- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly
MStars Weekly
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/ead31f23-e904-48c7-91bc-4cefef97af50/newspaper.png)
MStars Weekly шинэ улирал эхэллээ. Хэдүүлээ тэгээд гоё гоё юм уншина аа. #staytuned
STARTUP = MARATHON
Үүсгэн байгуулагчдын төрлүүд 👨🔧👨🎓🥷🧞♂️
Стартапын ертөнцөд "Үүсгэн байгуулагч" гэдэг нэр томьёо нь тухайн компанийг байгуулах санааг анх гаргаж, түүнийг бий болгоход оролцсон хүн эсвэл бүлэг хүмүүсийг хэлдэг.
Үүсгэн байгуулагчдыг ихэвчлэн стартапыг хөдөлгөгч гол хүч гэж үздэг бөгөөд компанийн алсын хараа, эрхэм зорилго, стратегийг боловсруулах үүрэгтэй. Тэд мөн ихэвчлэн санхүүжилт босгох, багаа бүрдүүлэх, өсөлтийг дэмжих ажилд оролцдог.
Үүсгэн байгуулагчдыг ангиллуудтай төрлүүдтэй шуудхан танилцацгаая.
Мөнгө. Энэ төрлийн энтрепренеурууд ихэвчлэн богино хугацаанд баяжих зорилготой бизнес эхлүүлдэг бөгөөд орлого, ашиг гэх мэт бизнесийнхээ санхүүгийн асуудлууд дээр тулгуурлан шийдвэр гаргах хандлагатай байдаг. Харин урт хугацаандаа тэдгээр хүмүүс өөрсдийгөө баялагт хөтлөгдсөн /wealth drive/ (Sheldon Adelson, Peter Thiel)
Бүтээлч байдал. Тэд ихэвчлэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход хамаг анхаарлаа төвлөрүүлдэг ба нэгэнт зах зээлд дээр амжилттай болсон үед түүнээсээ уйдах тохиолдол их байдаг нь тэдгээрийг Serial Entrepreneur болгоход түлхдэг. Бүтээлч байдалд тулгуурласан энтрепренерууд нь инновацилаг, шинэ, өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, эсвэл одоо байгаа бизнесийнхээ асуудалд шинэлэг арга замыг олоход анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд шинэ зүйлсийг бүтээх үйл явцаасаа урам зориг авдаг. (Brian Chesky, J.K. Rowling, Shigeru Miyamoto, Travis Kalanick)
Технологи /Зах зээлд хөтлөгдсөн/. Технологид тулгуурласан энтрепренерууд нь асуудлыг шийдвэрлэх, шинэ боломжуудыг бий болгох, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, эсвэл одоо байгаа бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг хөгжүүлэх, ашиглахад анхаарлаа төвлөрүүлдэг ба ирээдүйд технологи нь өөрсдийн бизнест нь хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглах чадвартай байдаг. (Bill Gates, Larry Page, Sergey Brin, Jeff Bezos, Elon Musk)
Нэр хүнд/Хүндлэл. Тэд амжилттай бизнесийг бий болгохоос илүү нэр хүнд, хувийн брэндийг бий болгоход анхаарлаа хандуулдаг ба бизнест нь хамгийн сайнаар нөлөөлөх эсэхээс илүүтэйгээр олон нийт хэрхэн хүлээж авах эсэхэд тулгуурлан шийдвэр гаргах хандлагатай байдаг. Зах зээл дээр өөрийн нүүр царайг илүү харуулж олон нийтийн хэрэгслээр гарах хандлага ихтэй. Мөнгө бол тэдний гол зорилго биш байдаг.
Бие даасан байдал. Бие даасан байдал бол тэдний голлох урам зориг авдаг хэсэг. Тэд уламжлалт корпорацийн бүтэц, шатлалаар бус өөрсдийн нөхцөлөөр ажиллах боломжийг олгох бизнесийг бүтээхэд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд бусдын заавар зөвлөгөө, удирдлагыг дагахаас илүүтэйгээр өөрсдийн үнэ цэнэ, зорилгодоо тулгуурлан шийдвэр гаргах хандлагатай байдаг. (Steve Jobs, Mark Cuban, Richard Branson, Sara Blakely)
Өрсөлдөөн. Тэд өрсөлдөгчдөөсөө илүү амжилт гаргах, зах зээлд анхдагч, хамгийн хурдан, хамгийн шилдэг нь байх байхад анхаардаг ба өөртөө болон компанидаа амбицтай зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд эрсдэл хүлээхэд ямагт бэлэн байдаг. Өрсөлдөгч компаниа 100 саяар зарсан бол тэд 200 саяар зарахыг хичээдэг. (Elon Musk, Steve Jobs, Bill Gates, Jeff Bezos, Mark Zuckerberg)
Нийгмийн асуудал. Тэд өөрсдийн хувийн үнэт зүйлд нийцсэн, нийгэм, байгаль орчны тодорхой асуудлыг шийдвэрлэх бизнесийг бий болгохыг хүсдэг ба санхүүгийн амжилтад хүрэхээсээ илүү нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохыг илүү чухалчилдаг. (Oprah, Winfrey, Ben Cohen, Jerry Greenfield, Blake Mycoskie)
Та эдгээрээс аль нь вэ? Магадгүй хосолсон шинж чанарыг ч агуулсан байж болох юм. Өөрсдийгөө сонжин биднийг сошиал дээр меншион хийж хуваалцаарай. MStars Hub
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ удаагийн бяцхан зөвлөгөө бол зөвлөгөө бол хөгжим сонсох!
