- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly
MStars Weekly
Хэрэв хэн нэгэн танаас асуугаагүй бол энэ 7 хэрхэн өнгөрсөн бэ? Хийхээр төлөвлөсөн зүйлсээ амжуулсан танд баяр хүргэе. Хийгээгүй үлдсэн зүйлээ төлөвлөн ирэх 7 хоногтоо заавал амжуулаарай.
Ингээд энэ удаагийн дугаарт:
Main stage - Хөтөлбөр эхэллээ.
New wave - Alumni news
Startup & Investment
Wodo - Дэлхийн мэдээ
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Books to read
🚀🚀 Main Stage 🚀🚀
МСтарс Хаб нь жилдээ нэг удаа л стартапуудыг хурдасгах хөтөлбөртөө элсэлт авч байгаа ба энэ удаа нийт элсэх өргөгдлөө өгсөн 100+ стартапуудаас 10%-ийн хүлээн зөвшөөрөгдөх хувьтайгаар 2 шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 12 стартапыг элсүүллээ.
МСтарсын сансрын хөлөг онгоцыг хөөргөхөөр бэлдэж буй нисгэгчид
Өнгөрсөн жилийн хувьд МCтарсын хамт олонд маш гайхалтай туршлага хуримтлуулсан жил болж өнгөрчээ. Бид ардаасаа маш их мөрийг дагуулж урагш мөс хагалан шинэ мөр гарган алхсаар аль хэдийн 1 жилийн ойн босгонд иржээ.
Бид бүхэнтэй хамт байсан цаашид ч байх эрхэм хүндэт стартапууд, ментор, хамтран ажиллагч , болон бусад бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлж байна аа. 🥳🥳🥳
📰📰 Alumni updates 📰📰
Стартап бол зах зээлийг утгагүй болгогчид. Тэгвэл барилгын салбарт шинэчлэлийг авч ирж буй стартап бол АРТУМ.
Одоогийн байдлаар нийт 2600+ гүйцэтгэгчтэйгээр 30 гаруй ААН, байгууллагатай хамтарч ажилласан байна. Мөн түүнчлэн О.Энхмөнх захиралтай Astvision компанийн хамт олон АРТУМ-д хөрөнгө оруулалт хийж хамтдаа барилгын салбарыг дижиталчлах, бүтээмжийг нэмэгдүүлж зах зээл дээр байдаг томоохон шүдний өвчнийг /pain point/ шийдэхээр ажиллаж эхэллээ.
Startup & Investment
Incoming Y Combinator-ийн шинэхэн гүйцэтгэх захирал Гарри Тан хөтөлбөрийн төгсөгчдийн сүлжээг /alumni network/ ашиглан технологийн шинэ акулыг бий болгохоор ажиллана. [Wired]
Венчер капиталын санхүүжилт 2-р улиралд IT салбараас илүү AI & ML-д илүү буурсан байна. [Crowdfund Insider]
Цэгт биш зурааст хөрөнгө оруулалт хий.
🗺️🗺️ World news 🗺️🗺️
Сонирх: Европ дахь амьдрахад хамгийн тохиромжтой, хамгийн жижиг хотууд.
Судал: Дижитал маркетинг 2023 онд ямар байх вэ?
Шийд: Томоохон компаниуд хэрэггүй уулзалтуудаас болж жилд 100 сая доллар алддаг.
Lifestyle
Сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхааааан зөвлөгөө
Энэ долоо хоногт бидний зүгээс та бүхэнтэй хуваалцах сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө: Том эсвэл жижиг хамаагүй өөрийнхөө ялалтуудыг тэмдэглээрэй, өөрийгөө урамшуулаарай.
Та өнгөрсөн долоо хоногт өдөр бүр биеэ хөдөлгөж байсан уу? Үүгээрээ бахархаарай! Таны туршиж үзсэн шинэ жор гайхалтай амттай байсан уу? Энэ бол ялалт! Та ажлынхаа хүссэн үр дүнд хүрсэн үү? Гайхалтай!!! Жижиг зүйлсийг ч бас орхилгүй тэмдэглэх нь чухал байдаг шүү!
8+8+8(3+3+3)
Өөрийн амьдралаа баланстай байлгахын тулд өөрт ноогдож буй цагаа 8+8+8 -аар ашигла.
8н цаг шударгаар сайн ажилла
8н цаг сайн нойр ав
8н цагийн 3Fs+3Hs+3Ss байдлаар зарцуул
3Fs Family, Friends, Faith
3Hs Health, hygiene, and hobby
3Ss soul, service, smile Source: Pratik Thakker
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум: 2025-2030 оны ажлын байрны топ ур чадварууд /@educated_mn/
📚📚 Books to read 📚📚
Principles By Ray Dalio
Хуудасны тоо: 592
Goodreads дээрх үнэлгээ: 4.11
Өөрийнхөөрөө бай. Үр дүнгээ өөртөө хүлээн зөвшөөр. Тодорхой зорилго тавь. Асуудлыг нарийн тодорхойл. Хэдийгээр эдгээр зүйлс өчүүхэн мэт санагдаж болох ч амжилтад хүрэх чадварт ихээхэн нөлөө үзүүлнэ. Зорилгодоо хүрч, илүү бүтээмжтэй байхад туслах олон зөвлөгөөгөөр дүүрэн байдаг.
It’s worth reading as soon as possible!