- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly Newsletter
MStars Weekly Newsletter
МСтарс Хабын мэдээллийн товхимол
Бороотой өдрийн мэндийг танд хүргэе. Бороотой өдрийн хамгийн эмо дууг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.
Main stage - Ideate In 48 зохион байгуулагдлаа.
Hub houz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
Step ahead - MStars Hub with EBRD
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
Wodo - Дэлхийн мэдээ
Main stage - Ideate In 48 амжилттай зохион байгуулагдлаа.
МСтарс Хаб өөрсдийн анхны идеатон буюу маш богино хугацаанд шинэ санааг бий болгох эсвэл санаагаа илүү хөгжүүлэх арга барилыг шингээдэг шинэ хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. "Ideate in 48" идеатонд нийт 40 гаруй баг бүртгүүлснээс шилдэг 9 нь шалгарч, хоёр өдрийн хугацаанд МСтарс Хаб-н оффист бизнесийн санаагаа хөгжүүлэх тун сонирхолтой "аялалдаа" гарсан билээ.
МСтарс Идеатоны эхний өдөр "Санаагаа хэрхэн олох, хөгжүүлэх вэ? болон Дизайн сэтгэлгээ" мастерклассаар эхэлж багууд өөрсдийн идеа марафондоо гүйж эхэлсэн бөгөөд 48н цаг гэдэг ямар хурдан өнгөрснийг хожим инээлдэн дурсаж байлаа.
💡💡 "Ideate in 48" идеатоны хоёрдох өдөр МСтарс Хаб, М-СИ-ЭС Венчерс, COREX болон Summit Computer Technology-PC mall-ийн менторууд ирж, мэдлэг туршлагаа хуваалцан баг тус бүрд 2-4 ментор зөвлөгөө өгч, бизнесийн санаагаа хөгжүүлэх, багаар ажиллах мөн санаагаа хэрхэн бодитоор цэцэглүүлэх талаар үнэтэй зөвлөгөө өгч ажилласан билээ.
Питч/ Найраандаа бэлдсэн нь:
Идеатоны 2 дох өдөр МСтарс Хабын зүгээс “Хэрхэн амжилттай питч\найраа хийх вэ?” сэдвээр мастеркласс орж багууд өөрсдийн санаагаа бусдад хэрхэн ойлгомжтой, цэгцтэй илтгэх тал дээр суралцсан юм.
48 н цагийн дотор санаагаа бий болгоод түүнийгээ pivot хийж дахин өөрчлөөд судалгаа хийж шүүгчдийг алмайруулах питч бэлдэх гэх мэт халуухан бөгөөд хурдтай байж чадсан багууд маань сүүлийн өдөр санаагаа танилцуулан нэгэн гайхалтай туршлагын эзэд болон үлдээ.
Ерөнхий ивээн тэтгэгч Summit Computer Technology, зөвлөх ментороор оролцон тусалсан, М-СИ-ЭС Венчерс , Шоппи, COREX болон Г.Энхболор нартаа маш их талархсан гэдгээ дахин илэрхийлье ээ.
Hubhouz - МСтарс Хаб оффисын таатай хэсгүүд
ДУРСАМЖ~ ҮНЭ ЦЭН~ ХОЛБОО
Step ahead ~ MStars Hub with EBRD
EBRD-c тун удахгүй стартапууд болон микро бизнес эрхлэгч нарт чиглэсэн чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Төслийн нээлтийг банкнаас тун удахгүй зарлах бөгөөд 11 сард хэрэгжихээр төлөвлөж байгаа юм байна.
Чадавхыг сайжруулах төсөл нь 5-10 бизнесийг сонгон авч дараах чиглэлүүдээр үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
Зөвлөх үйлчилгээ
Менторшип
Cambridge institute for manufacturing workshop
MStars Hub-н төгсөгч нар уг хөтөлбөрт элсэх хүсэлтээ гаргаж болох бөгөөд бид төслийн урилгыг авангуутаа та бүхэндээ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно.
Stay tuned with MStars hub!
New wave - Төгсөгч нарын мэдээллээс
Энэ удаад бид MStars Alumni "Easy Cook"-г онцолж байна.
Монголд анх удаа хүргэлтийн хоолны зах зээл дээр тэсрэлт хийх гэж байгаа UBEats буюу Cloud Kitchen & Express delivery & Master Chef know-how хосолсон төслийн хүрээнд МСтарс-н төгсөгч стартап EasyCook өөрсдийн технологийг шингээсэн бэлдцийг нийлүүлэн ажиллахаар болж байна.
