NPS гэж юу вэ?

NPS яагаад стартапд чухал хэмжүүр вэ?

"Хурдан сурах хэрэгтэй бол бусдаас суралц. Гүнзгий суралцах шаардлагатай бол туршлагаас суралц."

 Таны зуршил таны үр дүн юм..

#MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө бүтээе😌

"Та ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа / ирээдүйд ямар болсон байгаасай гэдгээ төсөөлөөд нэг үзээрэй. Түүнээс та хаашаа явж буйгаа мэднэ.

Цаашлаад хэрхэн ямар саад бартааг туулах / ямар ур чадварууд хэрэгтэй болохыг мэдэх болно. Нэгэнтээ хөдөлсөн бол юу ч тохиолдсон бууж өгөх гэдэг үг таны урын сангаас хасагдана. 

Хэт яарах хэрэггүй, гэхдээ бүү хүлээ. Хэрэв энэ нь олон жил шаардагдах юм бол Одоо эхэл.

Startup Slang

NPS яагаад стартапд чухал хэмжүүр вэ?

Та гэр бүл, найз нөхөд дотнын хүмүүстээ хамгийн сайн сайхан гэсэн бүхнийг л санал болгодог гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Тэгвэл стартапуудад хамгийн чухалд тооцогддог NPS хэмжүүртэй танилцацгаая.

Найз нөхөд, гэр бүлийнхэн, онлайнаар өгсөн сэтгэгдэл, зөвлөмжүүд нь таны үйлчлүүлэгчдэд үнэхээр үнэ цэнтэй. Хүмүүсийн 91 хувь нь тогтмол эсвэл хааяа онлайн сэтгэгдлүүдийг уншдаг бөгөөд 84 хувь нь хувь хүний зөвлөмжөөс гадна онлайн сэтгэгдлүүдэд итгэх магадлал их байдаг.

NPS гэдэг нь Net Promoter Score гэсэн үг. Энэ нь үйлчлүүлэгч таны бизнесийг найздаа, ойр дотнын хүмүүстээ санал болгох магадлалыг хэмждэг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлт юм. NPS нь мөн компаниудын хэрэглэгчдийн үнэнч байдлыг хэмжих, үнэлэх, сайжруулахад ашиглагддаг.

Үйлчлүүлэгчдээсээ “Та биднийг /тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг/ найз эсвэл гэр бүлдээ санал болгох магадлал хэр байна вэ?" хэмээн асууж 0-ээс 10 хүртэлх оноогоор дүгнүүлдэг.

  • 9-10 оноо ~ NPS дэмжигч үйлчлүүлэгчид /promoter/. Тэд бол танай үнэгүй сурталчлагч нар бөгөөд таны бизнесийн талаар хамгийн сайн итгэдэг хүндэлдэг найз нөхдөдөө хэлж, шинэ үйлчлүүлэгчдийг татах үнэнч үйлчлүүлэгчид юм.

  • 7-8 оноо ~ NPS идэвхгүй хэрэглэгчид /passive/. Идэвхгүй хэрэглэгчид нь нэг бол дэмжинэ үгүй бол эсрэг талд шилжих магадлалтай.

  • 0-6 оноо ~ NPS  үгүйсгэгчид /Detractor/  Тэд бол аз жаргалгүй үйлчлүүлэгчид бөгөөд та тэднийг алдах эрсдэлтэй төдийгүй тэд өөрсдийн муу туршлагаа бусад хүмүүстэй хуваалцсанаар танай брэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөлд хүргэх аюултай байдаг.

  • NPS оноо = Нийт дэмжигчдийн хувь - Нийт үгүйсгэгчдийн хувь

NPS судалгааны асуултууд:

  • 0-10 оноогоор дүгнэвэл, Та манай бизнесийг найзууд эсвэл хамт олондоо санал болгох магадлал хэр байна вэ?

  • 0-10 хүртэлх оноогоор дүгнэвэл “бүтээгдэхүүн/үйлчилгээний нэр” -ийг найз эсвэл хамт олондоо санал болгох магадлал хэр өндөр вэ?

  • 0-10 оноогоор дүгнэвэл “компанийн нэр” найз нөхдөдөө боломжит ажлын байр гэж санал болгох магадлал хэр байдаг вэ?

  • Таны оноо өгсөн гол шалтгаан юу вэ?

  • Бид таны туршлагыг хэрхэн сайжруулах вэ?

