь ихэнхдээ сайнаас илүү их хор хөнөөл учруулж эхэлж буйг дурдлаа.

Unicorn-ийн оронд үүсгэн байгуулагчид чанга хатуу, бие даасан аливаад уян хатан луу байхыг зорих хэрэгтэй хэмээжээ.

Яг л Game of thrones дээр гардаг шиг:

  • Үнэнч /Хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх, зорилгоо биелүүлэх/

  • Уян хатан

  • Үргэлж өөрсдийгөө сорьдог

  • Төвлөрөл сайтай

  • Тууштай байдаг

  • Ялагдашгүй

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө: Талархлын захидал илгээх.

Талархлын захидал / мессеж илгээхийн тулд та заавал бэлэг хүлээх шаардлагагүй. Хэн нэгэнд та яагаад талархаж явдгаа мэдэгдэхийн тулд үүнийг илгээж болно. Талархал илэрхийлсэн захидал нь таны болон хүлээн авагчийн аз жаргалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болно. Туршаад үзэх л асуудал.

Сонин юм унш

Хакеруудад зориулав: Таны бүтээсэн бусдад хамгийн нөлөө үзүүлсэн зүйл юу вэ?

Та аль нь вэ?- Завгүй байдлын долоон түвшин (work hours vs life hours)

Сүүлийн 12 жилийн хугацаанд дэлхийн топ инноватив 10 орныг жагсаалаа. [Visual Capitalist]

Цахилгаан машинууд эцэст нь Теслаг давж гарсан уу? 2022 онд энэ салбарын хүрсэн чухал үе шатуудтай. [Vox]

  • Electric Vehicles нь Tesla-аар төлөөлүүлдэг цаг өнгөрлөө.

  • Томоохон улсууд цахилгаан машин цэнэглэх сүлжээг бий болгосоор байна.

  • Засгийн газрууд анхаарал хандуулж эхэллээ.

Around STARTUP world

Стартап хийх аяллаа эхлүүлэх гэж буй эмэгтэйчүүдэд зориулсан гурван зөвлөгөө. [StartupMagazine]

Өөрийгөө таньж мэд - өөрийнхөөрөө бай: Өөртөө үнэнч байх нь гол түлхүүр. Өөрийгөө таньж мэдэх нь өөрийнхөөрөө байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Бүх цаг үед жинхэнэ өөрөөрөө бай, найз нөхөдтэй болохын тулд дүрд тоглох хэрэггүй.

Бүтэлгүйтлээс бүү ай: Анх удаа амжилтад хүрнэ гэдэг үнэхээр сайхан боловч алдаа бүр танд чухал сургамж болдог. Хамгийн том сургамж бүтэлгүйтлээс үүддэг. Төгс бус байдлыг ч тэмдэглэх хэрэгтэй. Эхэлснээ хийж дуусгах нь төгс байхаас дээр шүү дээ.

Сонирхол нэгт бүлгээ олоорой: Бизнесээ өргөжүүлэх нь амжилт бөгөөд бид үүнийг ганцаараа хийж чадахгүй. Ижил хүсэл тэмүүлэлтэй, зорилготой бүлэг нийгэмлэгийг олох нь таны хийх хамгийн зөв шийдвэр байх болно.

  • Энтрепренеур зөвлөгөө: [ Just click it ]

  • Gener8tor бол хамгийн том стартапын хурдасгуур юм. [TechCrunch]

null

Venture Capital / Financing / Startup

  • Жижиг сангууд нь венчер капиталын амин судас болж байна. [TechCrunch+]

  • Мөнгөөр цангасан компаниуд санхүүжилт босгохдоо хэрхэн бүтээлчээр хандаж байна вэ? [The Wall Street Journal]

  • Стартапуудын бүтэлгүйтлийн шалтгаан: [CBinsights]

null

Tech is Here

Монголоор хай ---> https://chat.openai.com/chat

null

Microsoft-ын ChatGPT-д оруулсан хөрөнгө оруулалт нь урьд өмнө нь зарцуулсан хамгийн ухаалаг 1 тэрбум доллар байж магадгүй юм. [BusinessInsider]

  • Microsoft компани нь Apple, Google, Meta-г ердөө 1 тэрбум доллароор гүйцэж түрүүлсэн байж магадгүй юм.

  • OpenAI нь ChatGPT AI роботыг гаргасан бөгөөд 30 тэрбум долларын үнэлгээнд хүргэх хөрөнгө босгох талаар хэлэлцэгдэж байна.

  • ChatGPT /Generative Pre-trained Transformer/

  • Монголоор хай https://chat.openai.com/chat 

Кохортоор сонин сайхан

 Шинэ он гарснаарCohort II-ийн стартапууд Хөрөнгө оруулалт / Питч-н сардаа хөл тавьлаа.

null

DALL*E ~ Open AI дээр бүтээв

MetaCog юу хийдэг вэ? - Game-based digital assessment

Хүний нөөцийн салбарыг утгагүй /disrupt/ болгох стартап бол Мetacog. Шинжлэх ухаан дээр суурилж хүний нөөц бүрдүүлэх процессийг илүү хялбар, шударга болгохоор шинэлэг бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Тархи судлал, сэтгэлзүйн ололт, судалгаан дээр суурилсан /Neuroscience/

  • Өгөгдлийн шинжлэх ухаан ашигласан /Data Science/

  • Тоглоом-симуляци хэлбэрээр тоглогдоно. /Simulations/

Тоглоом тоглоод л өөрийнхөө ажлын байранд хэрэгтэй soft skill ур чадвараа тань.

Founder story

Үүсгэн байгуулагчдын санаагаа хэрхэн олсон, өдөр тутамдаа юу хийдэг гэх мэт сонирхолтой мэдээлэлтэй танилцаарай.

  • Roco - Robotic Kitchen

  • Metacog - Game Based Digital Assessment

  • Just- Building Mixed Reality

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟PS: We love you.