- MStarsHub Newsletter
- Posts
- Стартапууд эхний ажилчдадаа хэдийг төлөх ёстой вэ?
Стартапууд эхний ажилчдадаа хэдийг төлөх ёстой вэ?
#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол Гүнзгий амьсгал авах. 🫁
Стрессийн мэдрэмж авсан үедээ эсвэл тухгүй таагүй байх үедээ урт гүнзгий амьсгаа авах нь таныг тайвшруулж, тухайн үед төрж буй сөрөг мэдрэмжийг бага ч болов бууруулах болно.
4 хүртэлх секунд хамраараа гүнзгий амьсгаа авч, дахин 4н секунд түгжин, амаараа 6н секундийн турш амьсгаагаа гаргаарай. Энэхүү дасгалыг хэд хэдэн удаа давтвал нь үр дүнгээ тэр дор нь өгөх болно. Амьсгалаа удирдаж сэтгэлзүйгээ тогтвортой байлгах нь тусгай орчин, товлосон цаг шаардахгүй бөгөөд тайвшралыг танд өгөх болно.
Startup Slang
Стартапууд эхний ажилчиддаа хэдийг төлөх ёстой вэ?
Стартап бол тэр чигтээ эрсдэл ба тодорхойгүй байдал.
Үүсгэн байгуулагчидын цөөнгүй гаргадаг алдаануудын нэг бол ажилчдын тоог аль болох хурдан нэмэгдүүлж хурдтай ажиллахыг боддог. Гэхдээ үүнээс илүүтэй ажлын процесс, үйл ажиллагаа шат дамжлага ажилладаг байх нь хүний нөөцөө нэмэгдүүлэх цагаас илүү чухал.
Эхний ээлжинд бага нөөцөөр ихийг бүтээхэд чиглэх хэрэгтэй.
Хүний нөөцийн хомсдолтой байгаа энэ үед томоохон компаниуд чадварлаг боловсон хүчинг өрсөлдөхүйц цалин, нэмэлт урамшуулал санал шүүрч бус булааж авч байна. Тэгвэл стартапууд эхэн үеийн ажилтнууддаа, ялангуяа нөөц хомс байгаа үед та юу санал болгох ёстой вэ?
Үүсгэн байгуулагчдын гол зэвсэг бол ярилцах. Өөрсдийн итгэл үнэмшил, алсын хараагаа ажил горилогчид хүргэх тэдний үнэ цэнтэй нийцүүлэх нь гол даалгавар. Мөн нөгөө ажилд авах хүний хүлээлтийг бодит байдалд буулган хоёр талаас нийцлийг бий болгох хэрэгтэй. Хэрэв хоёр талаас ойлголцол үл нийцвээс хичнээн цалин урамшуулал, ур чадвар соёлыг бүрдүүлэвч эргээд л нуран унах боломжтой.
Ярилцаж ойлголцох / ESOP Employee stock option/slice of the pie
Яагаад стартапууд эхэн үедээ ажилтнуудад компанийн хувьцааг өгөх ёстой вэ?
Өндөр цалин өгөх боломжгүй үед чадварлаг ажилтнуудыг татах үр дүнтэй арга юм.
Ажилчдад урам зориг өгдөг. Тэднээс хамаарах өөрсдийн хүчин чармайлтыг цаашдаа шагнана гэсэн амлалтыг бий болгодог.
Ажилчдыг компанид үлдэх урт хугацааны хөшүүрэг болдог.
Стартапд хүн ажиллуулах ухааныг 2 ангилж болох ба үүнийг:
Зөв хүнийг ажилд авах
Тухайн хүнийг зөв чиглэлд залуурдах юм.