  • Та ямар бүтээгдэхүүн/үйлчилгээний онцлогийг хамгийн их үнэлж, ашигладаг вэ?

  • Бидэнтэй харилцахад тань юу дутагдаж илүү хүндрэлтэй ойлгомжгүй байдалд хүргэдэг вэ? эдгээр асуултын хариулт NPS оноог дээшлүүлэхэд тус болно.

NPS яагаад чухал вэ?

1. Хэрэглэгчийн үнэнч байдлыг хэмждэг. 

2.Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах арга замыг тодорхойлоход тусалдаг.

3. Маркетингийг  тодорхой хэмжээнд нэмэгдүүлдэг. Ам дамжсан маркетинг / referral маркетинг

NPS судалгаанаас ирсэн дэмжигч / идэвхгүй / үгүйсгэгч гэх эдгээр хэрэглэгч тус бүрд нь тохирох стратегийг хэрэглэснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах борлуулалтаа нэмэгдүүлэх, ашигтай ажиллах, үнэ цэнийг бүтээхэд тань дэм болно. Аль нэгийг нь орхигдуулбаас сэтгэл ханамж төдий чинээ унах болно.

Компанийн үйлчилгээг "сайн" гэж үнэлдэг хэрэглэгчид тухайн компанийг санал болгох магадлал 38%-иар илүү байдаг.

Use NPS to Grow Better

Venture Capital / Investment

Яагаад хамгийн халуухан стартапын салбарууд ч гэсэн венчер хөрөнгө оруулалтын удаашралаас дархлаагүй байна вэ? [Techcrunch]

Carbon-tech-н /Нүүрстөрөгчийн технологи/ хөрөнгө оруулалт нь венчер капиталын уналтаас эсрэг чиглэлд хөдөлж байна. [Reuters]

Яагаад эхэн шатны /seed stage/ компаниуд VC-тэй хэлэлцээр хийхэд илүү их хөшүүрэг хэрэгтэй байдаг вэ? [Fortune]

Around the World 

Израилын хамгийн идэвхтэй 10 VC-тэй танилц. [Pitchbook]

Бизнесийн 50н санааг эндээс хар. [AnandSandwal]  

АНУ-ын хувцасны компаниуд Хятадгүйгээр ирээдүйг хол харж чадахгүй. [Bloomberg]

Тоглоомын салбарын товч тэмдэглэл. [Pitchbook]

Marketing Massage

Linkedin-д levelup хий. Linkedin-д зориулсан контентоо хэрхэн оновчтой болгох, маркетинг, борлуулалтын хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар сонирх. LinkedIn

Ажилчдыг олон нийтийн сүлжээнд оролцуул. Энэ нь танай компанийг сонирхож буй нэгэнд танай компанийн соёлоос юу хүлээж болохыг харуулж чадна. Employee training

Илүү сайн storyteller бай. Энэхүү Twitter хэлхээс нь илүү сонирхолтой контент бичих 10 шилдэг зөвлөгөөг хуваалцаж байна. Better Storyteller

Стартап Chief Marketing Officer яг юу хийдэг вэ? Startup CMO

Tech is Here

ChatGPT-н API: OpenAI нь ямар ч бизнест ChatGPT технологийг өөрийн апп, вэб хуудас, бүтээгдэхүүн, үйлчилгээнд бий болгох боломжийг олгох API-г нэвтрүүлсэн. Snap, Quizlet, Instacart болон Shopify нь анхлан API-н холболтыг хийсэн компаниуд юм.

Роботууд аль хэдийн бидний хажууд иржээ. [TechCrunch]

Хот хооронд эд эрхтнийг зөөвөрлөхөд дрон ашиглах туршилт амжилттай болов. [Sanantonioreport]

Alumni News

Khangal Systems: СӨХ-д яагаад программ хэрэгтэй вэ?

GerGlamping: Camp. Relax. Happiness ~ Шинэхэн контентуудтай танилц.

Blindcare: How are you feeling today? 

Momade Монголоор зогсохгүй Дэлхийд гарах ээжүүдийн нэгдэл.

Цахим 100айл: Одоо болтол 100айл руу түгжирч явдаг юм биш биз дээ?

Grado: Монгол CANVA яг одоо зах зээлийг  шуугиулж байна гэвэл итгэх үү?  

Postby: Medium шиг гэхдээ өөр платформ ашиглаж үзэх үү? 

Roco ~ Нисдэг кофе: Юутай ч Instagram-г нь дагаж байгаарай. 

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you