Хамтрагчдын хувьд:
Хоолны бэлдцийг Easycook
Амтат хоолыг MGC Star Group LLC -н Мастер тогооч нар
Хүргэлтийг харин UBCab - Онлайн такси үйлчилгээ -ний 15,000 жолооч нар хариуцахад бэлэн болсон байна.
EasyCook нь үүгээр ч зогсохгүй B2B загвар ашиглан байгууллагуудын хоолны бэлдцийг хүргэж байгаа бөгөөд Сонгдо эмнэлтэй хамтран ажиллахаар болжээ. 🤘🤘
Lifestyle - Шинэлэг мэдээлэл
МСтарс Хабын ментор Б.Тэмүүлэн
Азид анх удаа хийгдэж буй "The Profit" бизнесийн реалити шоуны талаар та бүхэнд багахан мэдээлэл хүргэе ээ.
2013 онд анхны анги нь цацагдаж байсан CNBC телевизийн "The Profit" нэвтрүүлэг нь өдгөө 8н бүлгийн 72 анги цацагдсан байгаа бөгөөд нийтдээ 73 бизнестэй гэрээ хийж тухайн бизнесүүдийг амжилттай болгох үндэс тавигдсан байна.
Marcus Lemonis нь цаашид өсөлт үзүүлэх боломжтой, яг одоо гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн компаниудын эрэлд гарч бизнес эрхлэгчдэд өөрийн мэдлэг туршлагаа санал болгон хөрөнгө оруулалтын санал тавьж тухайн бизнесийг уналт, хатуу өрсөлдөөнөөс аврахыг оролддог билээ.
"The Profit" нэвтрүүлгийн нэг цагийн анги бүрд Лемонис татгалзах боломжгүй саналыг тавьдаг ба хэлэлцээрээр бизнесийн эзэмшил болоод ашгийн тодорхой хувийг зөрүү санал болгодог.
Тэгвэл хамгийн сүүлийн хэлэлцээрийн хувьд "Raise the Roof" стартап $1,000,000-ийг бизнесийн 30% ийн эзэмшлээр тохиролцсон байна.
Бид бүхэн "The Apprentice", "Shark Tank" гэх мэт бизнесийн нэвтрүүлгүүдийг үзэж байсан бол энэ удаа бас нэгэн сонирхолтой реалити шоуг Централ телевизээр 9 сарын 24-өөс Бямба гараг бүрийн орой 20:00 цагаас хүлээн авч үзэхээр болж байна аа.
Wodo - Дэлхийн мэдээ
Худалдан авалт /Acquisitions/ нь IPO хийхээс хамаагүй илүү гарааны бизнес эрхлэгчдийн анхаарлыг татдаг байна. Үүсгэн байгуулагчид яагаад гарах стратегийн талаар ярихаас эмээдэг вэ?. /Harvard Business Review/.
Герман улсын гарааны бизнест зориулсан шинэ стратеги /Bloomberg/
Герман улс технологид чиглэсэн гарааны бизнесийг дэмжих зорилгоор 30 тэрбум еврогийн (30.4 тэрбум доллар) сан байгуулахаар төлөвлөж байна.
Тус санг стартапууд болон инновацийг илүү татахуйц газар болгох өргөн хүрээний стратегийн нэг хэсэг болгон Германы Засгийн газар баталжээ. Засгийн газрын шийдвэр гарсны дараа дараах арван чиглэлээр дээрх стратеги хэрэгжиж эхлэхээр бэлтгэгдэж байна. Үүнд:
Гарааны бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих
Ажилчдын хувьцаа эзэмших /ESOP/ боломжийг нэмэгдүүлэх замаар авьяаслаг ажилчдыг татахад нь стартапуудад туслах
Энтрепренеур сэтгэлгээг хөгжүүлж, дижитал бизнесийг бий болгох
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, /стартапын олон талт байдлыг дэмжих/
Шинжлэх ухаан, их дээд сургуулиудын гарааны бизнесийг дэмжих
Нийгмийн гарааны бизнесүүдийн бодлогын орчныг сайжруулах
Гарааны бизнес эрхлэгчдийн ур чадварыг олон нийтийн гэрээнүүдэд тусгах
Стартапуудад өгөгдөл/их датанд хандахад хялбар болгох
Гарааны бизнес эрхлэгчдэд бизнесийн орчинд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх
Цаашид гарааны бизнест анхаарлаа илүү хандуулах гэх мэт чиглэлүүд тусгагджээ.