Аав шиг түшигтэй Papa logistic

😘Түйвээгчид №1 😌Аав шиг түшигтэй Papa logistic

“Уламжлалт бизнесийг утгагүй болгогчид” шинэ цуврал товхимол эхэллээ 😃 🥳 

#Startup #Disruptors #Tech #ProductValue #StartupJourney #Roadmap #MStarsHub

🎵🎵🎵Сонсох дуу: Мягмар - Захиа

Аав шиг түшигтэй Papa logistic тээвэр, логистикийн технологийн шийдэл

M Hook Хайраар шингээсэн хайрцаг хүргэлт 

Тээвэр логистикийн салбарыг Сагсан бөмбөгөөр зүйрлэж  үзэцгээе

  1. Гол хэрэглэгдэхүүн болох бөмбөг бол бараа.

  2. Тоглогчид А цэгээс Б цэг хүрч гоол орох процесс бол амжилттай тээвэрлэлт

  3. Харин оролцогч тал бүр сагсан бөмбөгийн баг шиг өөр өөрсдийн үүрэгтэй. Энэ дунд:

    1. Шүүгч /Зохицуулагчид, хэрэглэгчид/

    2. Хамгаалагч /Тээвэрлэгчид/

    3. Холбон тоглогчид /Дундын платформ Papa/

    4. Довтлогч гэх мэт маш олон дүрүүд бий. /Хүлээн авагч тал болон бусад хэрэглэгчид/

Талбайд гараад бөмбөгийг эсрэг багийн самбарт хийж оноо авах боломжид хөтлөхөд багийн холбон тоглогчийн үүрэг хамгийн чухал. 2 талын бүх тамирчдын үйлдлийг таамаглал найруулга хийж хамгийн үр дүнтэй байдлаар, цагтаа багтан түргэн шуурхай гол нь гоол оруулахад чиглэдэг.

Тэгвэл эдгээр найруулга, зохион байгуулалтыг технологийн шийдлээр бий болгож буй тээвэр логистикийн салбарыг түйвээж буй  Papa Logistic стартап компанитай танилцацгаая.

Startup Journey: 

… Цэнхэр тэнгис, улаан тэнгис гэж бизнесийн салбарт зах зээлийг нэрлэдэг дээ. Бид улаан тэнгис буюу өрсөлдөөнт зах зээлд хөл тавьж байсан ч хэрхэн цэнхэр тэнгис рүү үсрэн орох загас болохоо технологи хариуцсан захирал Гүнбилэгтэйгээ ярилцаж сууж байснаа тодхон санадаг.

Тухайн үед асуудал гэвэл зах зээлд нэгдсэн зохион байгуулалтгүй,  маш олон тооны тээвэрлэгч байсан, хэрэглэгч тээвэрлэгчтэй холбогдоход хэцүү, хүргүүлж буй ачаагаа цаг алдалгүй хянаж чадахгүй байсан. 

Бизнес эхлүүлэхэд судалгаагүй бол сэлүүргүйгээр асар том далайд гарч байна аа л гэсэн үг. Тээвэр, логистикийн салбарт нарийвчилсан судалгаа хийж хэрэглэгчдэд тээврийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шийдэл бий болгохоор зорилгоо тавьсан. 

Бизнес эхлүүлэхэд судалгаагүй бол сэлүүргүйгээр асар том далайд гарч байна аа л гэсэн үг.

Бидэнд тулгарсан, одоо ч бага зэрэг сорилттой байгаа зүйл бол хэрэглэгчдийн дадлыг өөрчлөх. Саяхан л бид гар утаснаасаа зээл авах боломжтой гэхэд итгэл төрдөггүй байсан шиг хэрэглэгчид  заавал өөрөө тээвэрлэгч хайж олох ёстой мэт, байгууллагууд заавал хүргэлтийн жолоочтой байх ёстой мэт уламжлалт сэтгэлгээ, дадалтай байсаар байна. Бүх л бизнесүүд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд үнэ цэн бүтээж өөрсдийн байр сууриа үлдээхээр хичээж байгаа байх. 

Бид энэхүү сорилтыг давахаар хамт олноороо хичээн хэрэглэгчдээ бага багаар сургаж тэднийг цааш уг шийдлийг түгээх төлөөлөгчид болгосоор аль хэдийн 3-н жилийг үджээ.

Өнөөдөр бид 13000 тээвэрлэгчтэй, 30000 хэрэглэгчтэй болж хувь хүн болон бизнесийн байгууллага бүрд тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж зорилгынхоо тодорхой хэсэгт хүрсэн байна. Бага амжилт боловч барьцаа ахиулахаар алхсаар байна… 

PAPA VISION 

  • Vision- Тээвэр логистикийн үйл ажиллагааг бүх хэрэглэгчдэд илүү энгийн, ухаалаг болгоно. 

  • Mission - Логистикийн нэгдсэн системийг төгөлдөржүүлж, хэрэглэгчдэд хамгийн богино хугацаанд, боломжит үнээр тээвэрлэгчийг санал болгох, үүнийг дагасан нэмэлт боломжуудыг бий болгоно. 

