- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly
MStars Weekly
Who is Serial entrepreneur ?
Та шинэ 7 хоногоо хэрхэн эхлүүлдэг вэ? Биднийг инстаграм дээрээ меншион хийж хуваалцаарай.
МСтарс Хабын энэ удаагийн дугаараас:
МСтарс Хаб Кохорт 2022
Hub houz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Wodo - Did you know ?
Investment Trend
Step ahead - Стартапын хэллэгүүд цуврал I
MStars Hub Fall Cohort 2022
Нийт 25 салбарын 100+ стартапууд өргөдлөө өгч тэдгээрээс МСтарс Хабын хоёр дох хөтөлбөрийн12 стартап шалгарахад маш бага хугацаа үлдлээ.
Ирэх 7 хоног буюу 10-р сарын 03-ны өдөр МСтарс Хаб-н хичээлийн шинэ жил нээлтээ хийж хурд хийхэд бэлэн стартапуудаа хүлээж авахаар ажиллаж байна.
Нэгэн улирал эхэлж Монголын стартапын экосистемд хуудас шинээр нээгдэхэд яг 7 хоног үлдлээ.
Hubhouz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
THINK BIG ~ START SMALL ~ ACT NOW
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Энэ удаад бид МСтарс-н төгсөгч "Khangal Systems"-г онцолж байна.
2 сарын хугацаанд 2000 орчим айлтай 5 сөх нэмэгдсэн. Үүнд SS Garden, Шинэ амгалан хотхон, Just 49, Амартүвшин 101, Тост өргөө нэмэгдэж нийт 74 сөхтэй хамтран ажиллаж байна.
Myproperty.mn туршилтад гаргасан. /ICC Tower/
Зогсоолын менежментийн системээ туршилтад гарган ажиллаж байна. /SS Garden/
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Сонирх: Бичих гэж бүү бод, бодох гэж бич: Бичих бол бодох процесс юм.
Турш: Гайхалтай питч бэлдэхийн тулд мэдэх хэрэгтэй бүх зүйл.
Хайрла: Би 2018 оны наймдугаар сарын 17-оос ШАР өнгөнд дуртай болсон.
"The Profit” бизнесийн реалити нэвтрүүлгийн анхны дугаар гарлаа.
Монголдоо төдийгүй Азийн анхны Профитоор МСтарс Хабын лийд ментор Б.Тэмүүлэн ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт Central TV-ээр анхны дугаар нь цацагдлаа. Б.Тэмүүлэн ментор нэвтрүүлгийн турш 10 бизнесийг сонгон авч, оновчтой хөрөнгө оруулалтыг олгох замаар компанийг өндөр үнэлгээтэй, үр ашигтай бизнес болгох юм. Эдгээр 10 компанийн нэг нь манай QMENU бөгөөд тун удахгүй нэвтрүүлэг нь цацагдах болно.
Бизнесийн реалити шоу гэдэг утгаараа Монголын стартапууд, ментор, хөрөнгө оруулагчдад үр өгөөжтэй, мэдлэг, туршлага болохуйц контент болжээ. Тиймээс та бүхэн “The Profit” шоутай хамт байгаарай.
Wodo - Did you know ?
Сериал энтрепренеур гэж хэн бэ?
Дэлхий нийтийг өөрчилж буй энтрепренеуруудын дата мэдээллээс авч үзвэл Сериал энтрепренеурийн туршлага нь хөрөнгө босгох үйл явцыг хялбаршуулаад зогсдоггүй ба гэрээ хэлэлцээрийн хэмжээ бусад үүсгэн байгуулагчдаас 2-4 дахин их хэмжээтэйгээр хөрөнгө оруулалтын өмнөх үнэлгээг /pre-money valuation/ бүтээдэг байна.
"Сериал энтрепренеур нь санааг бүтээлч байдлаар амжилттай бизнесийн стратеги болгон дахин хувиргаж чаддаг хүмүүсийг хэлдэг. "
Тэд амжилттай бизнесээ зарж, олсон ашгаа шинэ гарааны бизнест дахин хөрөнгө оруулалт хийснээр мөнгөн урсгалаа удирдах, олон бизнесийг авч явах гол систем болж өгдөг. Эсвэл тухайн бизнесээсээ гарснаар санхүүжилтийн нэгэн эх үүсвэрийг бий болгодог байна.
Тэд дараа ирэх томоохон ашгийн төлөө бүх эрсдэлийг үүрч, өндөр цалингаасаа ч татгалзан ажилладаг. Нэгэнтээ бизнес хөл дээрээ тогтсоны дараа үйл ажиллагааг цаашид явуулах үүрэг хариуцлагыг шилжүүлж , өөр бизнес рүү шилждэг. Хэдийгээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнес өндөр өгөөжтэй байж болох ч сериал энтрепренеуруудын хувьд шинэ бизнес нь бүтэлгүйтэх эрсдэлтэй байдаг.
