MStarsHub Investor Newsletter

Demoday is coming ...

Стартап = Шинэ технологийн цонх

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

МСтарс Хаб нь хөрөнгө оруулагчдадаа зориулсан newsletter эхлүүлж байгаа бөгөөд эхний дугаарыг үүгээр хүргүүлж байгаадаа тун баяртай байна. Цаашдаа тогтмол хөрөнгө оруулалт, дотоодын болоод гаднын стартапын тухай хэлцэл чиг хандлагын талаар мэдээллэх болно.

Demoday in All startup Accelerators:

Демо өдөр бол зөвхөн урилгаар хөрөнгө оруулагч, хамтран ажилладаг байгууллагуудаа урьж стартапууд өөрсдийн бизнесийн демо хувилбар буюу эхний урьдчилсан гэхдээ голлох шинжийг агуулсан хувилбараа танилцуулан хөрөнгө оруулалт татах боломжтой  арга хэмжээ бөгөөд үргэлж хүлээлтийг үүсгэн түүнийг хэтрүүлдэг. 

  • Анхны албан ёсны Demoday нь 2005 онд венчер капиталын фирм Y Combinator зохион байгуулсан.

  • Demoday нь тухайн жилд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэхээс хамаарч зохион байгуулагддаг.

  • Demoday-н үеэр ихэвчлэн стартапууд хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө зарж эхний итгэлцлийг бий болгодог.

  • Цөөн тооны стартапуудыг хөрөнгө оруулагч нарт танилцуулах нь эргээд тэдний хөрөнгө оруулалт авах магадлалыг нэмэгдүүлдэг.

  • Тухайн өдөр стартап нь software / hardware төрлөөс үл хамааран хөрөнгө босголтын хэмжээ ижил байдаг хэмээжээ.

  • Demoday-д ирсэн зочид ихэвчлэн шинэлэг мэдээ, технологийн чиглэл хандлага гэх мэт мэдээллийг олж авдаг.

  • Demoday арга хэмжээнүүд нь гарааны бизнесийг үүсгэн байгуулагчид болон бусад оролцогчдод үнэ цэнэтэй танилын сүлжээ бий болгох боломжийг олгодог.

MSTARS DEMODAY I FALL COHORT 

Уг арга хэмжээнд МСтарс Хаб-н хурдасгуур хөтөлбөрт 5 сарын хугацаанд хамрагдан бизнесийн хөгжлөө хурдасгаж буй стартапууд өөрсдийн найрааг хөрөнгө оруулагч нарт танилцуулдаг билээ. Голлох зочдын хувьд хөрөнгө оруулагч нар байдаг ба тухайн стартапуудад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо тухайн мөчид илэрхийлэн цаашид уулзах харилцаагаа тогтоодог.

MStars Hub анхны Demoday-тэй та ЭНД дарж танилцаарай.

DemoDay 2022 Highlight

  • 100 гаруй хөрөнгө оруулагчид цуглан 11 стартап 138 гаруй Хөрөнгө оруулалтын сонирхол татав

  • Demoday-с хойш 11н стартапаас 6 стартап хөрөнгө оруулалт татаж чадлаа

  • Demoday-с хойш Кохорт I стартапууд 90% үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

  • Төгсөгч стартапууд МСтарс Хабтай үргэлж холбоотой байж төгсөгчдийн нэгдэлд орж бизнесийн харилцаа холбоог нэмэгдүүлсээр байна.

Кохорт II стартапуудыг танилцуулж байна.

HandPro: Text to sign language / Sign language to text AI virtual assistant

Sharely: Swap / Donate / Sell/Location-based Sharing economy platform/ OWN LESS, DO MORE / 

Grado: Online Designing Platform / Everyone can do design now

Metacog: Gamifying the way people team up & learn 

GameBank: Gamification-based SaaS Provider / Make your gamified campaign in 10 minutes

GerGlamping: Travel everywhere comfortably / Cozy in the wild

Roco: Empowering people to accomplish more through Automation.

Seedsharing: Reward-based crowdfunding platform for creators, entrepreneurs, and NGOs

Just: 3D / AR mixed reality makers.

Postby / YLD: Media-Tech  platform solutions with Aids provider

Autoparts: Best original equipment’s e-commerce Autoparts / Autoparts.mn is an online b2b automotive aftermarket platform.

    Хөрөнгө оруулалтын боломжууд

    INVEST IN NEW IDEAS / Шинэ санаанд хөрөнгө оруул

    Технологийн бизнесийн үүсгэн байгуулагчидтай уулзаж, тохирох хэрэгслийг ашиглан дараагийн шатанд гарах хэлцлийг эхлүүлэх.

    EXTEND YOUR NETWORK / Хүрээллээ тэл

    Арга хэмжээгээр дамжуулан томоохон корпорацууд, хөрөнгө оруулагчид, стартапууд болон залуу энтрепренертай холбогдоорой.

    CONNECT INDUSTRY EXPERTS / Хөрөнгө оруулагчтай холбоотой бай

    Сонирхол нэг хөрөнгө оруулагч нарын эгнээнд нэгдээрэй.

    BUSINESS INSIGHT / Бизнесийн шинэ ойлголт

    Бизнесийн шинэ суваг / шинэ мэдээлэл тэсрэлттэй ойр байж өөрийгөө цэнэглэ.

    Demoday 2023

    DemoDay 2023 Highlight

    • 150+ Хөрөнгө оруулагч нар ирэхээр хүлээгдэж байна.

    • Кохорт II стартапуудын 50% шууд гаднын зах зээлд гарахаар бэлтгэж байна.

    • Сонирхол татам олон салбарын стартапууд

      • AI / VR /  Robotic / HR tech / Gamification / Innovation Lead / Sharing Economy 

    Технологийн цонх гэгдэх Стартапуудад дараагийн шатанд нь гарахад хамтран ажиллах хөрөнгө оруулагч таныг урьж байна. ЭНД дарж бүртгүүлэх

    Өсөлт үзүүлэхэд бэлэн 11 стартап Хөрөнгө оруулагч танд бизнесээ танилцуулахаар хүлээж байна.

    За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

    PS, We love you