- MStarsHub Newsletter
- Posts
- MVP бүтээх нь..
MVP бүтээх нь..
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/c26baf57-04d0-4d4c-ad7a-c8c1eb162c48/newsletter-head.png)
STARTUP=EXECUTION x TIMING x TEAM
#MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол тав тухтай бүсээсээ гарах.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/e66ec1fb-e058-432d-9026-e985f06cd1c0/image.png)
Амьдралдаа илүү их адал явдал, сэтгэл хөдлөлд орон зай гаргаарай. Өөрийнхөө тав тухтай бүсээс гадуур ямар нэг зүйлийг туршиж үзээрэй. Тэгвэл танд баяр баясгаланг авчрах цоо шинэ зүйл олж мэдэх юм. Тухайн зүйлээ хуваалцахын тулд нэг найзыгаа заавал чирээрэй. Happiness is real when shared.
Startup Slang
MVP ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
/Бүтээгдэхүүний боломжит энгийн хувилбар/ (Minimum Viable Product) боловсруулах нь бүх л стартапд хамгийн чухал алхам.
Хэрэглэгчид очих эцсийн бүтээгдэхүүнийг хийхэд ихээхэн цаг хугацаа, нөөц, хөрөнгө оруулалт шаардах ба түүнээс өмнө дэвшүүлж буй таамаглалыг туршиж, бизнесийн санаагаа хэрэглэгчээр баталгаажуулах боломжийг олгодог бүтээгдэхүүний үндсэн хувилбар юм. Стартапдаа MVP-г бий болгох зарим алхмуудтай танилцъя.
Асуудлаа тодорхойл: Шийдэхийг хүсэж буй асуудал болон зорилтот хэрэглэгчийнхээ хэрэгцээг тодорхойл.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойл: Таны бүтээгдэхүүнийг хамгийн их ашиглах магадлалтай хүмүүс буюу яг одоо үүссэн асуудлыг өөр ямар аргаар орлуулж ашиглаж буй /existing alternatives ~ Lean canvas model/ бүлгийг тодорхойл.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/1f42aa5f-9862-4b38-914c-9f24483ea992/image.png)
Бүтээгдэхүүний голлох загвар /core features/ тодорхойлох: Таны бүтээгдэхүүнд байх ёстой үндсэн шинж чанаруудыг л тодорхойл. Эдгээр шинж чанарууд нь таны бүтээгдэхүүний гол үнэ цэнийн саналыг /value proposition/ хангах ёстой.
Roadmap аа зураглах: Цаг хугацаа өнгөрөх тусам бүтээгдэхүүний дараа дараагийн онцлог, функцийг нэмэгдэх тул эдгээрийг үечилсэн roadmap зураглалыг боловсруулах хэрэгтэй. Стартапд ажлуудыг эрэмбэлэх, нөөцүүдийг зөв хуваарилахад тусална.
Хэрэглэгч аяллыг бүтээ /user flow/ : Хэрэглэгчид танай бүтээгдэхүүнтэй хэрхэн таних, ашиглах зэргийг цаасан дээр буулгаж харахын тулд хэрэглэгчийн аяллыг /user flow/ хийх хэрэгтэй.
Prototype загварыг бүтээх: MVP-ийн энгийн бөгөөд ажиллагаатай загварыг боловсруул. Sketch, Miro, Figma эсвэл зүгээр цаас бал аваад л боломжит prototype загварыг үүсгэх хэрэгтэй.
MVP-ээ туршиж үзэх нь: Зорилтот хэрэглэгчидтэйгээ MVP1.0 хувилбараа туршаарай. Анхны хэрэглэгчдээс /early adapters/ ирэх санал хүсэлтийг цуглуулж, түүнд үндэслэн бүтээгдэхүүнээ сайжруул.
MVP-ээ зах зээлд гарга: MVP-ээ сайжруулсны дараагаар түүнийг зах зээлд гаргах цаг болжээ. Бага багаас эхэлж, мөнгө төлөх анхны хэрэглэгчдийн санал хүсэлтийг авахад анхаарлаа дахин хандуулах хэрэгтэй. Энэ санал хүсэлтийг ашиглан дахиад л бүтээгдэхүүнээ сайжруулах хэрэгтэй.
MVP-ийн зорилго нь бүтээгдэхүүнийхээ үндсэн үнэ цэнийг санал болгохын зэрэгцээ бүтээгдэх цаг хугацаа, зардлыг багасгах явдал гэдгийг санаарай. MVP-ээ энгийн байлгаж, зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээнд анхаарлаа хандуулж, санал хүсэлт дээр тулгуурлан давтан сайжруулалт хийснээр үйлчлүүлэгчидтэйгээ нийцэх бүтээгдэхүүн бий болгоно.
BUILD SOMETHING THAT 100 PEOPLE LOVE, RATHER 1 MILLION PEOPLE KIND OF LIKE.”
— Paul Graham
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй postby.mn дээрээс унших боломжтой болно.
