Зах зээлд анхдагч байх нь чухал уу?

 Өглөө, Өдөр, Оройн мэнд хүргэе. #staytuned 

Хамгийн урт агуулгатай 7 хоногийн мэдээ 

STARTUP = TIMING

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн  зөвлөгөө бол дэлгэцээсээ холдох.

Бидний ихэнх нь өдөрт 8 хүртэлх цагийг компьютер / дэлгэцний урд ажиллаж, дараа нь зурагт эсвэл утас руу шилждэг. 

Тэгэхлээр хэдүүлээ дэлгэцээс хамааралтай хугацааг багасган хэсэг хугацаанд амарч, дуртай спортоо тоглож, дуртай амттангаа хийж эсвэл дуртай номоо уншицгаая. Дэлгэцээс хол байж түр ч гэсэн амрах нь таны нүд, сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Startup ~ Main stage

Зах зээлд анхдагч байх нь чухал уу?

Танд зах зээлд хамгийн анхдагч нь байх нь л хамгийн зөв гэж хэн нэгэн хэлж байсан уу? Тэгвэл энэ нь стартапын ертөнцөд анхнаасаа л байсан ойлголт. Мэдээж зах зээлд анхдагч эсвэл хоёрдогч, гуравдагч, аль эсвэл бүр сүүлийнх нь байх нь өөр өөрсдийн давуу болон сул талтай.

Анхдагч нь байгаагүй ч зах зээлийг бараг бүхэлд нь эзэлсэн жишээнүүдийг цөөнгүй бий. Бидний өдөр тутамдаа ашигладаг Facebook нь хамгийн анхны олон нийтийн сүлжээний платформ байгаагүй, Google ч мөн адил хамгийн анхны хайлтын систем биш байжээ. Гэхдээ тэдний хүчирхэгжиж чадсан нууц нь гагцхүү зах зээл дээр анхдагч биш байхын давуу талыг оновчтойгоор ашигласан нь байлаа.

Тэгвэл хоёрдогч (гуравдагч) байхын давуу тал юу вэ?

  1. Анхдагчид зах зээлд нэвтрэхдээ уг зах зээлд хэрэглэгч, эрэлт байгаа эсэхийг батлах “хүндхэн даалгавар”-тай нүүр тулдаг бөгөөд үүнийгээ дагаад бүтэлгүйтэх эрсдэл нэмэгдэнэ. Харин зах зээлд анхдагчийн дараа нэвтрэх нь эдгээр бэрхшээлүүдээс зайлсхийж, алдаанаас нь суралцах боломжийг олгодог.

  2. Зах зээлд гарсан хамгийн анхны бүтээгдэхүүн нь туршилтын үүрэг гүйцэтгэдэг тул уг бүтээгдэхүүний дутагдлыг арилгаж сайжруулах боломжыг олгодог. Жишээлбэл, MySpace платформ замбараагүй интерфейстэй байсан учир Facebook-д энэхүү асуудлаас зайлсхийх боломжийг бүрдүүлсэн байдаг.

  3. Зах зээлийн тодорхой сегментэд чиглэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл нийт зах зээлд бага хувийг эзлэх бус зах зээлийн тодорхой хэсгийг сонгож амжилт үзүүлэн цаашлаад зах зээлийг бүтэн эзлэх эхлэлийг тавьдаг байна.

Зах зээлд хамгийн эхэнд нэвтрэх:

Зах зээлээ судлах, бүтээгдэхүүнээ турших зэрэгт та их хэмжээний хөрөнгө зарцуулж болох ч өрсөлдөгч нар тань таныг гүйцэхийн тулд таны төсөөлж буйгаас ч илүү хөрөнгө зарцуулах бөгөөд энэ нь анхдагч байхын хамгийн давуу талуудын нэг юм. Олон нийтийн сүлжээний компани болох Gnip зах зээлд нэвтрэхдээ ердөө 7.5 сая долларын хөрөнгө босгож амжилттайгаар Twitter-д 175 сая доллараар зарагдаж байсан бол өрсөлдөгч компани нь программаа хөгжүүлэхийн тулд 75 сая доллар буюу 10 дахин их хөрөнгө босгох шаардлагатай тулгарчээ. 

