- MStarsHub Newsletter
- Posts
- MOM 2.0 тун удахгүй
MOM 2.0 тун удахгүй
MOM 2.0 тун удахгүй
MOM 2.0 гэж юу вэ?
Онлайнаар гэрээсээ ажиллах сонирхолтой, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй олон төрлийн карьерийн боломжийг эрэлхийлж буй хэн бүхэнд нээлттэй сүпер ээжүүдийн нэгдэл болсон үйл ажиллагаа 4-р сарын 1-ны бямба гарагт өглөөний 10н цагаас Corporate Convention center-д болох гэж байна.
#mom2.0 #SuperMom #BusinessMom #TechMom #MarketerMom
Хэрэв та MOM 2.0 -д бага насны хүүхэдтэй ирвэл таны хүүхдийг харах үйлчилгээ хүртэл байгаа юм байна лээ шүү. Тэгэхээр санаа зоволтгүйгээр оролцох шинэ соргог мэдээллүүдийг авах боломжтой.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Momade Виртуал туслахын агентлаг
Бизнес, Технологи, Маркетинг хосолсон үйл ажиллагаа
Цахим болон биет хэлэлцүүлэг зэрэг хосолсон хөтөлбөртэй танилцацгаая.
Бизнес: Цахим болон сошиал орчин бол эмэгтэйчүүд хүүхдээ харангаа бизнесээ эрхэлж болох шинэ талбар.
Технологи: Ээж хүний амьдралыг технологи асар их хялбаршуулахын дээр бидний мэдэхгүй ямар их боломжуудыг бийг танилцуулахаар бэлдэж байна.
Маркетинг: Зайнаас хийх ажлын жагсаалтыг тэргүүлж байгаа салбар бөгөөд дээрх сэдвээр шилдэг туршлагаас хуваалцах болно.
Эдгээр салбаруудыг хослуулан хэн ч, хаанаас ч, өөрийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлж, нийгмээс тусгаарлагдахгүйгээр ажиллах боломж байгааг бид ээжүүдэд бодит жишээгээр харуулах зорилготой.
Оролцогч нартай танилцвал:
Д.Бат-Октябрь / Oko D ~ "Techstars" ОУ-ын хөрөнгө оруулалтын сангийн бүсийн захирал, коуч, "Балиар өөдрөг" номын зохиолч
Б.Манд~ Фемтек Солюшн / Hellobaby -ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч
С.Буянтогтох ~ Олон улсын шим судлаач, Хөдөөний айлын гэргий
Гэрэлчимэг / Zuugii ~ Көүч, Seattle ESL сургалтын төвийн захирал, Мөрөөдөх эрхтэй бүсгүй ТББ-ын тэргүүн
Ш.Амартүвшин ~ АФА академийн үүсгэн байгуулагч, амьдралын дасгалжуулагч
Дээрх зочдоос гадна бусад зочин илтгэгч, панелистүүд ирэх болно.
Сүпер ээжүүдийг дэмжиж буй ивээн тэтгэгч байгууллагуудтай танилцвал:
Skytel
Монос
Itools
Zochil
Easycook
Гэрэгэ Пос
Mplus гэх мэт олон олон байгууллагууд оролцож байна. Та үйл ажилагаанд очоод үйлчилгээний талаарх мэдээлэл, урамшуулал хүртэл авах боломжтой.
Мэдээллийн хамтрагчаар:
Unread
Tenger Tv
Хэрхэн оролцох боломжтой вэ?
Та танхимаар эсвэл онлайнаар оролцох боломжтой. Тасалбарыг доорх холбоосоор нэвтрэн шууд худалдан авалт хийгээрэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дараад аваарай.
Дээрх мэдээллийг та ойр дотны хэрэгтэй нэгэндээ түгээж мэдээллэж өгөөрэй.
Угаас сүпер ээжүүдийг дахин хүчирхэгжүүлэх үйл ажиллагаанд яг одоо уншиж буй та ч оролцох боломжтой.