Nordic startup ecosystem

😘 Season 7 №53

  • Mental health

  • Startup Slang

  • Tech is Here

  • Venture Capital / Investment

  • Startup Deals

  • Around the world

  • Event

😌Өөрийгөө хайрлая😌

"To experience time travel, read. To achieve immortality, write." 

Startup news

Нордикийн бүсээс удахгүй төрөх unicorn стартапууд…  

Nordic countries /Iceland, Norway, Sweden, Finland, and Denmark/ - Европын хойд орнууд" - Цаашид “Нордикийн бүс” гэх.

Сүүлийн жилүүдэд Нордикийн бүс инноваци, энтрепренёршипийн төв болж, дэлхий даяар анхаарал татаж байна. Швед, Норвеги, Дани зэрэг улсууд стартапуудыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татаж байгаа нь тухайн бүсийн хөгжлийг ахиулсаар буй.

Нордикийн стартап экосистем: 

Инноваци ба энтрепренёршипийн төв: Cтартап экосистем нь газарзүйн хил хязгаараа давж инновацийг хөгжүүлэх туршилт хийх, эрсдэлийг хүлээх таатай орчныг бүрдүүлж боловсрол, нийгмийн халамж, дэд бүтэц нь энтрепренёршипийг дэмжин олон стартапууд гарч ирж, уламжлалт салбаруудад шинэ технологиудыг нэвтрүүлж байна.

Хөрөнгө оруулалтын чиг хандлага: Технологид суурилсан стартап бизнесүүд нь экосистемийн хамгийн чухал хөрөнгө оруулалтын чиг хандлагуудын нэг бөгөөд Технологи, тогтвортой байдал, deep технологи зэрэг салбарууд хиймэл оюун ухаан, блокчейн болон сэргээгдэх эрчим хүч зэрэг технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж венчер капиталын санхүүжилт авахад нөлөөлж байна. Үүнийг дагаад unicorn стартапуудын тоо нэмэгдсээр байгаа нь дэлхийн түвшинд асар том цар хүрээтэй бизнесүүдийг дэмжих чадвартайг батлах хүчин зүйл болж буй.

Хөрөнгө оруулагчдын боломжууд: Нордикийн стартапуудад бүх шатны хөрөнгө оруулалт авах боломжийг засгийн газруудаас дэмжин хамтран ажиллаж байгаа ба хөрөнгө оруулагч, стартап болон ажилчдад таатай орчинг бүрдүүлжээ. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй хөрөнгө оруулалтын уналтыг даван туулж сэргэх тренд бий болж 2024 оны эхний хагас жилд Шведийн Стокхольм дах стартапууд 10.8 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татсан байна.

Нордикийн хэд хэдэн стартапууд тун удахгүй unicorn болоход ойртжээ. Тэдний дунд:

  • Финландын ICEYE компани хиймэл дагуулын технологиороо маш хурдан хөгжиж, ээлжит хөрөнгө оруулалтуудыг татсаар байна.

  • Swappie стартап нь дотооддоо ухаалаг утсыг дахин засварлаж, солилцооны платформ нь электрон хог хаягдал болон CO2 ялгарлыг багасгаж буй.

  • Норвегийн эрчим хүчний компани Tibber нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг оновчтой болгодог.

  • Дани улсын NORNORM компани нь сарын хураамжид суурилсан оффисын тавилгыг түрээслэх үйлчилгээг санал болгож салбартаа онцгой байр суурь эзэлж байна.

  • 1X Technologies нь хөдөлмөрийн зах зээлийн хомсдолыг шийдэхийн тулд хүн дүрст робот хөгжүүлж буй Норвегийн стартап.

Эдгээр стартапуудын өсөлт Нордикийн стартап экосистемийг улам тодотгож цаашид шинээр төрөх бизнес эрхлэгчид болон бизнесүүдэд гэрлийг асаасаар байгаа билээ.