Хэтэрхий эрт эсвэл хэтэрхий орой гэсэн ойлголт байдаг уу?

Дээр дурдсанчлан зах зээлд хэтэрхий эрт нэвтрэх нь зах зээлд эрэлт бий эсэхийг батлах даалгавартай нүүр тулж эрсдэл хүлээх ч эсрэгээрээ өрсөлдөгчдөөсөө бага хөрөнгөөр зах зээлд хурдацтай нэвтрэх давуу талыг олгодог. Харин хэтэрхий оройтож нэвтрэх нь анхдагчдын тулгарсан сумнаас бултах боломжийг олгодог ч өрсөлдөгчдөө гүйцэхийн тулд ихээхэн хөрөнгө шаардлагатайгаараа сул талтай. 

Хэрэв та онилж буй зах зээлдээ хамгийн анхдагч нь болохыг хүсвэл таны удаан хугацаанд оршин тогтнох эсэх тань таны дараа дараагийн өрсөлдөгчдөөс ихээхэн хамаарна гэдгийг ойлгох нь зүйтэй. Магадлалын онолын дагуу ХАМГИЙН ЭХНИЙ тоглогч байж эрсдэл хүлээснээс хамгийн эхний тоглогчдын нэг нь байж, зах зээл өргөжихийн хэрээр байр сууриа бататгаж байх нь оновчтой болов уу.

Гүн туслалцаа үзүүлсэн a.k.a Өсөхөөдөө баярлалаа.

Venture Capital / Investment

Хуурай нунтаг ба нойтон нунтаг / Dry powder vs Wet powder

Хөрөнгө оруулалтын хувьд "хуурай нунтаг" /Dry powder/ гэдэг нь хөрөнгө оруулалтын сан, хувийн хөрөнгө оруулалт /private equity/ эсвэл венчер капиталын сан шинээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа ашиглагдаагүй хөрөнгө эсвэл бэлэн мөнгийг хэлдэг. 

Энэ нэр томьёо нь тус санд ашиг олохын тулд "гал асаахад" (өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийхэд) бэлэн "хуурай нунтаг" (бэлэн мөнгө) байгаа гэсэн санаанаас үүдэлтэй.

Dry powder-тэй байх нь эдийн засгийн хямралын үед компаниудыг хямдралтай үнээр худалдан авах, эсвэл ирээдүйтэй шинэ гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх гэх мэт зах зээлийн боломжуудыг бий болгоход ашиглах боломжийг олгодог. 

Wet powder: Хөрөнгө оруулагч эсвэл Хөрөнгө оруулалтын сангуудын (VC, CVC) эзэмшиж байгаа хөрөнгө оруулалхад бэлэн буй мөнгө эсвэл түүнтэй адил хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийг хэлнэ.

Venture Capital, Private Equity, болон хөрөнгө оруулалтын сангууд нь ихэвчлэн “dry powder”-оо шинэ компаниуд, шинэ санхүүжилтэд зориулан хадгалж R&D /Судалгаа хөгжүүлэлт/ хийж байдаг. Гэхдээ эдийн засгийн уналттай байгаа одоо үед ихэнх сангууд шинэ компаниудад хөрөнгө оруулахын оронд өөрсдийн багцын /portflio/ компаниудыг хөгжүүлэх, сайжруулахад санхүүжилт ихээр хийхээр байна. 

Хэрэв та үүсгэн байгуулагч бол энэ нь тийм ч муу мэдээ биш юм. Хэцүү цаг үед л жинхэнэ бизнесүүд төрдөг. Дээр дурдсанчлан сангуудад, венчер капиталуудад тодорхой хэмжээний dry powder буюу хөрөнгө оруулахад бэлэн санхүүжилт байгаа буюу wet powder болгохоор төлөвлөсөн хэсэг бий гэсэн үг. Үүн дээр суурилан хөрөнгө оруулагчаа хайх эрэлхийлэх боломж ч мөн адил зах зээл дээр багаа шүү. 