Хамгийн алдартай сериал энтрепренеуруудийн нэг бол Zip2, PayPal, Tesla, SpaceX, Boring Company-ийн анхны хөрөнгө оруулагч , үүсгэн байгуулагчдын нэг болох Элон Маск юм.
Өөр нэг жишээ бол телевизийн шоуны амжилтаа үргэлжлүүлэн олон тэрбум долларын хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг байгуулсан Опра Уинфри юм.
20 настайдаа шуудангаар пянз бичих бизнес эхлүүлсэн Ричард Брэнсон ч мөн адил тэдний нэг билээ. Түүний удирдан явдаг Виржин групп нь 40 компанийг эзэмшдэг бөгөөд тус бүр нь өөр өөр хувьцаа эзэмшигчдийн хяналтад байдаг 200 гаруй охин компанитай.
Цуврал бизнес эрхлэгчийн шинж чанарууд
Сериал энтрепренеур болох ямар нэгэн томьёо байхгүй ч үүсгэн байгуулагчдыг амжилтад хүргэх зарим шинж чанарууд байдаг. Үүнд:
Алсын хараа;
Асуудлыг шийдвэрлэх хандлага;
Мултитаскинг /олон зүйлд анхаарлаа салгасан/;
Зорилго өөд хөтлөх хөтөчтэй:
Адал явдал эрэлхийлэгчдийн сэтгэлгээ;
Сериал энтрепренеур нар хүмүүстэй харилцах, бусад хүмүүсийг хооронд нь холбохдоо гаргууд байдаг ба тэд өөрсдөө дахин дахин бүтэлгүйтэх чадвартай хүмүүс билээ.
Тэд бүтэлгүйтлээсээ сургамж авч, түүнийгээ агуу болгож чадах хүмүүс юм.
Investment Trend
Уур амьсгалын технологид суурилсан стартапуудад хийж буй хөрөнгө оруулалт 2022 оны халуухан сэдэв болж байгаа ба дараагийн таван жил улам нэмэгдэх магадлалтай байна. [TechCrunch]
2. Эмэгтэй үүсгэн байгуулагчдын хөрөнгө босгох явц багассаар байна. PitchBook-ийн эмэгтэй үүсгэн байгуулагчдын мэдээллээс үзэхэд харахад эмэгтэй үүсгэн байгуулагчидтай стартапууд 2021 оны энэ үетэй харьцуулахад 2022 онд бага хөрөнгө босгож, цөөн хэлцэл хийжээ.
3. Porsche IPO хийнэ. Volkswagen (VOW3.DE): Энэ сарын сүүлээр эсвэл 10р сарын эхээр Porsche компани өөрсдийн хувьцааг анхдагч зах зээлд олон нийтэд санал болгохоор бэлдэж байна. Volkswagen Porsche-н IPO ийг €70bn-€75 тэрбум еврогийн үнэлгээнд байхаар таамаглаж байна.
Step ahead ~ Стартапын хэллэггүүд цувралаас I
Business Model Fit гэж юу вэ?
Хамгийн оновчтой бизнес загвар нь хэрэглэгчдэд санал болгох үнэ цэн, стартапын үнэ цэнийг нэмэгдүүлэх стратеги хоёрын уулзвар билээ.
Стартапын ертөнцөд “Business canvas model” гэхээс илүүтэй ~ “Lean canvas model”-г ашигладаг ба энэхүү загвараа нэг удаа л хийгээд оффисын тавилгынхаа аль нэг шүүгээнд мартах бус дахин дахин шинэчилж сайжруулах нь дараагийн сайн загварын гайхамшгийн жор юм аа.
Санаанаас эхлээд бизнес хүртэл: Санаагаа амжилттай бизнес болгохын тулд бусад хүмүүсийн хэлдэг томьёогоор бус дараах гурван чухал үе шатыг заавал дамжих хэрэгтэй байдаг. Бид бүхэн өмнөх 2 удаагийн нийтлэлээрээ эхний үе шатуудыг дурдсан ба энэ удаад бизнес загварын нийцэл билээ.
Асуудал/Шийдлийн нийцэл
Бүтээгдэхүүн/Зах зээлийн тохироо
Бизнес загварын тохироо
Хэрэглэгчид таны бүтээгдэхүүнд мөнгө төлөхөд бэлэн байна уу?
Хэрэглэгчдэд хангалттай үнэ цэнийг бий болгох замаар бизнесээ давхар өргөжүүлж байна уу?
Стартап нь стратегийн хувьд өсөлт үзүүлэхийн тулд дараах гурван зүйлсийг заавал хийдэг байх хэрэгтэй.
Дийлэнх үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай болтол одоогийн зах зээлээ дүүргэх
Нэгэнтээ зах зээлээ эзэлсэн бол түүндээ үнэ цэн дахин нэм, сайжруул, шинийг санал болго
Түүнийгээ N руу давт
Хамгийн зөв бизнес загвар хамгийн олон удаа туршигдсан загвар юм.
Peter Thiel has built multiple breakthrough companies, and Zero to One shows how.