Part time Entrepreneur

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

"Сониуч зан бол мэдлэгийн эхлэл. Үйлдэл бол өөрчлөлтийн эхлэл.

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол эрүүл мэндийг дэмжих хооллолт юм!

Зөв хооллох нь сэтгэл санаа, бие махбодыг аз жаргалтай, тухтай байлгахад чухал үүрэгтэй. 

Таны сэтгэл санааг дэмжих хоолонд шош, буурцагт ургамал, омега-3-аар баялаг загас, самар, авокадо, жимс, самар болон хар шоколад гэх мэтчилэн багтана. /Үүнээс гадна маш их шим тэжээлт хүнс бий шүү/ 

Эдгээрээс хар шоколад нь сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай болох нь судалгаагаар хүртэл тогтоогдсон байдаг.

Startup Slang

Хагас цагийн entreprenuer байх нь. Cтартап хийх эрсдэл багатай арга мөн үү?

Стартапын ертөнцөд яригддаг нийтлэг ойлголт бол хамгийн зоригтой нэгэн л тоглоомын дүрмийг өөрчилж зах зээлд шинэлэг зүйлсийг бүтээхийн тулд их сургуулиа орхин ирээдүйд бооцоо тавьдаг.

Үүний зэрэгцээ яг одоо ажиллаж байгаа хүмүүс ч мөн ажлаасаа гарч, эсвэл одоо байгаа ажлын хажуугаар нэмэлт шинэ зүйлс хийхийг эрмэлзэх нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж буй. Тухайн зүйл нь нэмэлт орлого авчрах эсвэл яг сонирхлоо даган хоббигоо хөгжүүлэхэд ихэвчлэн чиглэдэг. 

Бүх цаг хугацаа анхаарлаа 2 тийш салган 2 зүйлд зэрэг төвлөрч түүнээс гарах үр дүнг ажил тус бүр дээрээ өөдрөгөөр хүлээх нь бүтэшгүй гэж үздэг. Дэлхий даяарх Венчер капиталист /хөрөнгө оруулагчид/ нар ч мөн адил ингэж үздэг ч цөөнх эсрэг саналтай байдаг. 

Урдаа байгаа ажлын амжилттай болох эсэх эсвэл таны оролцоогүйгээр энэ ажил явдаг гэх дарамттай ойлголтоос илүүтэйгээр хүн алдаа гаргаж, суралцаж, өсч хөгжих боломжийг үргэлж эрэлхийлж байх ёстой. Энэ ч хагас цагийн entrepreneur /үүсгэн байгуулагч байх/ нь зөв байж магадгүй гэх үзлийг дэмжих шиг. 

Гэхдээ бүх зүйл цаг хугацаанд захирагдах ёстой. Хагас цагаар 2 ажилд төвлөрөх нь богино хугацаанд л боломжтой ба уртдаа таны дараагийн алхмын шат л болж өгөх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Цахиурын хөндийн "All or nothing" гэх хэлц байдаг нь бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн ч "All or nothing" гээд өөртөө хэлэхээс өмнө яагаад багаар эхэлж туршиж өөрт тохирох эсэхийг мэдэж болохгүй гэж?

Хэн мэдэх вэ - Энэ нь таны төлөө бүхнээ зориулахыг хүсэж буй том зүйлд хийх анхны алхам байж магадгүй юм.

Venture Capital / Unicorn

  • Unicorn-ууд жил ирэх тусам багасаж байна. [CB insight] - Тэрбум долларын стартапуудын үүсэл сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшиндээ хүрэв.

  • Pitchbook  Энэ жил unicorn болох 88 стартап компанийн 28 нь хиймэл оюун ухаан суурьтай компаниуд байна. 

  • Хамгийн амжилттай 15-н стартап хурдасгуур хөтөлбөрийг мэдэж аваарай. [CB Insight]

  • OpenAI-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Алтман хагас дамжуулагчийн  төсөлд зориулж Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар болон бусад хөрөнгө оруулагчдаас 7 их наяд доллар босгохоор төлөвлөж байна. [The Wall Street Journal

Around the World

2024 Цомхотгол - айдас хүйдэс

Технологийн компаниудын дунд 2021-с эхэлсэн цомхотгол үргэлжилсээр, зөвхөн 2024 он эхэлсэнээр https://layoffs.fyi/ сайтын дурдсанаар нийт 42324 ажилтан цомхотголд өртжээ.