Bootstrapping хийж буй стартапуудад зориулсан 5 туршлага:

Таны стартап ямар ч хэмжээний амжилттай байсан та үргэлж төлбөрөө төлж, орлогоо тодорхой / тогтвортой байлгах хэрэгтэй. Эдгээр таван үндсэн бизнесийн стратеги, зарчим нь таныг амжилтанд хүргэх болно:

  • Багийн гишүүдээ ухаалгаар сонго.

  • Бизнесийн загвар болон зах зээлд нэвтрэх стратегийг байнга сайжруул.

  • Зардлаа үргэлж хяна.

  • Олон дүрд тоглоход бэлэн бай.

  • Зөвхөн нэн чухал зүйлсийг л аутсорсингоор ашиглаа.

Дубай IPO хийх гэж буй банкируудын хувьд халуун цэг болж байна. [Bloomberg]

  • Ойрхи Дорнод дахь хэлэлцээрээс энэ жил 22.6 тэрбум долларын орлого олжээ.

  • Банкууд IPO хийхийн тулд бусад компаниудын мэргэжлийн багуудыг татаж байна.

  • АНУ-д IPO хийх дундаж хураамжнаас тав дахин бага байдаг.

Around the World 

Цахиурын хөндийд пиццаны робот анхаарлын төвд байна. [Bloomberg]

Pizza isn’t rocket science

Монголд нэвтэрсэн жишээг ЭНД дарж сонирхоорой.

Stellar Pizza-д SpaceX-ийн хэсэг инженерүүд болон бусад пуужин үйлдвэрлэгчид хүнсний автоматжуулалтын туршилтанд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Tulsa-н ажилчид дунд хийсэн томоохон бооцооны үр дүн: [Harvard Business Review]

Төв оффисоос алсад ажилладаг ажилчдад нүүж ирэхэд нь 10,000 доллар төлдөг Tulsa Remote хөтөлбөрийн улмаас 2000 гаруй хүн Оклахома мужийн Тулса хот руу нүүсэн байна. Tulsa Remote бол алсын зайнаас ажиллах нь эдийн засгийн хөгжлийг хэрхэн өөрчилдөг тухай жишээ судалгаа бөгөөд жижиг хотуудын хувьд итгэл найдвар төрүүлэхүйц дүр зургийг харуулж байна хэмээжээ. 

Дэлхий даяар үйлдвэрлэсэн хүнсний гуравны нэг нь хаягдал болж, жил бүр 1 их наяд долларын алдагдал хүлээж байна.

Энэхүү хог хаягдлын зардлыг бууруулахад хүнсний үйлдвэрлэлд туслах төдийгүй илүү тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор стартапууд нэмэгдсээр байна.

Startup Slangs

CAC болон LTV гэх 2 үзүүлэлт дээр ихэнх хүмүүс тооцоолол хийхдээ андуурдаг.

Хэрэглэгчийн олж авах зардал (CAC) нь нэг шинэ үйлчлүүлэгч олж авах дундаж зардал юм. Борлуулалт, маркетингийн бүх зардлаа нэмээд үүгээр орж ирсэн харилцагчдаа хуваахад 1 хэрэглэгчийг олж авч буй зардал гарч ирнэ. Үүн дээр тулгуурлан шинжилгээ хийж борлуулалт болон маркетингийн төлөвлөгөөг сайжруулах эсвэл шинэчлэх шийдвэр гаргах боломжтой.

CAC-н төрлүүд:

  • Төлбөртэй CAC /Paid/ нь зөвхөн зар сурталчилгаанд суурилсан зардалд шинжилгээ хийхийн тулд буюу нэг сувгийн үр нөлөөг ойлгоход хэрэглэнэ.

  • Холимог CAC /Blended/ нь цалинг, борлуулалт, маркетингийн зардлуудыг багтаасан бөгөөд таны бизнесийн ерөнхий дүр зургийг харахад тусална.