Tech is Here

  • Анхааралдаа байлгах дижитал банкны салбарын 20н стартапууд. [Холбоос]

  • AI нь Европын unicorn стартапуудын нийт үнэ цэнийг бүх цаг үеийн өндөр түвшинд хүргэж байна. [Холбоос]

Venture Capital / Investment

  • Төв Зүүн Европын хамгийн идэвхтэй эхэн үеийн стартапд хөрөнгө оруулагч VC нар. [Холбоос]

  • Компаниа татан буулгах нь төгсгөл мэт санагдаж болох ч олон энтрепренеурын хувьд энэ нь зөвхөн эхлэл юм. [Холбоос]

Startup Deals

  • Энэтхэгт төвтэй BluSmart цахилгаан тээврийн хэрэгслийн стартап нь одоогийн хөрөнгө оруулагч ResponsAbility Investments-ээр удирдуулан 24 сая долларын хөрөнгө босгожээ.

  • Бельгид төвтэй хууль эрх зүйн технологийн мэргэжилтэн LegalFly нь Notion Capital тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас Series А шатны 15 сая евро татлаа.

  • Captions хиймэл оюун ухаан суурьтай видеоны тайлбар /хөгжим, эффект, хаштаг/ бүтээгч стартап нь Index Ventures тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 60 сая долларын Series C шатны хөрөнгө оруулалт татлаа. 

  • Оскарын шагналт инди жанрын кино студи A24 нь компаниа 3.5 тэрбум доллараар үнэлэн Thrive Capital-с 100 сая доллар татан төвлөрүүллээ.

  • Нислэгийн динамик үнийг тогтоох программыг санал болгодог Fetcherr нь Battery Ventures-р удирдуулсан хөрөнгө оруулагчдаас 90 сая долларын Series В шатны хөрөнгө оруулалт босгожээ.

Around the World

Хиймэл оюун ухааны технологийг дэвшилтэд шатанд хүргэж буй салбарын акулууд:

Дэлхийн дөрвөн том санхүүгийн аудитын компани болох Deloitte, PwC, EY, KPMG нь бүгд хиймэл оюун ухаанд (AI) хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан нь санхүүгийн болон зөвлөх үйлчилгээний салбарын дижитал шилжилтэд чухал алхам болж байна. Эдгээр хөрөнгө оруулалтууд нь үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтыг сайжруулах, харилцагчдад ахисан түвшний аналитик үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэж буй. Хиймэл оюун ухаан нь аудит, татварын тайлан боловсруулах, санхүүгийн тайлагнал зэрэг өдөр тутмын ажлуудыг хялбарчлах бөгөөд мэргэжилтнүүдийг илүү өндөр үнэ цэнтэй үйл ажиллагаанд, тухайлбал стратегийн зөвлөгөө өгөх, бизнесийн инновацад анхаарал хандуулах боломжийг олгоно.

Тэгвэл Big4 нь тус бүр хиймэл оюун ухаанд тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж буйтай танилцъя.

Source: CB Insigh

  • Deloitte - 1.4 тэрбум долларыг ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр (2022 оны 12-р сар), 2 тэрбум долларыг технологийн тухайлсан салбарт (2024 оны 4-р сар) хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Deloitte AI Институт нь OpenAI загвар дээр бүтээгдсэн ажилчдад зориулсан хиймэл хиймэл оюун ухааны туршилтын загварыг эхлүүлсэн.

  • EY — Хиймэл оюун ухаанд 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, EY.ai платформыг эхлүүлсэн (2023 оны 9-р сар). Microsoft-той хамтран genAI цалингийн чатбот (2023 оны 6-р сар)-г туршив.

  • KPMG — Microsoft-той хамтран 5 жилийн турш хиймэл оюун ухаан, үүлэн технологи үйлчилгээнд 2 тэрбум доллар зарцуулахаар шийдвэрлэв (2023 оны 7-р сар). Үүний үр дүнд дараагийн хэдэн жилийн хугацаанд 12 тэрбум долларын орлого олохоор таамагласан. (2023 оны 7-р сар)

  • PwC — 3 жилийн хугацаанд АНУ дахь үйл ажиллагаандаа genAI-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болов. (2023 оны 4-р сар). OpenAI-ийн анхны борлуулагч, хамгийн том аж ахуйн нэгжийн хэрэглэгч болсон (2024 оны 5-р сар)

Эдгээр хөрөнгө оруулалтын хамгийн том ялагч нь Microsoft болон OpenAI байж магадгүй. 🤔 🤔 🤔 

Events:

Google Developers Ulaanbaatar- Google Devfest арга хэмжээ - 

Хэрэв та технологи бүтээгч, технологийн хорхойтон бол GDG нь таныг хөгжүүлэгчид, технологи сонирхогчид, шинийг санаачлагчидтай холбох гүүр болж, Google-ийн хамгийн сүүлийн үеийн технологийг судлан, хамтдаа суралцаж, өсөж хөгжих боломж олгох орон зай тань GDG Ulaanbaatar таны нэгдэх комьюнити байх болно!