Яагаад ийнхүү цомхотгол үргэлжилсээр, технологийн ажилтнуудын зүрхэнд шар ус хуруулсаар байгаа вэ? 

Мета компанийн Марк Цукербергийн тайлбарласнаар компани илүү санхүүгийн эрүүл үзүүлэлтүүдийг хангах ажиллахыг зорьж байгаа тул зардлаа оновчлох үйл ажиллагааны хүрээнд ийнхүү цомхотгож байгаа гэж мэдэгдсэн. Мөн пандемикийн үер бий болсон нүсэр бүтцээ багасгаж байгаагаар тайлбарлаж байгаа. 

Гэхдээ MStars-нханы ухаж мэдсэнээр энэ бүгд хамаагүй илүү том феномены эхлэл юм байна гэж харагдаж байгаа юм. 

Гял цал болсон технологийн оффисууд, үнэгүй үдийн цай, ажил дээрх фитнесс зэрэг том технологийн компаниуд авьяслаг ажиллах хүчийг татахдаа давуу тал болгон дурддаг байсан perk-үүд эхнээсээ хумигдаж эхэлсэн нь ZIPR-н эрин үе дуусаж байгаатай холбоотой.

ZIPR-н(Zero Interest ) эрийн үе дуусаж төв банкууд бодлогын хүүгээ нэмсээр байгаа нь хямд мөнгөний олдоц багасч хөрөнгө оруулалтын шалгуур илүү нарийсах чиглэлийг бий болгож байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол метаверс зэрэг технологид хэдэн арван тэрбум доллар цутгаж байсан нь саяхан. Тэгвэл тэр бүх мөнгө бол free money буюу ZIRP мөнгө байжээ. Тиймээс одоо мөнгө бол илүү олдоц багатай, ховрын бараа болж байна. Монгол Улсад ч ZIRP-н нөлөө багагүй үүсэж байгаа нь импортлогдсон инфляц өндөр улмаар дотоодын инфляци өндөр байх нөхцлийг бий болгоод байгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Нөгөө талаас AI эрин үе ид явж байгаа нь мөн технологийн хүний нөөцөд нөлөөлж эхэлж байна. Томоохон компаниудын цомхтголд орсон ажлын байруудыг харахад заримыг нь автоматжуулж болох ажлын байрууд шиг харагдаж байгаа нь тэд хөгжүүлэлт, туршилт, тестийн үе шатуудад хиймэл оюуныг түлхүү ашиглаж эхэлж байгаатай холбоотой байж магадгүй юм. Бид энэ талаар ажиглалтаа үргэлжлүүлж дараагийн newsletter-үүдээр та бүхэндээ хүргэх болно.

Writer Dave 

Marketing Massage

Таны түүх бол бусдыг татах урхи юм.

Storytelling /цаашид Storytelling гэх/ буюу түүхээ хуваалцаж ярих нь манлайллын чухал ур чадваруудын нэг юм. 

Стэнфордын сэтгэл судлаач Гордон Х.Бауэр, Михал Кларк нар анх 1969 онд ажигласнаар хүмүүс ямар нэгэн дурсамжыг санахад storytelling аргачлал нь бусдаас 7 дахин илүү үр дүнтэй байдаг гэжээ.

Тэгвэл амжилттай storytelling-г маркетинг болон удирдлагын арга барилд цөөн хэдэн зарчмаас сонирхоцгооё.

  • Итгэлийн түүх /Trust Story/: Ямар нэгэн түүхийг бусадтай хуваалцахдаа өөрийнхөө түүхийн хэсгээс үгүүлэх. Ингэснээр бусдын итгэлцлийг бий болгох, сонсогчидтой шинэ замаар холбогдох боломжтой болно. Итгэлийг олоход чиглэсэн түүхүүд нь таныг удирдагчийн хувьд бусдад хүлээн зөвшөөрөгдөх боломж, багийнхаа итгэлийг нэмэгдүүлэх боломжийг олгоно.