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/146c166c-3cbb-45f3-9e11-010365a4afb7/image.png)
Хөгжим нь тархины допамин дааврын хэмжээг эрчимтэй нэмэгдүүлснээр таны сэтгэл санааг сайжруулдаг нууцлаг чадвартай. Допамины хэмжээ нэмэгдсэнээр нь сэтгэлийн түгшүүр, хямралаас ангижрахад тусалдаг. Дуртай дуу, хөгжмийн аясыг сонсож тайван суух нь таны сэтгэл санааг дээшлүүлнэ.
📺📺📺Гоё юм үзье 📺📺📺
Like дараад хадгалаад аваарай.
Мөнгийг алдаж байж олдог. ~ Подкаст сонсох
Beautiful Mongolia 2022. ~ Байгальд дурла
Solo pack backing 2021 ~ Аялал хийх аргачлал
Том Тоо season1 eps4~ Туршлага үнэртсэн дугаар
Шөнө орой эмороход гоё дуу ~ Зүгээр л эмор
🌎 Around STARTUP World 🌎
Хөрөнгө оруулалтын үе шат нь танай стартапын үнэлгээг унагаах эрсдэлтэй: Норвегийн Ода стартап unicorn статусаа алдлаа. Унших
Өөрийн гарааны бизнест бат бөх суурийг бий болгох зургаан зөвлөгөө. [Startup.info]
Ажлаас гарч буй ажилтнаа үдэх 5 зөвлөгөө [Startupguys]
Venture Capital / Accelerator
Хурдасгуур хөтөлбөрийн бизнесийн загварын ирээдүй. Бизнес загвар үргэлж хувьсан өөрчлөгдөнө. Хамгийн гол нь үргэлж шинэлэг зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй учир нь инноваци эрсдэл үүрэхээс эхэлнэ. [GAN ~ Morrow]
Venture capital-аар баталгаажсан компаниудын үнэлгээ хоёр дахин буурчээ. [Pitchbook]
Goldman Sachs уур амьсгалын чиглэлээр үүсгэсэн анхны сандаа 1.6 тэрбум доллар босголоо. [Reuters]
👩💻Tech is here.👨💻
2023 оны технологийн голлох тренд [CBinsights] ~ Татах
YouTube-ийн shorts-с та мөнгө олох боломжтой болно. TikTok; Reels-ийг бут цохиж чадах уу? [Medium]
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/273386bf-c818-48b1-bb5b-8dc240724646/image.png)
OpenAi Chat GPT /Generated Pre-trained transformer/
Хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан хуулийн зөвлөх робот анх удаа шүүх хуралд оролцоно. [CBSnews]
DoNotPay компанийн гүйцэтгэх захирал Жошуа Браудер-ийн хэлснээр, тус компанийн хиймэл оюун ухаан ухаалаг гар утсан дээр ажиллан шүүхийн маргааныг сонсож, шүүгдэгчийн хэлэх хариуг боловсруулж чихэвчээр дамжуулан шүүгдэгчид хүргэх ажээ.
АНУ-ын зарим сургуулиуд ChatGPT-ийн хэрэглээг хоригложээ.
Оюутнууд нь шалгалтдаа ChatGPT ашиглаж байгаагаас болж Австралийн их сургуулиуд “үзэг, цаас”-аар шалгалт авах аргыг эргүүлэн ашиглаж эхэлжээ.
Princeton-ий их сургуулийн оюутан эсээг хиймэл оюун ухаан ашиглан бичсэн эсэхийг илрүүлдэг аппликейшн бүтээжээ.
Кохортоор сонин сайхан
Sharely ~ Founder Story
Sharely ~ Sharing Economy буюу хуваалцах эдийн засагт хөл тавьж буй Sharely-н залуучууд өөрсдийг бүтээгдэхүүнээ сар хүрэхгүй хугацааны дараа гаргахаар төлөвлөж байна.
Өөрт буй хэрэгцээгүй гэж үзсэн эд зүйлсээ бусдад зар, хуваалц, солилц. Үүнийг хийхэд заавал биетээр хийх шаардлагагүй болж апп-аасаа хийдэг болно.
Startup Lingos season II
Episode I - Pre-seed үеэсээ л эхэлж том үсэрхэг хүрч болохуйц зорилго тавьж дараагийн шатанд гарах элеватор питч хийж яв.
Big Hairy Audacios Goal /BHAG/
Elevator Pitch
Pre-Seed Round
Episode II - Бизнестээ пивот хийх нь шуудхан unicorn /ганц эвэрт/ болгохгүй ч dragon /луу/ болох боломжтой.
Pivot
Unicorn
Dragon
Instagram-аар маань зочлоорой.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/84201c79-f554-4f6d-b9df-b4459a608284/image.png)
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
We love you,