Human Resource < Human Relation

Human Resource < Human Relation

😘 Season 7 №52

“Стартап малгайтай мэдээллийн товхимол”

#MStarsHub #VentureInvestment #Tech #Mentalhealth #Worldnews #StartupHat

"Be Prepared to Fail, and to Fail Forward

Founder Insights:
  • Өөрийгөө хайрлая, бүтээе

  • Startup news

  • Startup Deals

  • Tech is Here

  • Skills we need

  • Events

😌Өөрийгөө хайрлая, бүтээе😌

Set limits, make rules, and stick to them.

Хорвоо ертөнц юмсын огтлолцол дээр ордог.

Дээрх зураглал Японы алдарт ikigai-тай төстэй бөгөөд амьдралын чухал шийдвэр гаргалтад бүрд хэрэглээд үзээрэй. Дор хаяж 4н тойрог ажиллаж байх ёстой гэнэ шүү. ✌️ 

Startup news

2023 онд хийгдсэн стартапын томоохон санхүүжилтийн ард …

Эрчим хүч хадгалах батарей үйлдвэрлэж, автобусны компаниудыг цахилгаан автобусаар хангадаг уур амьсгалын технологийн стартап нь Америкийн хувийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч KKR-ээс 600 сая фунт стерлинг, Абу Дабигийн төрийн баялгийн сан Mubadala-н дэмжлэгтэй дэд бүтцийн сан болох Infracapital-аас 270 сая фунт стерлинг татаж чадсан.

Зенобе: Уур амьсгалын технологийн стартапын амжилтын түүх

Гарааны бизнес эрхлэгчид дээрх аяллаас юу сурч болох вэ?

  • VC-ийн шатыг алгассан: Zenobe уламжлалт VC санхүүжилтийг тойрч, оронд нь хувийн хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг татсан. Заавал VC-г хүлээх хэрэггүй салбарын гол тоглогчдыг онил.

  • Инновацийн санхүүжилт: Тус компани нь автобус компаниудыг цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжүүлэхэд нь туслахын тулд өрийн санхүүжилтийг ашигласан бөгөөд санхүүгийн дарамтыг багасгахын тулд эргэн төлөгдөх хугацааг уртасгах дээр тохирсон. Харилцан ашигтай тохиролцоог хий.

  • Хурдацтай өсөлт: 2017 онд үүсгэн байгуулагдсан Zenobe нь Их Британийн цахилгаан эрчим хүчний батарейны 20 гаруй хувийг хянаж, дэлхийн хэмжээнд өргөжин тэлж байна. Хөрөнгө оруулалт дараагийн түвшинд хүргэх ёстой.

  • Батлагдсан технологи: Zenobe-ийн амжилт нь тогтсон технологи (батерей) ашиглах, мөн дэд бүтэц, өсөлтийг дэмжсэн бүтээлч бизнесийн загварт суурилав.

Zenobe-ийн их хэмжээний хөрөнгө оруулалт татсан гол орц нь салбарын өөрчлөлтийг инноваци практик шийдэлтэй хослуулсан туршлага байв. ✌️✌️✌️Тэдний дараагийн алхам бол автобус компаниудаас эхлээд бусад компаниудад ногоон шилжилт хийхэд туслах явдал хэмээжээ.

Startup Deals: /Хэн хаана хэдийг босгов?/

Доорх стартапуудын хэлцлүүдээс хөрөнгө оруулалт болоод салбарын тренд, гэх мэт боломжуудыг олж аваарай.

  • "Дублинд төвтэй AccountsIQ нь нягтлан бодох бүртгэлийн платформдоо зориулан Axiom Equity-оос 60 сая еврогийн Series C шатны хөрөнгө оруулалт авчээ.  

  • Их Британиас гаралтай, дэвшилтэт лити-ион батерейн материал хөгжүүлэгч Echion Technologies нь Volta Energy Technologies-оос 29 сая фунтын Series B шатны хөрөнгө оруулалт авлаа.  /Монгол Улсын литийн боломжит нөөц 203 мянган тонн, литийн хүдрийн нөөц 2.26 сая тонн./

  • Лондонд төвтэй одоо аваад дараа төл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Zilch компани Deutsche Bank-аас 100 сая фунтын зээлийн санхүүжилт татлаа.  