Venture Capital / Investment
GoCardless гэх мэт компаниудыг дэмжин ажилладаг Notion Capital өөрсдийн тав дахь сандаа 300 сая доллар цуглуулж байгаа гэж мэдэгдлээ. [Insider]
Тэнгэр баганадсан өндөр үнэлгээ, хялбархан санхүүжилт босгох боломжуудын үе өнгөрсөн нь VC-ийн сэтгэл хөдлөл багасаж, хөрөнгө оруулалт буурч эхлэв. [Fortune]
Deals
Румын улсын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн платформ Milluu 1 сая евро татлаа.
Цахилгаан автомашины цэнэглэгч стартап Vool 1.7 сая евро босгосон бөгөөд хэлцэлд Startup Wise Guys -н хөрөнгө оруулагчид багтжээ.
Marketing Massage
B2B маркетеруудын 82% нь Twitter ашигладаг. Twitter нь танд өөрсдийн community-г бий болгох, брэндээ түгээхэд тодорхой хэмжээнд тус болно. [Twitter дээр алах нь]
Сошиал медиа маркетингийн стратегиа бий болгох нь. [Hootsuite-с хэрэгтэй зөвлөгөөг ав]
B2B брэндийг бий болгоход нийгмийн сонсгол яагаад чухал вэ? [lxahub]
Tech is here
2022 оны үзэх хиймэл оюун ухааны чиг хандлага AI-ийн төлөв
Судалгаанд дараах агуулга багтаж байгаа бөгөөд татаж авахыг хүсвэл ЭНД дараарай.
Хувьцааны санхүүжилт ба хэлцлийн чиг хандлага
Санхүүжилтийн үе шат
Хиймэл оюун ухаан дахь үнэлгээ
Хиймэл оюун ухаанд зарцуулж буй мөнгө хаашаа явж байна?
Аль салбар хамгийн их хүчээ авч байна?
Аль программууд голлох сэдэв болж аль нь гадуур үлдэж байна вэ?
Хамгийн идэвхтэй VC хөрөнгө оруулагчид
2022 он бол хиймэл оюун ухааныг ашиглаж буй стартапуудад оруулсан хөрөнгө оруулалтын рекорд жил байсан бөгөөд 110 хэлцлийн хүрээнд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Хамгийн томоохон хэлцлүүдээс тоймловол:
Anthropic, Хиймэл оюун ухаан ашиглан хувцас загвар зохион бүтээгч ($580M Series B)
Inflection AI, компьютерийн интерфэйс дээр илүү төвлөрдөг ($225M Series A)
Cohere, Хөгжүүлэгчдэд чиглэсэн NLP-н хэрэгсэл ($125M Series B)
Jasper, Хиймэл оюун ухаанаар ашиглан контент бүтээгч ($125M Series A)
Судалгаагаар 250 гаруй хиймэл оюун ухаан ашиглаж буй компаниудын 33% нь санхүүжилт хараахан босгоогүй, 51% нь Series A шатны болон түүнээс өмнөх үеийн хөрөнгө оруулалт татсан буй нь AI-н салбар эхний үе шатандаа буйг харуулж байна.
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/05863cbb-d4fc-4da1-8b71-f0c294d9eea0/image.png)
Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны салбарт 6 компани нэг эвэрт эвэртийн /Unicorn/ статустай болсон байна(1 тэрбум долларын үнэтэй), Үүнд:
Өөрийн macOS дах Bitcoin-н оргинал whitepaper-ийг ол.
Run Terminal: open /System/Library/Image\Capture/Devices/VirtualScanner.app/Contents/Resources/simpledoc.pdf
Кохортоор сонин сайхан
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/7a0680f6-a37f-49dd-95eb-d6b92bbbceb4/image.png)
Дэлхийн гигант хурдасгуур хөтөлбөр Y Combinator 18 дах удаагийн хөтөлбөрөө төгсгөлөө. Энэ хугацаанд:
Нийт 4000 гаруй стартап
9000 гаруй үүсгэн байгуулагчид
90+ төгсөгчид 1 тэрбум доллароос илүү санхүүжилт босгож
Голлох элсэлтийн болон хөрөнгө оруулж буй салбар: AI, dev tools, open source
18 дах удаагийн элсэлтийн тэнцэх шалгуур 1.4%-тай (20,000 applicants)
Үүсгэн байгуулагчдын 52% нь зөвхөн санаатай орсон байна.
YC-с 2023онд хийсэн хөрөнгө оруулалт хийсэн стартапуудтай танилцахыг хүсвэл ЭНД дараарай.
Тэгвэл Мстарс Хабын 3 дах удаагийн үндсэн хөтөлбөрийн элсэлт нээгдэн стартапууд эхнээсээ бүртгүүлээд эхэлжээ.
Энэ удаад ч мөн адил цаашид өсөлт үзүүлэх боломжтой, түүндээ итгэлтэй үүсгэн байгуулагч таныг урьж байна. Бүртгүүлэхээр зэхэж байсан найз нөхдөдөө дуулгаарай.
2023 Fall Cohort application: Бүртгүүлэх
![](https://media.beehiiv.com/cdn-cgi/image/fit=scale-down,format=auto,onerror=redirect,quality=80/uploads/asset/file/36880e4e-4405-4c7c-9f67-a38ade8ddc4c/image.png)
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you