- MStarsHub Newsletter
- Posts
- Lean startup гэж юу вэ?
Lean startup гэж юу вэ?
Lean startup гэж юу вэ?
#MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол тэмдэглэл ашиглан амжилтаа тэмдэглэх, хэн нэгэнд талархлаа илэрхийлэх явдал. 📓
Заримдаа өдрийн турш хийсэн бүх гайхалтай зүйлээ санахад хэцүү байдаг. Хэзээ ч мартахгүйн тулд өдөр бүр талархсан 3 зүйл, хийж чадсан 3 зүйлээ тэмдэглэлдээ бичээрэй. Эдгээр нь их байх албагүй; Заримдаа аяга таваг угаах эсвэл хэн нэгэнд баярласнаа илэрхийлэх нь хүртэл том зүйл юм шүү.
Startup Slang
The Lean Startup
Lean startup model нь их энгийн. Тус аргачлал нь бүтээгдэхүүн, үйлчилгээг аль болох хурдан зах зээлд гаргахад чиглэгддэг. Энэ арга нь бизнес эрхлэгчдэд таамаглалыг эрт туршиж, баталгаажуулснаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн бүтээхэд хэт их цаг хугацаа, мөнгө үрэхээс зайлсхийхэд тусалдаг.
Lean canvas нь уламжлалт бизнесийн загварын /Business model canvas/ өөр хувилбар юм. Leanstack-ийг үүсгэн байгуулагч Ash Maurya-ийн 2010 онд бүтээсэн энэхүү аргачлалыг ашиглан шинэ бизнесүүдэд туслах зорилгоор бүтээжээ.
Lean Canvas Model
Асуудал. Таны ирээдүйн үйлчлүүлэгчдэд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал тулгарч байна вэ? Энэ нь Lean canvas-н хувьд шинэ зүйл бөгөөд бизнесийн загварт тусгагдаагүй байдаг.
Existing alternatives / Ашиглагдаж буй шийдлүүд нь таны шийдэхээр зорьж буй асуудлыг яг одоо зах зээлд ямар аргаар орлуулж шийдэж буйг тодорхойлж буй хэсэг.
Шийдэл. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ таны ирээдүйн үйлчлүүлэгчдэд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Үнэ цэнийн нотолгоо /Unique value proposition/ Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд буй тоглогчдоос хэн нь ч хийдэггүй зүйл юу вэ?
Шударга бус өрсөлдөөний давуу тал/Unfair advantage/ Өрсөлдөгчид тань үүнийг хуулбарлаж чадахгүй болтол таны бүтээгдэхүүн, үйлчилгээ юугаараа сайн бэ?
Үндсэн хэмжүүрүүд: Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ амжилттай байгааг харуулахын тулд ямар хэмжүүрийг хэмжих вэ? Таны сонгосон аливаа хэмжүүр нь тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, хамааралтай, цаг үеэ олсон байх ёстой.
Хэрэглэгчийн сегментүүд: Таны зорилтот хэрэглэгч хэн байх вэ?
Анхдагч хэрэглэгчид/Early adapters: Танай бүтээгдэхүүн гарахад хэн хэн хамгийн эхэнд хэрэглэгч болохоор вэ? тухай бичнэ.
Суваг: Та үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн холбогдож, хэрхэн харилцах вэ? Үүнд бүтээгдэхүүний хүрэх суваг, маркетингийн суваг, гуравдагч этгээдээр хүрэх гэх мэт хэрэглэгчид хүрэх бүх сувгууд орно.
Зардлын бүтэц: Та мөнгөө юунд зарцуулах шаардлагатай вэ, таны хамгийн их зардал юу байх вэ?
Орлогын урсгал: Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрхэн мөнгө олох вэ?
Lean canvas аргачлал нь зах зээлд хараахан гараагүй байгаа стартапуудад зориулан бүтээгдэж байсан ба үйлчлүүлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, стартапд борлуулалт хийх өвөрмөц аргачлалыг тодорхойлох боломжийг олгодог.
