MStars Demoday 2024 болж өнгөрлөө.

😘 Season 6 №47

You don't need to worry about progressing slowly. You need to worry about climbing the wrong mountain

  • Mental health

  • Venture Capital / Investment

  • Around the world

  • Skills we need

  • Cohort news

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө бол биеийн хөдөлгөөн хийх 🏌️ 🏓 🚶 

Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь таны сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулах хүчтэй арга юм. Дасгал хөдөлгөөн нь сэтгэл хөдлөлийг  сайжруулдаг эндорфиныг ялгаруулж, стресс, түгшүүр, сэтгэлийн хямралын шинж тэмдгийг бууруулдаг. 

Хурдан алхалт, волейбол, бүжиглэх гэх мэт дасгал сургуулилтуудыг өдөр тутмын хэвшилдээ оруулах нь эерэг хандлагатай байх, стрессийг илүү сайн даван туулах, сэтгэлзүйн эрүүл мэндээ сайжруулахад тусална.

Venture Capital / Investment

  • Seed үеийн стартапуудын өнлөр үнэлгээ хэзээ зогсох вэ? [TechCrunch] 

  • GenAi-ийн стартапуудын босгосон санхүүжилийг эрэмбэлэв. [Pitchbook] 

Top 100 AI startups

Around the World

  • OpenAI нь GPT-4-ийг сургахын тулд YouTube-ийн сая гаруй цагийн видеог хөрвүүлсэн. [TheVerge]

  • Хүний нөөцийн салбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? [unnu]

  • Мета компани нь Google болон Bing хайлтын үр дүнг AI Assistant-даа нэгтгэж байна. [SearchEngineJournal]

  • Google компани 200 гаруй ажилчдаа цомхотголоо. Үүний дунд голлох инженерүүд ч багтаж байна. [CNBC]

Skills we need

Ихэнх бизнес, стартапууд зах зээлээ хөгжүүлэхдээ төлөвлөгөөндөө коммуниту буюу сонирхол нэгтэй нэгдлийг бий болгохыг эрмэлздэг. Тэгвэл дараах бүдүүвчийг ашиглан энэхүү хүнд ажлыг эхлүүлэхэд бэлэн эсэхээ мэдээрэй.

Кохортоор сонин сайхан

MStarsHub-н 3 дах удаагийн хөтөлбөр Demoday-2024 үйл ажиллагаагаар амжилттай өндөрлөлөө. 

Cohort 3 startup’s Pitch:

HealthHub - Health Tech

Alumni startup’s Pitch:

МСтарс Хабын 3 дах удаагийн DemoDay амжилттай боллоо. Арга хэмжээнд 3 дахь болон өмнөх элсэлтийн нийт 11 стартап шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Demoday-2024  үйл ажиллагаанд дотоодын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагчид ирснээс гаднаас Plug and Play Japan, EBRD, Deloitte, Master Concept Group зэрэг гадаад хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн питч тавьсан стартапуудын дийлэнх нь хиймэл оюуныг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд ашигласан нь онцлог байлаа.

МСтарс Хаб-тай хамтдаа туулсан 6н сарын хугацаанд стартапууд маань

  • Асуудлыг тодорхойлох/оновчлох 

  • Хэрэглэгч, зах зээлийг судлах, судалгаа авах

  • Бүтээгдэхүүний MVP хувилбарыг гаргах

  • Бизнес загвар, үнийн бодлого, маркетинг, компанийн соёл, санхүүгийн загвар таамаглал гэх мэт үнэт мастерклассуудыг туршлагатай эксперт менторуудаас суралцан бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллалаа.

Life after accelerator?  Хурдасгуур хөтөлбөр дуусаад дараа нь амьдрал ямар байдаг вэ?

  •  Demoday 2024д холбоо тогтоосон хамтран ажиллах сонирхолтой хүмүүстэй уулзан ажил хэрэг болгох

  • Хурдасгуур хөтөлбөр Demoday хөтөлбөрөөр дуусаж стартапууд өөрсдийн хийж байсан ажлаа хэн нэгнээс асуулгүй үргэлжлүүлнэ

  • Хурдасгуур хөтөлбөрөөс дараагийн хэрэгтэй чиглэлд зөвлөн, тодорхой нөхцөлүүд дээр хамтран ажиллана.

  • Цаашид амьдрал үргэлжилнэ гэхдээ илүү олон боломжийг атгасан байдлаар …

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you