МСтарс Хаб 3-р хөтөлбөр

Венчер скаутууд юу хийдэг вэ?

За ингээд MStars Newsletter иргэн ирлээ. Season 4 🤩 

Бид цаашид илүү МЭДЛЭГ түгээсэн / МСтарс-ын ТӨГСӨГЧ-дийн тухай мэдээллийг хүргэх болно.

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө хайрлая😌

Хэрвээ хэн нэгэн танд 10тэрбум доллар танд санал болговол та авах уу? 🤑 

Ихэнх хүмүүс шуудхан л зөвшөөрөх биз.

Харин хариуд нь та маргааш сэрэхгүй гэвэл? байдал өөрчлөгдөнө. Тэгвэл хэн ч авахгүй байх.

Бидний маргааш өглөө сэрж нарыг харах нь өөрөө 10тэрбум доллар байтугай үнэлэгдэшгүй байдаг.

You are worth it

Startup Slang ~ Hunt or be Hunted

Венчер капитал гэдэг нь стартап болон жижиг бизнесүүдийг хөгжлийн эхний шатанд нь санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь эдгээр компаниудад өсөж томрох боломжийг олгодог. Венчер капиталын санд боломжит хөрөнгө оруулалтууд эзнээ хүлээгээд байнга байдаг тул та ч бас тэднийг хайж олох хэрэгтэй.

Венчер капиталын хөрөнгө оруулалтын санд Венчер скаут гэдэг ажлын байр байдаг. Тус ажил бол хөрөнгө оруулалт хийх боломжтой стартап, компаниудыг хайх.

Тэгвэл Венч Скаут хэнийг бас юуг нь хайдаг бас ангуучилдаг вэ?

Scouts

Хянан шалгалт / Due Diligence-ийг тултал хийнэ.

Нэтворкинг эвент, салбарын арга хэмжээнд оролцож сонирхолтой стартапуудыг ангуучлах болно. Стартапуудтай холбогдон цаашдын хүрэх боломжит хязгаарыг үнэлэхийн тулд сайтар судалж үзэх хэрэгтэй болдог. Үүнд компанийн санхүүгийн байдал, засаглал, хууль эрх зүй, ашиглаж буй технологийн бүрэн бүтэн найдвартай байдал, зах зээл болон өрсөлдөгчийн судалгаа зэрэг орно. Мөн компанийг үүсгэн байгуулагч багтай ярилцаж, тэдний туршлага, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чадварыг үнэлэх дээр ажилладаг. Судалгаа бол нийт ажлын 50% нь.

Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл/ Product-Market Fit-ийг шалгана.

Дараагийн гол хүчин зүйл бол бүтээгдэхүүн зах зээлд нийцэлтэй буй эсэх. Энэ нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тодорхой зах зээлийн эрэлт хэрэгцээнд хэр нийцэж байгааг илэрхийлдэг. Нийцэл хэр сайн байна төдий чинээ цаашдын өсөлт хийх боломж нээлттэй байдаг.

KPI болон нэгжийн эдийн засаг / KPIs and Unit Economics Скаутын хувьд компаниудын гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд (KPI) болон нэгжийн эдийн засгийн нөлөөллийг мэдэх нь чухал. Нэгжийн эдийн засаг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ түүнийг үйлдвэрлэх, борлуулах зардал, үүнээс үүсэх ашиг, алдагдлыг хэлнэ. Эдгээр хэмжүүрүүдийг ойлгох нь компанийн боломжит ашигт ажиллагааг үнэлэхэд тусална.

Зах зээлийн хэмжээ / Market Sizing Хэр том зах зээлд тоглохоор орж байна төдий чинээ томоохон өсөлтийг бий болгож чаддаг. Эсрэгээрээ жижиг зах зээл нь өсөлтийн боломжийг хязгаарлах нэгэн нэгж нь байдаг. Компанийн хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлэхийн тулд зах зээлийн хэмжээ, өсөлтийн боломжийг чухалчлан авч үздэг.

Үнэлгээ /Valuation Үнэлгээ нь компанийн үнэ цэнийг тодорхойлох үйл явц юм. Хөнгөлөлттэй мөнгөн урсгалын арга /Discounted Cash Flow/, харьцуулалтын арга зэрэг компанийг үнэлэх хэд хэдэн арга байдаг.