Голчлон цалингийн амлалт тухайн чиглэлийн салбарын дунджаас доогуур байхаар тохиролцож цааш үе шат ахих тусам нэмэгдэхээр тохиролцдог. Мэдээж ажлын цагийн уян хатан байдал, хааяа цаг наргүй ажиллах, хэзээ мөдгүй дампуурч магадгүй гэх ойлголцлыг сайхан ярилцах хэрэгтэй. Мэдээж үүсгэн байгуулагч өөрөө хүний нөөцийн ажлаа хийж таараа. Одоо бол хүний нөөцийн ажлыг хөнгөвчлөх маш олон хэрэгтэй стартапууд гарч ирээд буй. Жишээлбэл: Oneplace.hr /aka Metacog/, Uppack гэх мэт.
Тухайн стартапын алсын хараа бүтээж буй үнэ цэн голлох боловч бүх зүйлс буцаад л цалин мөнгө дээр очино. Үүний ард асаалттай танк нь хөрөнгө оруулалт юм. Аль шатанд хэзээ хэнээс хөрөнгө оруулалт татах авсан байх нь бага ч атугай хамааралтай.
Хөрөнгө оруулалт татсан бол эхний 6н сар бол айх айдасгүй байна эсрэгээрээ Bootstrapping хийж байгаа бол тодорхой байдалд өдөр тутамд таныг асуултаар булах болно.
Хамгийн үеэтэй хүн бол одоогоор технологийн залуучууд байна. Хөгжүүлэгч дизайнерууд.
Стартапууд эхэн үедээ туршлагыг худалдаж авч чадахгүй. Харин ур чадвар болон потециал боломжит туршлагыг чухалчлах хэрэгтэй.
Venture Capital / Investment
Технологийн компаниудын нэгнээ зах зээлээс гаргах нөхөрсөг стратеги. [The Atlantic]
Хөрөнгө оруулалтын шилдэг менежерүүдийн багц. [Visual Capitalist]
Дэлхийн хамгийн ирээдүйтэй 345 стартапууд
Around the World
Илон Маск-н 56 тэрбумын урамшууллын багцыг хүчингүй болгосны дараа “Хэзээ ч Делаверт компаниа бүү нээ” гэсэн хоржоонтой жиргээгээ хийжээ.
56 тэрбум доллароо алдсан хүн энэ байтугай жиргэнэ биз? Энэ жиргээг 52 сая хүн үзсэнээс хэд нь дагах бол?
Орлого болон зах зээлийн үнэлгээ зэрэг хэд хэдэн чухал KPI дээр үндэслэсэн 2018 оны тохироог тухайн үеийн Tesla-гийн ТУЗ-н 75% нь зөвшөөрсөн байдаг бөгөөд дээрх KPI-уддаа Tesla компани харьцангуй богино хугацаанд хүрсэн нь Илон Маск 56 тэрбум долларын урамшууллын багцаа хөөцөлдөх шалтгаан болсон байдаг. Гэвч хувьцаа эзэмшигчдийн заримынх нь зүгээс дээрх тохиролцоо нь сонирхлын зөрчилтэй тохироо байсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авсан байна. Мэдээж өөрөө ТУЗ-н нэлээдгүй хувийг төлөөлдөг эсвэл хамааралтай байх үед ийм тохироо хийсэн бол дээрх нөхцөл байдал үүсэх бүрэн магадлалтай.
Делаверийг компанийн диваажин гэх нь бий. Энд оршин суугчдаас нь хавь илүү буюу 2 сая гаран компани бүртгүүлсэн байдаг. Яагаад бүх стартапуудыг Делаверт үүсгэн байгуул гэдэг юм болоо?
Тэгвэл Делаверт АНУ-н хамгийн бага хувь хүний орлогын албан татвар - 2.2% ~ 6.6%, бизнесийн орлогын албан татварын горим - 8.7% хэрэгждэг. Мөн үл хөдлөх хөрөнгийн татвар, худалдааны орлогын татвар гэх мэт татварууд огт байдаггүй. Энэ сайхан боломжийг ашиглахаар энд Amazon, Google, Tesla, Walmart, American Express and Disney зэрэг томчууд толгой компаниа бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр томчуул ч хэмнэж байхад стартапууд ч яагаад болохгүй гэж.
