- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Hub Weekly Newsletter
MStars Hub Weekly Newsletter
MStars Fall Cohort II is coming soon

Налгар намар нэгэнтээ та бидний хажууд иржээ. Товхимлын маань өнгө ч бас дагаад намрын хувцсаа өмсөж байна. Уншигч та бүхэн ч бас дулаахан хувцаслаж халуун бүлээн зүйлс уугаарай.
Main stage - MStars Fall Cohort II
Hub houz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Mark it - Энэ сард болох эвентүүд
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Wodo - Дэлхийн мэдээ
Step ahead - Стартапын хэллэгүүд цуврал I
Main stage - MStars Fall Cohort II

MStars Hub-н маань 2 дох удаагийн хөтөлбөр эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ.
Хөтөлбөр эхлэхийн өмнө хоёр ч удаагийн сонгон шалгаруулалт байдаг ба өмнөх удаагийн элсэлтэд 170 гаруй стартапуудаас 11 буюу 6,5% ийн боломжоор МСтарс Хабд стартапууд тэнцэж чаджээ.
Тэгвэл 2 дох элсэлтийн бүртгэл хаагдахад 4хөн хоног үлдсэн байгааг та бүхэнд дуулгая аа. Энэ нь 9-р сарын 9ны шөнийн 00:00 минут юм.

Энэхүү товхимлыг уншиж буй та бүхэн өөрсдийн мэдээллийн сувгаараа орох гээд эргэлзэж байгаа эсвэл огт мэдэхгүй найз нөхөд, хамаатан садандаа түгээж өгөхийг уриалж байна. Та мэдээллээ түгээхдээ МСтарс Хаб аа меншион хийж биднийг дурдаарай. Баярлалаа. 😉😉
Hub houz ~ Long Corridor
Аялал ~ Ахиц Алхам

New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Энэ удаад бид MStars Alumni "Qmenu"-г онцолж байна.

Рестораны менежментийн цогц шийдлийг санал болгогч Qmenu стартап нь одоогийн байдлаар та бидний мэдэх 50+ ресторанууд нэвтэрч өөрсдийн технологийн шийдлийг хэрэглүүлж бусдын цаг зав, эрүүл мэнд гэх мэтчилэн зүйлсийг тодорхой хэмжээнд хөнгөлж байна.
Тэдний хамгийн сүүлд нэвтрүүлж буй технологи бол: "Утсандаа багтаасан караоке" Дуугаа хийх гэж алалцах биш, хайх гэж будилахгүй амар болж байх шиг байна шүү.
HotelRestaurantCafe салбарт шинэчлэл авчирч буй ажилчдаа 3 дахин тэлэн эрчимтэй үзэж байгаа шүү.
Mark it - Энэ сард болох эвентүүд
Global Digital Dialog 2022 Sep.05-06 Facebook Live
Монголын сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал-үндэсний чуулган Sep.13 The Corporate Hotel and Convention Centre
Барилга Орон сууц 2022 үзэсгэлэн Sep.09 Мишээл Экспо
Итгэл найдвар, Боломж УБ марафон - 2022 Sep.10 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Ethereum Merge хийгдэнэ. Sep.15
АНУ инфляци зарлагдана. Sep.08 Санхүүгийн салбар тэр дундаа үнэт цаас, крипто салбар дах мэдээлэлтэй шууд хамааралтай өдөр юм.
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Энэ жил зохион бүтээгчид маань "iPhone 14 Pro"-д хийгдсэн ба iPhone 13-с юугаараа ялгарч байгаа вэ? iPhone 14 Pro нь илүү том, нэмэлт сайжруулсан дэлгэцтэй, 48 MP камертай, “A16 Bionic” чиптэй байна.

Худалдаанд гарах хугацаа нь 9-р сарын 16нд байхаар төлөвлөгдөж байна.
Wodo - Дэлхийн мэдээ
Танилц: Web 3.0
Metaverse by the numbers
3,327 компани үйл ажиллагаа явуулж байна.
9,661 гэрээ, хэлэлцэл хийгдэж
$115.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт 2010 оноос хойш VC компаниуд хийжээ.
12,247 хөрөнгө оруулагч нар сонирхон дунд болон урт хугацаагаар ХО хийжээ.
1992 он "Метаверс" гэсэн нэр томьёо үгийн санд анх нэвтэрсэн нь шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Нил Стефенсоны "Snow Crash" номд метаверс гэдэг нэр томьёог олон нийтэд танилцуулсан.
2023 он болон түүнээс хойш Apple болон Мета шинэ AR / VR headset гаргахаар зорьж байна. Meta-гийн шинэ чихэвчнүүд нь Oculus Quest 2-оо энгийн болоод хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц шинэ загвар, олон шатлалаар бүтээж байгаа нь зарлагдсан. Тэгвэл Apple компани нь шинээр гарах AR / VR headset төхөөрөмжөө хэзээ нэгэн цагт iPhone-ийг орлож, компанийн орлого бүрдүүлэгч гол хэрэгсэл болж чадна хэмээн урьдчилан таамаглаж байна.