Хөрөнгө оруулалтаас гарах / VC exit Хөрөнгө оруулагч бүхэн тухайн бизнесээс хэзээ хэрхэн гарахаа эхнээсээ л тодорхойлсон байдаг. Венчер капиталын хөрөнгө оруулалтын гол ашиг нь хөрөнгө оруулсан компаниас хувьцаагаа зарах болон шилжүүлэх замаар гарах үед үүсдэг. Венчер капиталын сан нь хөрөнгө оруулалтаас гарах хэд хэдэн арга байдаг. Тухайлбал, олон нийтэд санал болгох (IPO) эсвэл өөр компанид худалдах гэх мэт.

Тэр болтол тухайн бизнесийг хэрхэн сайжруулж амжилтад хүргэх вэ? Гэдэгт үргэлж хариу өгөхөөр ажиллана.

Та венчер скаутад бизнесээ ангуучлагдах уу? эсвэл скаутуудыг ангуучлах уу?

Venture Capital / Investment

  • АНУ-ын банкуудын хөрөнгө, өр төлбөрийг дүрслэн харвал. [Visual Capitalist]

  • Анжел хөрөнгө оруулалтын талаар мэдэх хэрэгтэй бүх зүйл.[sifted]

Deal

  • Үндэстэн дамнасан мөнгөн шилжүүлгийн платформ болох Aibidia Series А шатандаа 13 сая евро дүнтэй санхүүжилт босголоо.

  • Логистик болон ханган нийлүүлэлтийн сүлжээ компаниудад цаг уурын нөлөөллийг тооцоолох, ажлыг вэб сайтад суулгахад тусалдаг уур амьсгалын технологи болох Pledge нь 10 сая долларыг Series А шатандаа босголоо.

  • Хиймэл оюун ухаанаар ажилладаг рестораны менежментийн платформ Tenzo нь Amadeus Capital Partners болон S28 Capital тэргүүтэй Series A хөрөнгө оруулалтаар 5 сая долларын санхүүжилт босгожээ.

Around the World

Amazon Fire TV

  • Амазон зар сурталчилгаагаанд төвлөрсөн үнэ төлбөргүй контентоо хоёр дахин нэмэгдүүлж байна. [TechCrunch]

  • 2022 онд 5 сая гаруй шинэ бизнес бий болсон. [Gusto]

  • Volkswagen удахгүй гарах ID.Buzz цахилгаан фургонд маш их бооцоо тавьж байна. [TechCrunch]

  • Instagram ~ Threads веб хувилбартай боллоо.

Tech is Here

  • Google муу хөрш үү? [Fortune]

  • OpenAI албан ёсны iOS аппликейшнийг хөгжүүлж буйгаа зарлалаа. [TechCrunch]

  • AI-ийн өсөлт энтрепренеуруудыг эргүүлэн авчирч байна. [The New York Times]

MStars News

Бүртгүүлэх холбоос: mstars.mn/apply

Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй МСтарс Хаб нь одоогийн байдлаар 22 стартапыг хөтөлбөрөөрөө бойжуулсан бөгөөд төгсөгчид нь бизнесээ амжилттай өргөтгөсөр байна. Төгсөгчдөөс 60 гаруй % нь одоогийн байдлаар эхний шатны хөрөнгө оруулалтаа авч чаджээ

Cтартапуудыг 6-н сарын турш үнэгүй оффис, 15-30 сая төгрөгийн тэтгэлэг, туршлагатай ментор багийн хамтаар дэмжих МСтарс Хаб хурдасгуур хөтөлбөрийн 3 дахь элсэлтийн бүртгэл үргэлжилж байна.

Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй МСтарс Хаб нь одоогийн байдлаар 22 стартапыг хөтөлбөрөөрөө бойжуулсан бөгөөд төгсөгчид нь бизнесээ амжилттай өргөтгөсөр байна. Төгсөгчдөөс 60 гаруй % нь одоогийн байдлаар эхний шатны хөрөнгө оруулалтаа авч чаджээ.

Бүртгүүлэх холбоос: www.mstars.mn/apply

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you