- MStarsHub Newsletter
- Posts
- MStars 50th newsletter
MStars 50th newsletter
😘 Season 6 №50
Life is beautiful in all it's colors, even the darker ones, they're here for a reason.
Mental health
Startup investment landscape
Tech is here
Portfolio news
😌Өөрийгөө хайрлая😌
Хайрла Хуваалц Бүтээ.
Сэтгэлээсээ үйлд.
Бүх хүчээ дайчил.
Startup investment landscape
Пало Алтод байрладаг биткойн стейкинг стартап болох Babylon компани Paradigm-ийн удирдлага дор 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгожээ.
Энэтхэгийн зайрмагийн брэнд Hocco нь Sauce VC болон бусад хөрөнгө оруулагчдаас 12 сая ам.доллар татжээ.
Дубайд байрладаг үл хөдлөх хөрөнгө оруулалтын SaaS мэргэжилтэн Stake компани Middle East Venture Partners-с 14 сая ам.долларын Series A шатны хөрөнгө оруулалт авав.
Лондонд байрладаг дэд бүтцийн салбарын сургалтын платформ санал болгодог Visibly стартап компани Creandum-c 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгожээ.
Альцгеймерийн өвчнийг эмчлэх эмчилгээ боловсруулдаг Alzheon компани Alerce Medical Technology Partners-ийн удирдлага дор 100 сая ам.долларын Series E хөрөнгө оруулалт босгожээ.
Pre-seed, seed шатанд хийсэн AI чиглэлийн VC гэрээнүүдийн үнэлгээ нь оргил үеэсээ 76%-иар буурсан нь Reuters-ийн мэдээллээр илэрхийлэгдсэн байна. [Reuters]
Tech is Here
Big investment: Google нь Финландад дата төвийн өргөтгөлд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд тус улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах юм. Мөн Малайзад анхны дата төвийг байгуулахад 2 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Microsoft, G42 компаниуд Кени улсад дижитал экосистем хөгжүүлэх 1 тэрбум ам.долларын санаачилга зарлаж, тус улсын технологийн дэд бүтэц, чадавхыг сайжруулах, хиймэл оюун ухаан болон уур амьсгалын инновацид анхаарал хандуулахаар төлөвлөж байна.
Reinventing the walkie-talkie: ten ten стартапын дахин хөгжүүлсэн богино зайны холбооны хэрэгсэл болох walkie-talkie апп Францад 1 сая, дэлхий даяар 6 сая удаа татагдаж хурдацтай өсөж байна.
AI cartoon interviews: Хүмүүс дараагийн ажлын байраа сонгохдоо тоглоом тоглодог болох уу?
Introducing portfolio startups:
Цахим 100айл: Барилгын материалаа цахим зээлээр аваад хувааж төл. | Momade: Тэд таны бизнесийг халамжилна. Момэйд |
Monarty: Монгол урлагийг Дэлхийд хараатай Монарти брэнд нь зах зээлд дахин гарахад бэлэн боллоо. | Easycook: Таны цаг завыг хэмнэх бүх төрлийн урьдчилж савлан бэлтгэсэн бүтээгдэхүүн. |
Flipbook.grado.mn PDF-ээ оруулаад сонин сэтгүүл, брошур, каталогоо үүсгэ | Metacog: Уламжлалт Хүний нөөцийн үйл ажиллагааг тоглоомчилж, шинэлэгээр тодорхойлно. |
Ger Glamping Аглагт ая тухтай байх бүтээгдэхүүн, шийдлүүдийг танд хүргэнэ. | Хайртай дотны хүмүүсийнхээ цор ганц түүхийг бүтээх платформ Booky 💜 |
Dino Resources : Dino-ийн вебсайт ашиглалтанд орлоо. Гэр ахуйн үйлчилгээг хэдхэн товшилтоор хялбараар захиалаарай. | YCloud: Санхүү бүртгэлээ хялбар удирд |
Цаашид дээрх портфолио мэдээллийг улам нэмэгдүүлэн стартапуудын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан ажиллах болно.
Бид бүхэнтэй 50+ дугаартай хамт байж мэдээ мэдээлэл авч биднийг урамшуулж байсан та бүхэндээ баярлалаа. Цаашид мэдээ мэдээллээс мэдлэг болж үлдэх агуулгыг хүргэн ажиллах болно оо. 😃
Хэрэв та бүхэн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг тус мэдээллийн товхимлоор /стартап малгайт/ хүргэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Email: [email protected]
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн шинэ улирлаар уулзацгаая. Peace 🤟