  • Германы Мюнхен хотод байрлах хиймэл оюун ухаанд суурилсан фитнес дасгалжуулагч Zing Coach апп нь Zubr Capital болон Triple Point Capital-аар удирдуулан 10 сая ам.долларын Series A шатны хөрөнгө оруулалт авчээ.  

  • Эдинбургт төвтэй хиймэл оюун ухаанд суурилсан хууль зүйн туслах Wordsmith компани нь Index Ventures-р удирдуулан, General Catalyst зэрэг хөрөнгө оруулагчид нэгдсэнээр 5 сая ам.долларын Seed /эхэн үе/ шатны санхүүжилт босголоо.

ХО-н менежментийг удирдах- General partner / Limited partner- Менежментийн хязгаарлагдмал эсхүл оролцоогүй хэлбэр

Skills we need

Human Resource < Human Relation

Ажлын байранд зөв ажилчдыг олох гэдэг том асуудал. Үүний дараачаар тэдгээрийг хэрхэн тогтоох, хөгжүүлэх, дараагийн шатад гаргах гэдэг бодууштай зүйлс болж ирсэн.

Тэгвэл aжилтны өсөлтийг хэрхэн сайжруулах вэ?

Ажилтнуудыг нөөц гэхээсээ илүү хүн гэдэг утгаар нь харьцах. Хүн төвтэй манлайлал нь бүтээмжийг нэмэгдүүлж, ажилтнуудыг тогтвортой байлгаж, бизнесийн үр дүнг сайжруулдаг болохыг олон судалгаа нотолж байна.

Ажилтны хөгжих үндэснүүдийн нэг нь итгэлцэл. Гэхдээ итгэлцэл хаббб гээд л шууд бий болохгүй. Доорх үйлдлүүд итгэлийг бүтээхэд дэмтэй гэнэ шүү.

Employees want to be treated as humans rather than resources.

Итгэлцлийг бүтээх гурван үйлдэл:

  1. Spark connection /нэг тийм гялалзсан юм бий дээ/💥: Итгэлцэл нь жинхэнэ байдал, утга учиртай харилцаа /bond/ үүсэхгүйгээр оршиж чадахгүй.

  2. Create safety 🛟: Бусдад мэдрэмж, санаа бодлоо шүүмжлэлгүйгээр илэрхийлэх боломжтой аюулгүй байдлыг бий болго. Багийнхандаа санаа бодлоо нэрээ нууцлан илэрхийлэх сонголтыг өгдөг ч юм уу?

  3. Commit 🎯: Хэлсэн зүйлээ хий. Багийнхаа оролцоог нэмэгдүүлэхийн тулд шийдвэр гаргах үйл явцад тэднийг оролцуул. Жинхэнэ нөлөөлөл нь багийн гишүүдийн оруулсан хувь нэмэр үнэ цэнэтэй гэж мэдрэх үед бий болдог байна. Судалгаа явуулах нь бүгдийн санал бодлыг цуглуулж, өөр санаануудыг олж авах гайхалтай арга юм.

Events:

Google Devfest Ulaanbaatar 2024 

Google компаниас жил бүр дэлхийн 90+ оронд зохион байгуулдаг Devfest хөгжүүлэгчдийн фестивалийг Монголд 3 дахь жилдээ Google Developers Group Ulaanbaatar комьюнитигээс зохион байгуулах гэж байна.

Devfest Ulaanbaatar 2024 арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломж энхүү мэдээг уншиж буй хүн бүхэнд нээлттэй байгаа шүү.

Google Developers Group Ulaanbaatar нь Google компанийн дэргэдэх технологийн салбарынханд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг комьюнити бөгөөд салбарын инженер, хөгжүүлэгчид болон ур чадвараа ахиулах, суралцах хүсэлтэй хэн бүхнийг урьж байна.

  • Cloud, AI/ML, 

  • Tensorflow, Angular, 

  • Android, Go, 

  • Flutter, Firebase гэх зэрэг болон бусад Google технологиуд дээр сурч хөгжихөд нь дэмжих, нэгтгэх, дундын хүрээлэл үүсгэх, цаашлаад Google хөгжүүлэгчдийн экосистемийг бүтээх зорилготой.

Холбоо барих:

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you

Хамтран ажиллах