- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly
MStars Weekly
Gen Z VC нар цойлж байна.
Main stage - МСтарс-тай 2 долоо хоног өнгөрлөө.
New wave - Alumni news
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Startup & Investment
Wodo - Дэлхийн мэдээ
Main stage - МСтарс-тай 2 долоо хоног
МСтарс Хаб 2 дох элсэлтээ амжилттай эхлүүлж аль хэдийн хоёр долоо хоног болжээ.
Нээлтийг үзэх бол энд дарна уу.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд /Demoday-с хойш/ МСтарс Хаб гэх нэр зах зээлд маш томоохон байр суурийг бий болгож чаджээ. Яагаад гэж үү?
Танай мастерклассд сууж болох уу?
Оффис оо түрээслүүлээч?
Үйл ажиллагаа зохион байгуулж танайхтай хамтран ажилламаар байна?
Бизнес /Технологийн чиглэлээр хамтран ажиллая ?
Хөтөлбөрт хамрагдах хугацаа дууссан уу? Нэмэлт элсэлт бий юу?
Танай коммунитид орж болох уу? Гэх мэтчилэн бүх л чиглэлээр хамтран ажиллах санал хүсэлт тасралтгүй буй нь тодоос тод харуулж буй.
Тэгвэл МСтарс цаашид яаж ажиллах вэ? Экосистемдээ илүү нээлттэйгээр энтрепренеур, бизнес эрхлэгч оюутан, залуустаа ойртсон эвент уулзалт, ирээдүйн технологийн экспортыг бий болгогчдод чиглэсэн хөтөлбөрүүд бэлдэн ажиллаж байна.
Мөн түүнчлэн хөрөнгө оруулагч нарт ч мөн адил нээлттэй байх үүднээс стартапд хөрөнгө оруулалт хийх нь секси юм аа гэдгийг таниулах үүднээс Investor Relation /IR/ ажлыг эхлүүлэхээр судалж байна аа.
2-р хөтөлбөр эхэлж аль хэдийнээ 3н мастеркласс, 1 зөөлөн ур чадварын хичээл, 2 ментор яриа хийгдэж хөтөлбөрийн цагаасаа 1 минут ч хоцролгүй орсон байна. Стартапууд маань хоорондоо илүү дотно танилцаж цаашид хэрхэн хамран ажиллах тал дээр яриа өрнөөд эхэлжээ.
2-р хөтөлбөрийн онцлог өмнөх мөс хагалагчдаас юугаар ялгаатай байна вэ?
Хурдан дасаж байна.
Стартап дотоодын соёлоо бие биетэйгээ илүү хуваалцаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна
Бүх үүсгэн байгуулагч нар нь эрчүүд.
Шууд Олон улсын зах зээлд өрсөлдөхөөр харж байна.
Мэдээж дотоодын зах зээлд мөр гаргаж PSF, PMF, BMF ийг бий болгох хэрэгтэйг мэдэж байгаа.
МСтарсын амжилт стартапын амжилтаар илэрхийлэгддэг тул Cohort I, II стартапуудаа хөгжүүлж хөлийг нь дөрөөнд хүргэх бидний үүрэг хариуцлага билээ.
Lifestyle
Сэтгэлзүйн эрүүл мэндийн завсарлага
Энэ долоо хоногийн бяцхан зөвлөгөө бол чөлөөт цагаа эрхэмлэх явдал!
Бид өөрсдийгөө "хэт завгүй" байдалд оюун ухаанаараа кодолж орхидог. Завсарлага авахгүй байх нь таныг burn-out болоход хамгийн ихээр нөлөөлнө.
Чөлөөт цаг нь сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Завсарлага авах гэдэг нь заавал урт хугацаагаар байх албагүй ба ганц нэг өдөр эсвэл хэдхэн цаг бүр хэдэн минут ч байж болно. Зүгээр л амьсгал, өөртөө чөлөөт цагийг бий болго. Өдөржингөө амрах нь ч мөн адил чөлөөт цаг юм шүү. Мэдээж бусад сонирхлын зүйлдээ ч цаг гаргах хэрэгтэй. Аливааг тунгаан тайвнаар бодох нь таны сэтгэлзүйд эергээр нөлөө үзүүлнэ.
Startup & Investment
2022 оны 2-р улиралд юмсын интернэтийн стартапуудад хийсэн VC хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрч буурчээ.
Дэлхийн IoT стартапууд 2-р улиралд 2.8 тэрбум долларын венчер санхүүжилт татсан нь эхний улирлаас 57%-иар буурсан үзүүлэлт бөгөөд 2019 оны 4-р улирлаас хойших хамгийн бага дүн юм.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2022 оны эхний хагаст юмсын интернэт (IoT) зах зээлд VC санхүүжилт буурсан байна. Сансарын зах зээлд хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдсээр байгаа нь IoT-д хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бууруулж байгаа хэмээн олон улсын шинжээчид давхар дүгнэлт гаргажээ.
Дэлхийн 500 гаруй хөрөнгө оруулагчдаас тогтвортой хөгжлийн чиглэлд хийж буй хөрөнгө оруулалтын практикийг талаарх судалгааг танилцуулж байна.
Европын хөрөнгийн менежерүүдийн 73% нь ESG-г эрсдэлийн хүчин зүйлийн нэгээр тооцоолдог.
ХК-ийн 78% нь хөрөнгө оруулалтдаа бүрэн эсвэл хэсэгчлэн тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримталдаг бөгөөд нийгмийн нөлөөллийн хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг хэмээн үздэг.