CAC эргэн төлөгдөх хугацаа гэж юу вэ? /CAC Payback/ :  CAC хурдан эргэн төлөгдөх хугацаа түргэн байх нь стартапд нь бэлэн мөнгөний эргэц /эргэлт/ нэмэгдэх болон нэмэлт санхүүжилт татах хэрэгцээ багасна гэсэн үг. (Цаагуураа хувьцааны dilution болохгүй байх нөхцөлийг хангаж байдаг) 

 CAC-ийн эргэн төлөлт сайн байх шалтгаануудын нэг нь хэрэглэгчээс орж ирэх сар бүрийн мөнгөн гүйлгээ  өндөр эсвэл тогтмол байхтай холбоотой.

Хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнэ (CLTV) гэж юу вэ?

CLTV нь хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэх хугацаандаа /хэрэглэж эхлээд бүр мөсөн гарах хүртэл/ төлөх үнэ цэнэ юм аа. . 

CAC ба CLTV харьцаа гэж юу вэ?

CLTV / CAC нь тухайн хэрэглэгчийг олж авах өртөгтэй харьцуулахад тухайн бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн үнэ цэнийг тодорхойлоход өргөн хэрэглэгддэг харьцаа юм.

Ашигтай бизнес загвартай болохын тулд CLTV ба CAC харьцаа 3-аас дээш байх ёстой гэж зөвлөдөг.  CLTV / CAC > 3

CLTV хувьсагч:  LTV=(₮360'000 * 50%)* 10%= 180'000

  • 1 хэрэглэгчээс орж ирэх орлого /Сард/: ₮360'000

  • Дундаж чурн хувь /churn rate/: 10%

  • Бохир ашгийн хувь: 50%

CAC хувьсагч: CAC= ₮600'000 / 100 = 6000

  • Борлуулалт маркетингийн зардал: ₮600'000

  • Шинэ хэрэглэгчийн тоо: 100

lTV / CAC = 18000/6000= 3

Tech

Artificial Intelligence чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд. [LinkedIn]

2022 онд өдөр бүр 1 минутад дэлхий дээр интернетэд юу юу болж байв? [Social media today]

Технологийн чадварлаг хүний нөөцийн төлөөх дайн эргэж ирлээ.  [The New York Times]

Кохортоор сонин сайхан 

Энэ хэсэгт цаашид стартапуудын 7 хоног тутмын ахиц дэвшлийг алдаршуулах болно.

SeedShare

Seedshare нь бүтээгчдэд зориулсан, урамшуулал дээр суурилсан crowdfunding platform юм. Өөрөөр хэлбэл бүтээгч, мөрөөдөгчдөд төслөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тулгарч буй хамгийн том асуудал болох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байна. Ингэснээр банкны зээл эсвэл хөрөнгө оруулалт гэж цаг хугацаа, энерги шаардсан уламжлалт сонголтуудаас арай өөр шийдлийг бий болгож буй юм.

Тэгвэл бүтээгчдийг алдаршуулахаар төлөвлөж буй залуучуудын эхний түүхтэй танилцагаая:

Бүтээгчдийн түүх: Бүтээгчдийн түүхийн хамгийн анхны дугаараар Монгол гэрийн дараагийн үеийн сууц Ger Tent-ийг бүтээж буй Ger Glamping-ийн хамтран үүсгэн байгуулагч С.Баярсайхан оролцон өөрийн 5 жилийн турш тасралтгүй, тууштай бүтээж буй сонирхолтой бүтээл болон хэрхэн бүтээгчийн замналаа бий болгосныг хуваалцсан байна шүү. 

Бүтээгчдийн түүхийн дараагийн эзэн та ч байж болно шүү. 😇

Startup Lingos season II eps 3

Episode III -  Хөрөнгө оруулалтын сан , VC /CVC/ нарын Dry powder нь wet болох үед хөрөнгө оруулалт татах боломж бий болж танай компани өргөжин зорилтот хэрэглэгч дан ганц эцсийн хэрэглэгч буюу хувь хүн, олон нийт байсан бол бизнесүүд ч байх боломж нэмэгдэх бөлгөө.

  • Dry Powder

  • Wet Powder

  • B2B

  • B2C

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you