  • Goal / Core value: Цэгцтэй инновацлаг сэтгэлгээ, нийтэч багийн ажиллагаа, хүний ёс зүйн хэм хэмжээ бидний үнэт зүйлс байна.

  • Purpose: Тээвэр, логистикийн инновацлаг шийдлийг хэрэглэгчдэд тасралтгүй санал болгоно

Resource:  bcgbrighthouse.com

Product: 

Бизнест Инноваци бол суурь ойлголт гэдэг шиг PAPA-н хувьд өөрсдийн суурь дэд бүтэц болох үйлчилгээний голлох дөрвөн чиглэлд ажиллаж байна.

Авто зам / Төмөр зам / Далайн / Агаарын гэсэн боломжит  тээвэрлэлтийн сувгуудаар таны ахан дүүстээ хүргэх, ажлын журмаар нийлүүлэх бүхий л ачаа барааг хүргэх боломжтой.

Тэд юуг санал болгодог вэ?

  • Шуурхай хүргэлт /Ширхэг сандал, шилэн трико байсан ч өдөрт хэдэн ч удаа хүргэлт дуудах боломжтой. Очиж аваад л 1-2 цагийн дотор хүргэнэ./ - PAPA application

  • Хот дотор тээвэр / Амьжиргаа цагаан, ахын портер, мангар том майти гэх мэт 500кг-40тн хүртэл даацтай хөргүүртэй, крантай, задгай тэвштэй тээвэрлэгчид хүргэнэ./ Business.papa.mn

  • Хот хооронд тээвэр / Хүргэлтийн зай, хэмжээнээс үл хамааран Volvo, North, Shacman гэх мэт 40тн хүртэл даацтай хөргүүртэй, крантай, бүхээгтэй, задгай тэвштэй тээвэрлэгчид хүртэл бий./ Business.papa.mn

  • Улс хооронд тээвэр /Гар дороосоо дэлхийн өнцөг булан бүрээс Монголын топ тээврийн компаниудаар дамжуулан тээвэрлэх шийдлийг багтаан таныг хүлээж байна./ - Partner.papa.mn.

Business model : B2B / C2C / B2B2C

How it works?
Ачааны бүрэн бүтэн байдал, тээврийн үйл ажиллагааг ачаа илгээгч болон тээвэрлэгч талууд хариуцна.

 Ачааны зараа 1-2 минутад оруулаад тээвэрлэгчээс үнийн санал авна. Танд 7000+ тээвэрлэгчдээс дундын зуучлагчгүй бодит үнийн санал ирэх бөгөөд өөрт тохирох тээвэрлэгчээ сонгоно. Технологи энэ боломжийг л олгох гэж байдаг гэмээр. 

Үүний дараа сонгогдсон тээвэрлэгчдээ ачааг хүлээлгэн өгч GPS tracking эхлүүлж ачаагаа хаана явааг цаг алдахгүй хянах боломжтой. Эцэст нь ачааны бүрэн бүтэн байдлыг шалгаж үзээд тээвэрлэлт дуусгах пин кодоо оруулаад тээвэрлэгчийг үйлчилгээнээс нь хамааран үнэлж PAPA-н үйлчилгээг дараагийн шатанд гаргахад хамтдаа хувь нэмрээ оруулах болно гэсэн үг.

Why PAPA: 

Value creators :

  • 200,000,000₮ эдийн засгийн өгөөжийг 3500 хүн 1500 цагийн хэмнэлтээр бүтээжээ.

  • Платформыг ашигласнаар хувь хүн болон байгууллагын тээврийн зардлыг 15% бууруулж байна. 

  • Бизнесийн хурд 70%

  • Ажлын бүтээмж 95% аар нэмэгдэнэ

Proven Track Records :

  • PickPack, Mon logistic, Номин Логистик гэх мэт 30+ хамтрагчид

  • Хэрэглэгч 30000+

  • Тээвэрлэгчийн тоо 12000+

  • Харилцагч байгууллагууд 100+ хамтралыг үүсгэжээ.

Team:

  • Hacker - Hipster - Hustler -буюу стартапыг амжилттай бүтээх тулгын чулуунууд бүрдсэн ба нийт 15+ ажилчидтай бөгөөд салбарын экспертүүд болж зах зээл гэх амьп организмтай өдөр бүр тулалдаж байна.

Roadmap: 10x

Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин өөрөө маш тодорхойгүй болж байгаа ба стартапууд компаниудын төлөвлөгөө 6-12 н сарын хугацаанд гардаг болсон ба PAPA -н хувьд 2025 онд: 

  • Тээвэрлэгчийн тоог 60’000 /5x/

  • Хэрэглэгчийн тоо 300’000-д хүргэх. /10x/

  • Өдөрт 100’000 ачаа тээвэрлэлт платформоор дамжин хийгдэх гэсэн стартап бүхэнд байх 10x зорилгыг төлөө ажиллаж байна. 🚀 🚀 🚀 

Өдөр тутамдаа ашиглахаар бол - Papa Logistiс аппликэйшн үнэ төлбөргүй - ТАТАХ

Байгууллагын хэрэгцээндээ business.papa.mn хаягаар бүртгүүлэн ашиглаарай.  

Contact: 

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you