Esna Ong - Google Cloud-ийн Ази Номхон далайн бүсийн Startup Success Manager

Kathleen Chiu Google Cloud-ийн Customer Engineer бөгөөд Data Analytics болон Generative AI мэргэжилтэн

- Speakers: Google болон дэлхийн технологийн мэргэжилтнүүд ирж, шинэлэг технологи, шинэ чиг хандлагын талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцана.

- Topics: Google Startups, Google Maps, Google Cloud (Vertex AI), Generative AI, Flutter, Go, Web3 сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх ба хөгжүүлэлт, cloud, start-up, хиймэл оюун ухаан болон бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцана. Та туршлагатай хөгжүүлэгч ч бай, шинээр эхэлж буй ч бай, үнэ цэнтэй мэдлэгийг олж авна гэдэгтээ итгэлтэй байж болно.

- Networking: Технологийн сонирхогчид, хөгжүүлэгчид, салбарын манлайлагчидтай танилцаж, санаа бодлоо солилцон, хамтран ажиллах боломжтой.

Entertainment game: Gemini хэлний загвар дээр хөгжүүлсэн Wordy тоглоом.

Prize: Wordy тоглоомын шагнал Google Nest Mini.

Google хөгжүүлэгчдийн экосистем гэж юу вэ?

  • GDG Ulaanbaatar комьюнити хөгжүүлэгчид, технологийн сонирхогчид, оюутнууд, салбар бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэх, 

  • Google-ийн технологийг ашиглан суралцах, хамтран ажиллах, мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг олгох, 

  • Шинэ технологийн чиг хандлагыг танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлж, бүтээлч санаачилгуудыг дэмжих, 

  • Глобал хамтын ажиллагааг хөгжүүлж, олон нийтийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт, арга хэмжээ, хакатон, сургалт зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцох. 

  • Технологийн салбарт эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой хөтөлбөр Women Techmakers Mongolia, 

  • Оюутнуудад зориулсан их сургуулиудын дэргэдэх Developer Student Clubs-аар дамжуулан дэлхийн соёл мэдлэгийг хүргэж байна.

Resources:    WebSite  Ticket Community platform 

  • 🗓 Огноо: 2024 оны 9-р сарын 21

  • ⏰ Цаг: 11:00 - 18:00

  • 📍 Байршил: Khaan Bank Theater

  • 🎟 Тасалбар: https://devfest.gdg.mn

Portfolio startups:

Гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл Momade Виртуал туслахын агентлаг Virtual Assistant Agency нийгэмд үзүүлж буй нөлөөллөөрөө Азийн шилдэг 5 төслийн нэгээр шалгарлаа. Women in Tech хөдөлгөөн нь WIT APAC Summit and Awards нь гурав дахь удаагаа 2024 оны 10 сарын 8 - 9 өдөр Малайз улс, Куала Лампур хотноо зохион байгуулагдах ба цааш шалгарвал дэлхийн тавцанд Парис хотноо болох арга хэмжээнд Ази тивээ төлөөлөн оролцох болно. Амжилт хүсье.

#Momade #MomMade #VirtualAssitantAgency

Бас нэгэн гайхалтай мэдээ нь МСтарс Хабын 2-р элсэлтийн төгсөгч Oneplace.hr /Metacog Metrics/ нь Silkroad Hub, Nazarbayev-н их сургууль болон SIT Foundation - с зохион байгуулж байгаа GoAbroad- Your Path To Silicon Valley хөтөлбөрт тэнцлээ. Уг хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Silicon Valley-н бизнес экспертүүдээс мастеркласс болон зөвлөгөө авах

  • TECHCRUNCH DISRUPT 2024 буюу технологийн стартапуудын томоохон үйл ажиллагаанд оролцох

  • Нэтворкинг болон хөрөнгө оруулалтын боломжуудтай холбогдох

  • АНУ-н зах зээлд хөл тавих боломжтой юм. Амжилт хүсье.

#Oneplace #HR #AI

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you