Татварын хөнгөлөлт, хэмжээнээс гадна физикал оффисоо байгуулахгүйгээр тэндэх агентуудаар дамжуулан компанийн бизнесийн ертөнц дэх харилцааг гүйцэтгэх боломжтой бөгөөд компани өөрийн хаягийг заахдаа зөвхөн агентын мэдээллээ өгч болдог. Энэ нь компани эзэмшигчдийн нэмэлт нууцлалыг хангахад байна.
Мөн бизнесийн маргааныг ердийн шүүхээр биш бизнес, татварын хуулиудаар мэргэшсэн Court of Chancery шүүхээр шийддэг нь бизнес эрхлэгчдэд нэн давуу тал болдог байна.
Writer Dave
Marketing Massage
Ai бол шийдэл биш хэрэгсэл юм. Маркертеруудын ашиглах боломжтой 10 PROMPTS
Marketing Strategy: Create a detailed marketing strategy for <brand/service>. Target audience: <consumer description>. Key pain points: <pain point 1>, <pain point 2>. Emphasize <unique selling proposition>. Include sections for objectives, channel selection, content strategy, budget outline, and measurement KPIs.
Competitor Analysis: Analyse potential competitors of <brand/service> offering <service/proposition>. Identify their target audience, marketing messages, content themes, strengths, weaknesses, and potential opportunities for differentiation.
Ideal Customer Profile: Develop a detailed ideal customer profile for <brand/service>. The core proposition is <proposition>. Include demographics, interests, pain points, online behavior, and the key factors influencing their purchase decisions.
Content Calendar: Generate a 3-month content calendar for <brand/service>. Align content with <objective 1>, <objective 2>. Include content ideas for <social platform 1>, <social platform 2>, and the company blog/website.
Email Marketing Campaign: Design a 5-email nurture campaign for <brand/service>. Target: <audience segment>. Goal: <conversion goal - e.g., trial sign-up, free consultation>. Outline subject lines, email copy outlines, and a call-to-action for each email.
SEO Keyword Strategy: Develop a list of high-value keywords and search phrases <target audience> uses to find products/services like <brand/service>. Categorize them by search intent (informational, transactional, etc.).
Social Media Tactics: Recommend specific tactics to grow engagement on <social media platform>. Consider the target audience of <brand/service> and their likely preferences. Outline content types, potential partnerships, or campaign ideas.
Paid Advertising Plan: Outline a basic paid advertising strategy for <brand> offering <service/proposition>. Suggest suitable ad platforms (e.g., Google, Facebook), initial budget, audience targeting options, and 2-3 ad campaign ideas.
PR Outreach Strategy: Develop a plan for securing media coverage for <brand/service> offering <service/proposition>. Identify relevant journalists, publications, and blogs. Outline newsworthy angles, pitch ideas, and a timeline for outreach.
Alumni News
MStarsHub-н хурдасгуур хөтөлбөрийн II кохортын төгсөгч grado.mn - дизайн платформ нь хэвлэлийн салбарт шинэ технологийг тухай бүр нэвтрүүлж олон улсын стандартыг нутагшуулах ажилд түүчээлж ирсэн орчин цагийн үндэсний ууган үйлдвэр Munkhiin Useg компанитай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Хэвлэл, эх бэлтгэлийн салбарт монгол залуусын технологийг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх, чанар болон хэрэглэгчдийн үйлчилгээний чанарыг дараа түвшинд гаргахаар хамтарч байгаад баяр хүргэе.
ХО-н гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа |
Grado нь нийтлэг загваруудыг ашиглан өөрийн хүссэн дизайныг бий болгох ашиглах боломжтой веб суурьтай дизайнерийн платформ бөгөөд цаашид хэвлэл, дизайны салбарт технологийн шинэчлэл хийх, экспортын орлогыг бүтээх зорилготой стартап юм.
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you