- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly
MStars Weekly
We're Baaack
MStars Weekly шинэ улирал эхэллээ. Хэдүүлээ тэгээд гоё гоё юм уншина аа. #staytuned
And We're baaaaack
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол шинэ зүйлийг турших. Шинэ хоолны жор турших, будах, шинэ програмчлалын хэл сурах, эсвэл шинээр хобби эхлүүлэх ч байж болно. Яваагүй замаараа аяллаа эхлүүлэх нь таныг зөвхөн урд байгаа зүйлстээ л анхаарал хандуулж стрессийг багасгах болно шүү.
Өөрийгөө хайрлая.
Амттай юм унш
Taste is knowing what is good — being able to recognize it.
Skill is the ability to build — to do what’s needed to do the work.
Skill is your floor, taste is your ceiling.
2. Инфляцын өсөлт VC нарт төдийлөн нөлөөлсөнгүй. [Pitchbook]
3. Цахиурын хөндийн стартапуудын хөрөнгө оруулалтын хэлцэл анх удаагаа 20%-иас доошилжээ. [WSJ]
4. Ухаалаг термостатаас эхлээд эрүүл мэндийн менежмент хүртэлх IoT шийдлийг санал болгогч стартапууд цаашдын орчныг тодорхойлж байна. [PlugandPlay]
Startup Slang vol 2.0
Хэрэв та стартап эхлүүлэх гэж байгаа эсвэл аль хэдийн ээ эхэлсэн байгаа бол таны стартап эдгээр 8 бизнесийн загвараас аль нэгийг нь эсвэл хослуулан ашиглах болно гэдэгт итгэлтэй байна.
1. Freemium Business model
Хэрэглэгчдэд программ хангамж, тоглоом, үйлчилгээнийхээ тодорхой функцуудыг "үнэгүй" ашиглахыг зөвшөөрч, үндсэн багцыг "худалдан авах замаар" ашиглуулах загвар юм. Жишээ нь: Google Drive, iCloud болон Slack.
2. Subscription business model
Тодорхой хугацаанд бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглуулахын тулд тогтмол төлбөр авах загвар. Жишээ нь: Amazon Prime, Netflix, Slack, Shopify, Tinder
3. Pay-as-you-go business model
Хэрэглэгч өөрийн хэрэглээнээс хамаарч төлбөр төлдөг үнийн стратеги. Хэдий чинээ ашиглана төдий чинээ төлнө. Жишээ нь: AWS, Mailchimp, SaaS business
4. Marketplace business model
Marketplace бизнес загвар нь худалдагч болон хэрэглэгчдийг холбож өгдөг дундын зуучлалын сайт/платформ бизнес юм. Жишээ нь: Amazon, Fiverr, Urban Company
5. Fee-for-service (FFS) business model
FFS-ийн бизнесийн загвар нь төлөгдсөн төлбөр болгонд үйлчлүүлэгчдээс тогтмол болон хувьсах хэмжээгээр хураамж авдаг загвар.
6. Transactional business model
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд борлуулснаар орлого орж ирэх загвар. Жишээ: Шууд борлуулт хийж буй бүх бизнес.
7. Ad-based business model
Сошиал медиа, хайлтын системд /SEO/ суурилан хэрэглэгчийн өгөгдөлд анализ хийж зар сурталчилгаа үзүүлдэг загвар. Жишээ нь: Google болон Мета
8. Razor blade business model
Үндсэн бүтээгдэхүүнийг хямдаар борлуулж дагалдах хэрэгсэлд голлох үнийг шингээсэн загвар. Жишээ нь: Сахлын хутга ба ир, HP принтер ба хор гэх мэт.
Илүү дэлгэрэнгүй жишээг ЭНДээс.
Портфолио мэдээ
Ub Eats нарын хамтрал эхэлж Монгол улс дах анхны "Үүлэн гал тогоо" /Cloud kitchen/-нд хөл тавилаа.
Star Venture хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтын шилдэг 15 багийн нэгээр шалгарлаа.
АРТУМ: AРТУМ хөрөнгө оруулалтын гэрээндээ гарын үсгэндээ зурлаа.
MonX Инновацийн хөтөлбөрийн шилдэг оролцогчид М Старс Хабаас шалгарлаа.
Handpro - Виртуал дохионы хэлмэрч.
Roco - Робот хоолны машины шийдэл.
МСтарс олон чиглэлд
СЭЗИС~Стартап клуб; МУИС~Hackum клуб; ШУТИС-МХТИС-тай хамтарч "Энтрепренеуршип болон технологийн" чиглэлээр боломж хаана байгаа талаар мэдээлэл солилцон ажиллаа.
"Европын Сэргээн Босголт Хөрөнгө оруулалтын Банк"-с дэлхийн 21 оронд хэрэгжүүлдэг “Star Venture” хөтөлбөрт Монгол улс нэгдэн орж тэр дундаа М Старс Хаб нь хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Кохортоор сонин сайхан
Энэ хэсэгт цаашид стартапуудын 7 хоног тутмын ахиц дэвшлийг алдаршуулах болно.
Handpro: "Ану" виртуал дохионы хэлмэрч мэндэлж эхний харилцаагаа хийлээ.
Grado: Дизайн бүтээх амар боллоо.
Roco: Нисдэг кофены эхний хувилбар танилцуулагдана.
Postby: Мэдлэг туршлага, үзэл бодлоо хуваалцаад орлого олох боломж нээгдлээ.
Autoparts: Дубай хотноо зохион байгуулагдсан #Automechanika Dubai 2022 арга хэмжээнд оролцож богц дүүрэн ирлээ.
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