- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Fall Cohort 2022
MStars Fall Cohort 2022
MStars Fall Cohort II
"Хэмжиж чадвал удирдаж чадна." Шинэхэн 7 хоногийн мэндийг хүргэе ээ.
Main stage - MStars Cohort 2022
Hub houz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Wodo - Did you know ?
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Step ahead - Стартапын хэллэгүүд цуврал I
Main stage - MStars Cohort 2022
МСтарс 2022 оны элсэлтэд нийтдээ 100 гаруй стартапууд бүртгүүлж эхний шатны питчээ танилцуулахад бэлэн боллоо. Бүртгүүлсэн стартапууд хөтөлбөрийн шалгаруулалтын үе бүрд өөрсдийн питчээ танилцуулах ба шилдэг 12 баг шалгаран үндсэн хөтөлбөрт хамрагдах болзлыг хангана аа.
МСтарс Хабын 2-р хөтөлбөр 10-р сарын 03-ны өдрөөс эхлэн нийт 5 сарын турш стартапуудыг хурдасгахад бэлэн болоод байна.
Hub houz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
ШИЙДВЭР ~ ТӨВЛӨРӨЛ ~ АЛБАН ЁС
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
МСтарсын төгсөгч нар салбар бүртээ шилдэг амжилтыг үзүүлсээр байна.
100 айл руу 100 явдаг асуудлыг шийднэ.
Цахим гэх нэрийг өөрсдийн бизнестээ хоногшуулсаар ирсэн 100айл стартапын өсөлтийн талаарх мэдээллийг та бүхэн хуваалцъя.
Тэдний хувьд МСтарс Хабд нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй элсэн орж байсан бол өдгөө 12 ажилтантай буюу хүчээ 4 дахин тэлж чаджээ. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний showroom, бараа түр цуглуулах агуулах зэргийг барьж дуусан ашиглалтад оруулсан байна.
Борлуулалтын хувьд сүүлийн 3 сард 500 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж ажиллажээ. 100айл.мн дээрх барааг цахим зээлээр авч болсон ба зээлийн хүсэлт илгээсэн зээлийн хүсэлтийн дүн хэмжээ 100 гаруй сая төгрөгт хүрсэн гэх мэт багагүй амжилтуудыг үзүүлсээр байна.
Шинэ хэсэг ~ Ажлын зар:
EasyCook стартап маань ч бас ажиллах хүчээ тэлж байгаа ба бүтээгдэхүүний "Бэлтгэгч" сургаж ажилд авахаар эрэл хийж байна. Эрч хүчтэй найрсаг хамт олон хүлээж байгаагаас гадна цагийн хувьд тохирон ажиллах боломжтой юм байна. Та бүхэн ажил хайж байгаа хэн нэгэн байвал санал болгоорой.
Утас: 80087425
Wodo - Did you know?
Өсөлтийн тухай: WeChat-ийн түүхээс суралцах 7 сургамж
Энэхүү нийтлэл нь WeChat-ын гол үе шатууд, сургамжууд болон 6 жил хүрэхгүй хугацаанд WeChat-ийн 0-ээс 800 сая MAU /monthly active user/ хүртэл тэлсэн галзуурлын цаадах аргын талаарх стратегитэй танилц.
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
😌 Сэтгэлзүйн эрүүл мэндийг биеийн эрүүл мэндтэй жиш 😌
Энэ долоо хоногт та бүхэнд өгөх сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө бол 30 минутыг байгальд зугаалах! 🌲 Хүн цэвэр агаарт нам гүм тайван нөхцөлд 30-60 минут болоход биеийн стресс, бухимдал 70% хүртэл буурдаг байна. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхах эсвэл ойд явган аялал хийх эсэхээс үл хамааран байгальд байх нь эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэлийн хямралыг бууруулж, сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаагаар нотолсон байна.
😌 Сайн амралт = Сайн үр дүн😌
Таны авч буй нойр таны санхүүд тань нөлөөлдөг гэдгийг мэдэх үү?. Дутуу эсвэл муу унтаж хангалттай нойр авч чаддаггүй хүмүүсийн 67% нь санхүүгийн байдалдаа үргэлж санаа зовдог байна. Санхүүгийн эрүүл мэнд болон сайн унтаж өөрт хангалттай нойр авах нь хоорондоо эерэг хамаалтай болохыг харуулсан судалгааг уншихыг хүсвэл ЭНД дараарай.