Lean startup юуг маш хурдан хийдэг вэ? :
Хамгийн бага ашигтай бүтээгдэхүүн (MVP) бий болгох: Энэ нь мэдээж маш их цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлтыг хэмнэж бүтээгдэхүүний энгийн хувилбарыг хэрэглэгчдэд хурдан туршиж, баталгаажуулахад анхаарлаа хандуулах нөлөөтэй.
Таамаглалыг баталгаажуулах: Стартап ерөөсөө таамаглал дэвшүүлээд түүнийхээ хариуг маш хурдан гаргаж чаддаг л хүмүүсийн нэгдэл гэж талаас тайлбарлаж болох юм.
Тасралтгүй сайжруулалт: Lean Startup аргачлал нь хэрэглэгчийн санал хүсэлт, өгөгдлийн дүн шинжилгээнд үндэслэн бүтээгдэхүүнийг тасралтгүй давтаж, сайжруулахын чухлыг онцолж өгдөг. Энэ нь өдөр бүх өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад хурдан дасан зохицоход тусалдаг.
Өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргах: Дэвшүүлсэн таамаглалыг өгөгдөл /дата/ болгон цаашдын шийдвэрээ гаргахад хэрэгтэй.
Ялах цорын ганц арга бол бусдаас илүү хурдан суралцах явдал юм.
Venture Capital / Investment
2007 оноос хойш хувьцааны зах зээл ийм нөхцөлд орж байсангүй. [The Wall Street Journal]
Яагаад VC-ийн үнэлгээ туслах / хамтрагч хөрөнгө оруулагчдад /limited partners/ хэтэрхий өндөр харагдаж байна вэ? [Pitchbook]
Компанийн портфолио-н тэнцвэрийг олох 3 арга зам. [Pitchbook]
Өнгөрсөн сард Y Combinator-ийн Гүйцэтгэх захирал Garry Tan late-stage investing-н зарим үйл ажиллагаагаа бууруулна гэж мэдэгдсэн. Энэ нь тэд Тасралтгүй байдлын санг /Continuity fund/ танаж, тухайн багийн 17 гишүүнийг чөлөөллөө. [siliconrepublic]
Around the World
2023 оны 23 таамаглал [Stonks]
Generative AI бол дараагийн хөөс байж болзошгүй.
2022 оны ажлын байрны томоохон цомхотгол нь зөвхөн мөсөн уулын орой байв.
Африк бол дараагийн VC-н анхаарах тив байж болох юм.
Эхэн шатны стартапууд өссөөр л байна. Санаа бол дуусахгүй хаа сайгүй.
Анх удаагаа VC-ийн сангууд сүүлийн 13 жилийн доод түвшинд хүрнэ. Гэх мэт сонирхолтой таамаглалуудыг уншаарай.
Tech is Here
Мета /Facebook төвлөрсөн бус текстэд суурилсан нийгмийн платформ дээр ажиллаж байна [TechCrunch].
Твиттер үхэж байна. [TechCrunch]
Apple компани хиймэл оюун ухаан ашиглан видеоны хэмжээг шахаж багасгадаг /compress/ стартапыг худалдаж авлаа. [TechCrunch]
Кохортоор сонин сайхан
МCтарс Хаб Корпорацийн Инновацын хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдгийг мэдэх үү? Энэ жил 2 дох элсэлтээ авч дахин нэг гарааны цэгээс Intrapreneur нарыг бий болгохоор хөдөллөө.
Энэ нь 3н сарын хугацаанд Бизнес загварын инновац / бүтээгдэхүүний инновац / Процессын инновацад чиглэсэн хөтөлбөр бөгөөд зөвхөн М-СИ-ЭС группийн дотоод компаниудаас ямар нэгэн шинэ санаатай хэн бүхэн оролцох боломжтой хурдасгуур хөтөлбөр юм.
Intrapreneur vs Entrepreneur ???
Intrapreneurs компанид:
Процессыг хялбарчлах
Шинэ бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэх, санаачлах
Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх
Өрсөлдөөний давуу талыг сайжруулах
Маркетинг / PR-т нөлөөлөх
Нийгэмд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэх
Үе тэнгийн болон хамтран ажиллагсдадаа үлгэр дуурайлал болох гэх мэт үлэмж давуу онцлогийг бүрдүүлж байдаг
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you