Did you know …
Стартапын гүйцэтгэх захирлын хоёр дахь ажил юу байдаг вэ? Стартапын гүйцэтгэх захирлууд компаниа томруулж эхлэх үед өөрсдийн үүрэг ролийг дахин тодорхойлох шаардлагатай.
Өсөлт хийхээсээ өмнө Гарааны бизнес нь өөрсдийн өсөлтөөр тодорхойлогддог боловч өсөлт нь агуу компанийг бий болгох эхний алхам биш юм.
Step ahead ~ Стартапын үг хэллэгүүд цуврал I
PMF гэж юуг хэлдэг вэ?
Бид бүхэн орчин үеийн тооллыг НТӨ / Нийтийн Тооллын хэмээн бүртгэн явдаг билээ. Үүнтэй адил стартап бүрийг PMF-н өмнөх болон дараах гэсэн мөчлөгт хуваагддаг. Технологи стартапын ертөнцөд хүн бүр Product/Market Fit (PMF) тухай ярьдаг.
Стартапын үүсгэн байгуулагчид бүр өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд буюу PMF болох хүртлээ маш их хичээдэг. Харин VC болон хөрөнгө оруулагчид стартапыг үнэлэхийн тулд PMF-г ашигладаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерүүд зах зээлд шинэ бүтээгдэхүүний нэвтрүүлж буй үедээ амжилтаа хэмжихдээ мөн адил PMF-ийг ашигладаг.
PMF нь гурван зүйлээс бүрдэнэ.
Бүтээгдэхүүн: Олныг хамарсан бодит асуудлыг шийддэг бүтээгдэхүүн.
Зах зээл: Бүтээгдэхүүний нэвтрэлт, цаашдын өсөлт, цар хүрээг нэмэгдүүлэхэд хангалттай байх зах зээл.
Хэрэглэгч: Таны бүтээгдэхүүнд төлбөр төлөхөд бэлэн хэрэглэгч
PMF болсны шинж тэмдэг:
Та Бүтээгдэхүүн/Зах зээлд нийцэл болсон эсэхээ яаж мэдэх вэ?
Хүмүүс таны бүтээгдэхүүнийг хэрэглэж, төлбөр төлж байна
Хүмүүс үүнийг ашиглах дуртай (мөн ойрын найзууддаа ашиглахыг зөвлөдөг бол)
Хүмүүс таны бүтээгдэхүүнийг сошиал орчинд түгээн бусдад санал болгодог бол
Таны бүтээгдэхүүн та зарах гэж оролдохгүйгээр өөрөө зарагддаг
Хүмүүс таны апп руу буцаж ирдэг
Танай traction нэмэгдэж буй үед ( апп таталт нэмэгдэх, хэрэглээ өсөх, хэрэглэгчээ хадгалсаар байх)
Та хэрэглэгчийн дата бааз, MRR /monthly recurring revenue/, орлого, ашиг хурдацтай өсч байвал
Та цаашид нэмэгдэж буй хэрэглэгчээ дэмжих, хадгалах, нэмэгдүүлэхийн тулд илүү олон хүнийг ажилд авч байвал энэ нь PMF буюу бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл болжээ хэмээн үзэж болно.

Бүтээгдэхүүн / Зах зээлийн нийцэл нь бүтээгдэхүүнээс биш зах зээлээс эхэлдэг.
Бүтээгдэхүүнээс бус зах зээлээс эхэл:
Тухайн асуудалыг шийдэх үед бүтээгдэхүүнийг хэрэглэх үйлчлүүлэгчдийг бэл
Хэрэв таны бүтээгдэхүүн / үйлчилгээ зах зээл дээрх асуудлыг шийдэж чадахгүй бол таны бүтээгдэхүүн байрлах боломжгүй.
Хэрэв та зах зээл дээр хангалттай төлбөр төлдөг хэрэглэгчдийг олж чадахгүй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болговол таны бизнес цаашид тогтнох нь эргэлзээтэй болж ирнэ.
Дараагийн удаа бид өөр нэгэн хэллэгийн талаар мэдэх болно оо. ✌️✌️