😌 26 минут 😌
Ойролцоогоор 26 минут дуг хийх нь /Power nap/ ажлын бүтээмжийг сайжруулж өдрийн турш сэргэг байх боломжийг олгодог.
Step ahead - Стартапын хэллэгүүд цуврал I
Бид бүхэн өмнөх дугаараараа PMF /product market fit/ гэж юу талаар үзсэн бол энэ удаа нэг шат ухран PSF-н талаар сонирхоцгооё.
Problem Solution Fit гэж юу вэ?
Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь хэрэглэгчийн асуудлыг шийдэж байгаагийн нотолгоо , нийцлийг PSF гэнэ. Хэрэв та стартап үүсгэн байгуулах хүсэлтэй бол хамгийн түрүүнд хийх зүйл бол бүтээгдэхүүнээ гаргах эсвэл код бичиж эхлэхээсээ өмнө асуудлыг олох явдал юм.
Асуудал/шийдлийн нийцтэй байдлыг бий болгох нь бизнесийн эхлэл ба үүсгэн байгуулагчид бизнесийн санаагаа хэлбэржүүлэх, түүнийгээ хэрэглэгчдэдээ баталгаажуулахын тулд энэ үе шатанд Design thinking буюу загварчлах сэтгэлгээг ашигладаг.
Стартапуудын хувьд энэ үе шатанд ихэвчлэн хийдэг хэд хэдэн алхмууд
Асуудлын судалгаа - Үүнд хэрэглэгчийн сегмент, сегмент тус бүрийн pain point болон үнэ цэний саналыг багтаасан болно;
Шийдлийг тодорхой болгох - Бүтээгдэхүүний суваг, маркетингийн суваг, орлогын урсгал , зардлыг бүтцийг тодорхойлох
Шийдэлд таамаглал дэвшүүлэн боломжит хэрэгчдэд турших, баталгаажуулах - Хэрэглэгчийн судалгаа
PoC хөгжүүлэлт - Дэвшүүлсэн санаагаа сайжруулан, шинэчлэх
Хэрэглэгчийн туршилт
Асуудлыг шийдвэрлэхэд тохирох гурван үндсэн арга:
Шинэ асуудлыг тодорхойлох
Одоо байгаа асуудлын шинэ шийдлийг тодорхойлох
Одоо байгаа шийдлийн шинэ зах зээлийг тодорхойлох.
Эдгээрийг хараандаа ав:
Хэрэглэгчийн дутуу хангагдсан хэрэгцээг ханга
Эртэч хэрэглэгч /Early adapters/ нь бүтээгдэхүүний зах зээлд нийцэх, асуудал шийдлийн тохирооны эрэл хайгуулын эхний алхам болдог. Тэдгээр нь ихэвчлэн гэр бүл найз нөхөд мөн, тухайн асуудалтай яг одоо нүүр тулж буй хэрэглэгчид байдаг.
Стартапын хувьд хамгийн түрүүнд эзлэх хэрэгтэй зах зээл байдаг ба тэр хэсэгт ноёрхлоо олж авснаар цааш тэлэх боломжийг нэмэгдүүлэх тавцан болдог. /Beachhead market/
Зорилтот хэрэглэгчийн сегментийг тодорхойлсны дараа тэдний хэрэгцээг судлах.
Хэрэглэгчтэй шууд уулзах нь ямар ч судалгаанаас хамаагүй илүү үнэ цэнтэй.
Тухайн шийдлийн prototype-г бүтээж, бодит орчинд туршиж үз.
Ижил төстэй асуудлыг амжилттай шийдэж чадсан бусад компаниудыг судлах. /benchmarking/
Хэрэглэгчдээс цуглуулсан мэдрэмж, өгөгдөл нь асуудал/шийдлийн нийцлийг баттай батлах үед л MVP-ийг бий болгож эхлэх боломжтой. /minimum viable product/
Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, ямар шийдлүүдийг санал болгож байгаагаа ойлгосноор та өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд амжилтад хүрэх эхний алхмаа хийх болно.
Дараагийн удаа Business Model Fit сэдвээр уулзацгаая.