GEN Z VC ???
Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр Z үе нь зөвхөн стартапуудын зорилтот зах зээл байхаа больсон бөгөөд венчер капиталын экосистемд өөрийн байр сууриа илэрхийлж эхлээд байна. Тэд 2030 онд дэлхийн нийт ажиллах хүчний 1/3-ийг бүрдүүлнэ.
Loyst бол одоо дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлж буй Z үеийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилготой үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, операторуудын сүлжээ болох Gen Z VCs-ийн санаачлагч юм. 2020 оны 11-р сард анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба Gen Z VCs нь 14,000+ залуу VC, анжел хөрөнгө оруулагчид, үүсгэн байгуулагчид, гарааны бизнес эрхлэгчдийн VC нэгдэл юм.
GenZ VC үүсэх гол нөхцөл нь COVID-19-ийн цар тахлын нөлөө байжээ. Loyst нь бусад үе тэнгийн залуучуудын дуртай компаниуд, тэдний харж буй чиг хандлагын талаарх санал бодлыг сонсохыг хүсэж анхлан өөрийн твийтэр хуудаснаа жиргээ хийсэн ба дэлхийн өнцөг булан бүрээс түүнтэй холбогдон ирсэн бүх л залуучуудын үзэл бодол, чиг хандлагыг мэдэрч чаджээ.
Дэлхийн өнцөг бүрээс бүрдсэн залуучуудын нэгдэл Gen Z VC гэсэн нэр томьёог хүчээ авч тэд хөрөнгө оруулагчид болон үүсгэн байгуулагчид холбогдож, бие биедээ суралцахад нь туслан үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Тэдний холбоо үнэхээр органик байдлаар хөгжиж, дараагийн үеийн хөрөнгө оруулагчид болон үүсгэн байгуулагчдыг чадавхжуулах хөдөлгөөн болон хувирчээ.
Gen Z -д зориулан ирээдүйг харсан олон гарааны бизнесүүд даган бий болсоор байна. Gen Z бол зорилтот үйлчлүүлэгчид, хэрэглэгчид бас бүтээгчид юм.
Source: Genzvs.com
Залуучуудын өдөр тутмын зуршилтай холбоотой бизнес санаа нь ирээдүйн бизнесийн чиг хандлага хэмээн тодорхойлж байгаа ажээ. Gen Z нар хаана цагийг илүү өнгөрөөж буй нь тэнд л шинэ бизнес эхлэх газар болох ба хөрөнгө оруулалтыг тэр хэсэгт илүү хийхийг хүсэж чиглүүлж байна. /TikTok; Youtube; Instagram/
Gen Z VC нар нь:
Дараагийн үеийн хөрөнгө оруулагчдад VC-г илүү ил тод, найрсаг болгох мэдээлэл дамжуулах
VC-ийн залуучууд хамтран ажиллаж, жинхэнэ нөхөрлөлийг бий болгох, хамтдаа суралцах/өсөлт бий болгох газар болох.
Gen Z үүсгэн байгуулагчдыг ижил сэтгэлгээтэй залуу хөрөнгө оруулагчидтай холбох
VC экосистем дэх Z үеийн хэтийн төлөв, дуу хоолойг дээшлүүлэхэд цаашид ажиллахаар төлөвлөжээ.
Gen Z VC /roadmap/ : Жиргээ —> Нийтлэл —> Slack бүлэг —> Хөдөлгөөн
Дэлхий даяарх санхүүжилтийн хэмжээ 2020 оны 2-р улирлаас хойших хамгийн доод түвшинд хүрэв.
74.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт нь өмнөх улирлынхтай харьцуулахад -34% аар бага байв.
Нийт хэлцлүүд тоо өмнөх улирлаас 10%-иар буурч, 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Гуравдугаар улиралд ердөө 25 unicorn (1 тэрбум долларын үнэ бүхий гарааны бизнес) мэндэлсэн нь пандемикээс өмнө бүртгэгдсэн хамгийн цөөнх болжээ.
World news
Build Your Dreams Better with BYD
Дэлхийн дулаарлыг 1 цельсээр бууруулахын төлөө! хэмээх эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж буй BYD нь АТТО3 машинаа Европын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. 2003 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2022 оны эхний хагасын байдлаар борлуулалтаараа №1т бичигдэж байна.
Дахин цэнэглэгдэх баттерай
Нарны эрчим хүч
Энергийн хадгалалт
Хэрэглэгч төвтэй загвар дизайн
521 км хүртэл аялах боломжтой
30 минутад 30-80% цэнэглэгдэнэ
3,9 секундэд 100км хүртэлх хурд авна.
Хүний хүсэл, хэрэгцээг экологийн бүрэн бүтэн байдалтай нийцүүлэхийн тулд тэд хувьсал авчирч байна.
New wave - Alumni news
Blindcare 2.0 тун удахгүй…
Blindcare aпп дээрх байрших гайхалтай шийдлүүдийг хуваалцваас:
Мэдрэмжээ хуваалц
Өөрийгөө тодорхойл
Мэргэжилтнээс зөвлөгөө ав
Сэтгэл зүйгээ хяна
Зүрх цуглуулах болон зүрх хандивлах юм.
Тэдний хувьд гаргасан бахдам амжилтуудаас дурдвал:
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн манлайлагч байгууллага
"She loves Tech 2022" уралдаанд Монгол улсын бүсдээ 2-р байрт шалгарсан байна.