  • Үлгэрлэх түүх /Teaching Story/: Удирдагч хүн гэж "хүмүүсийнхээ боломжуудыг олж харж, түүнийг хөгжүүлэх зоригтой хүн" тодорхойлох нь олонтоо. Агуу удирдагчид агуу үлгэрлэн зааварлагчид байдаг. Teaching story нь өөр хэн нэгний түүх, зохиомол зүйрлэл ашиглан тухайн мессежийг хүргэх шууд бус өгүүлэмж юм. Гол зүйл нь тухайн түүхийн агуулга нь сонсогчдод хамаатай байх гэдэгт анхаарах хэрэгтэй.

  • Үйлдэлд чиглэсэн түүх /Action Story/: Удирдагчийн ажлын нэг том хэсэг нь үйл ажиллагаанд урам зориг өгөх явдал бөгөөд дараах байдлаар үйлдэлд чиглэсэн түүх ярих нь зөв байж магадгүй. Жишээ нь: Хэрэв бид үүнийг хийвэл (хүссэн үйлдлийг энд дурд), тэгвэл бид үүнд хүрэх боломжтой (хүссэн үр дүн). Хэрэв бид одоогийн хэрэглэгчдэд зориулан урамшуулалт аян хийвэл тэднийг үнэнч хэрэглэгч болгох магадлал 68% юм аа.

  • Үнэт зүйлсийн түүх /Values Story/ Үнэт зүйлсийг хэрхэн тодорхойлсон яагаад үүнд зорих ёстойг ойлгуулсан түүхээс хуваалц. Туркийн бизнесмен Chobani компанийн үүсгэн байгуулагч Hamdi Ulukaya нь Турк дахь авлигын дунд өссөн тухайгаа байнга хуваалцдаг бөгөөд энэ нь түүнийг хэрхэн илүү ёс зүйтэй бизнесийн удирдагч болохыг хүссэнийг түүх нь өмнөөс нь тайлбарладаг.

  • Алсын харааны түүх /Vision Story/ Удирдагчид алсын харааг их чухалчилдаг. Жишээлбэл:  Мартин Лютер Кинг "Надад мөрөөдөл бий" хэмээн илтгэлдээ дурдсан байдаг. 

Сайн стори нь:

Бизнесийн зорилго, алсын хараатай холбогддог. Өдийг хүртэл туулсан түүх нь бусдад итгэл өгдөг заавар биш. Бизнесийн үнэ цэнийг бусдаас өөрөөр хоногшуулдаг байх. Өөрсдийн сувгаар л зөвхөн түгдэг бус ам дамжин яригдаж үнэнч хэрэглэгчдийг бүтээдэг байх. Бусдад урам зориг өгдөг байх хэрэгсэл болж чаддаг.

  Storytelling бол нүдэнд үл үзэгдэх манлайлал юм.

Кохортоор сонин сайхан 

МСтарс Хаб нь элсэлт бүрийн стартапуудыг дэмжин зорилтот сегментэд нь тохирсон тухайн бизнесийн танилцуулгыг цуврал болгон бэлтгэдэг билээ. Тэгвэл Deeptech болон Up стартапуудтай танилцацгаая.

Deeptech   - Your partner in the Ai era  

Хэн бүхэн Ai ашиглан хялбар, бүтээлч байдлаа, цор ганц хувилбар бүхий стори, номыг өөрөө үүсгэх, засварлах боломжтой платформыг санал болгохоос гадна бизнесүүдэд  хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, ашиглах зэрэг үр бүтээмжийг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгөх, Machine Learning загвар хөгжүүлэлтийг санал болгож буй стартап.

Up - One swipe to one job opportunity / It’s A Match: Tinder for Jobs

Оюутан, мэргэжилтэн нарыг хамгийн оновчтой байдлаар уян цагийн ажлын байранд холбох шинэ үеийн технологийн хялбар шийдэл. Нөгөө талаас хүний нөөцийн олон алхамт ажил хэргийг хялбарчлан нөөцийг хэмнэх аппликешн. 

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you