- MStarsHub Newsletter
- Posts
- MStars Weekly ~ Product Market Fit гэж юу вэ?
MStars Weekly ~ Product Market Fit гэж юу вэ?
MStars Weekly ~ Product Market Fit гэж юу вэ?
7 хоног бүрийн даваа гараг бүр тантай хамт байх МСтарс. #staytuned
STARTUP = START YOUR DREAM
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол хар шоколад.
Хар шоколад нь тархины чадварыг сайжруулдаг! Онцгой тохиолдлуудад л иднэ гээд хадгалах шаардлагагүй, 7 хоногтоо ядаж 1 удаа идэх хэрэгтэй. Шоколаданд агуулагддаг флавоноид, кофеин, теобромин зэрэг нь сэрэмж, оюун ухааны чадварыг сайжруулахад нөлөөтэй гэж үздэг байна аа. 🧠 Хар шоколад идэцгээе.
Хүнд хэцүү үеийг туулж байгаа хүнд юу хэлэх вэ? — Нэг л өгүүлбэрээр АСАР их өөрчлөлт бий болго. Холбоос
Үйлдэл бүр өөрчлөлтийг бий болгодог. — Та ч бас чухал. Холбоос
Source :TheNewHappyco
Startup Slangs~ Main stage
Шинэ бизнесүүдийн 35% нь бүтээгдэхүүн нь зах зээлд хэрэгцээ шаардлагагүйгээс болж бүтэлгүйтсэн байдаг учир Бүтээгдэхүүн-Зах зээлд нийцсэн байдал танай стартап /бизнест хамгийн чухал хэмжүүр юм шүү.
Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл гэж юу вэ?
Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл гэдэг нь зорилтот хэрэглэгчдээ тэдний хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах үйл явцыг л хэлж байгаа юм. Хялбараар эрэлтийг нийлүүлэлтээр хангаж байна гэсэн үг.
Хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээг авснаар сэтгэл ханамж өндөр байх хэрэгтэй буюу хэрэглэгчид тулгарсан тодорхой асуудлыг шийдэж буй явдал. Ингэснээр аль аль талдаа үр ашигтай бизнес загвар зах зээл дээр шалгагдан цааш өсөлтийн шатанд 1 алхам дөхөх болно.
Эхний оролдлогоор л Бүтээгдэхүүний зах зээлийн нийцлийг олно гэдэг хэцүү. Үйлчлүүлэгчдийнхээ юу хүсэж байгааг ойлгож, түүнийг хангахын тулд бүтээгдэхүүндээ өөрчлөлт болон сайжруулалт хийхэд багагүй цаг зарцуулах болно. Үүнийг бид pivot /Пивот - Богино хугацааны өөрчлөлт/ гэж нэрлэдэг.
Paypal төлбөрийн систем өөрсдийн PMF-ийг олохын тулд Palm Pilots-пейжерээр дамжуулан мөнгө шилжүүлэх байсан процессоо судалгаа хийсний эцэст цахимаар илгээх шийдлийг олж одоогийн бидний мэдэх амжилт нь бий болсон байдаг.
Бүтээгдэхүүн зах зээлийн нийцлийг олсон эсэхээ мэдэхийн тулд MVP хэрэгтэй юу?
MVP /minimum viable product/ бол хэрэглэгчийн санал хүсэлтийг авахын тулд хурдан эхлүүлэх боломжтой таны бүтээгдэхүүний үнэ цэнтэй анхны хувилбар юм. MVP нь таны бүтээгдэхүүнийг зах зээлд нийцэх эсэхийг олж мэдэхэд тусалж, хэрэглэгчийн хамгийн чухал санал хүсэлтийг авахад тусалж болох ч PMF-ийг хамгийн хурднаар мэдэхэд илүү зардал болж магадгүй юм. Үүний оронд:
Та өөрийн санааг санал болгосон вэбсайт /no-code or template/ үүсгэн хэр олон хүн сонирхож байгааг харж болно.
Таны бүтээгдэхүүнийг хэр олон хүн ашиглахыг хүсэж байгааг харах зорилгоор энгийн судалгаа тест /Google.form , Typeform/ хийж болно.
Uber нь Сан Франциско дахь технологийн арга хэмжээнд оролцогчдод үнэ төлбөргүй зорчих санал болгож, хэдэн хүн уг үйлчилгээг ашиглаж байгаагаас боломжийг харж эхэлсэн байдаг.
MVP / Prototype ийг хийж тест хийх нь магадгүй найдвартай арга байж болох ч PMF болох эсэхийг хурдан тодорхойлох нь чухал үед цаг хугацаа, нөөцөө хэмнэн дээрх аргуудыг туршиж үзээрэй.
Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл буйг хэрхэн хэмжих вэ?
Sean Ellis-ийн асуулт: "Хэрэв та энэ бүтээгдэхүүнийг цаашид ашиглахгүй бол танд ямар санагдах вэ?" гэсэн энгийн асуултыг асууснаар та PMF-д хүрсэн эсэхээ харж болдог байна. Хэрэв хүмүүсийн 40 гаруй хувь нь таны бүтээгдэхүүнийг цаашид ашиглах боломжгүй бол маш их сэтгэл дундуур байна гэж хариулсан бол та зөв зам дээр байна гэсэн үг.
Churn and retention rate. Хэдийгээр олон хэрэглэгчид таны аппликейшнийг татаж авсан ч үргэлжлүүлэн яг ашиглаж байгаа хэрэглэгчийн тоог хянаж байх хэрэгтэй. Хэрэглэгч танай бүтээгдэхүүнээс татгалзах эсвэл цаашид үлдэх түвшнийг хянах нь хэрэглэгчдийг юу татгалзахад хүргэж буй мөн тэднийг таны бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн ашиглахад юу урамшуулж байгааг харах боломжийг олгоно.
Referrals / Санал болгох. Хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг өөр хүнд санал болгосноор PMF болгох хурд нэмэгддэг. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн аль хэдийн таалагдсан бол тэд ам дамжин бусдад түгээх үнэгүй суваг болон хувирах юм.
Conversion rate / Хэрэглэгч болох хувь. Маркетингийн сувгаар танай бүтээгдэхүүнийг мэдээд хэрэглэж үзээд тэднээс хэдэн хувь нь цаашид хэрэглэх сонголтоо гаргаж буйг хэмжиж байх хэрэгтэй.
Net promoter score / Цэвэр дэмжигчийн оноо (NPS). NPS нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хянадаг хэмжүүр. Таны бүтээгдэхүүн хэр олон хүнд ямар байдлаар таалагдаж байгааг харж болно. Ердөө ганцхан асуулт байдаг нь: Та тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг ойр дотнын /гэр бүл найзууд/ хүмүүстээ санал болгох уу?
Customer lifetime value / Хэрэглэгчийн амьдралын үнэ цэнэ (CLV). CLV-ээр бүтээгдэхүүнийг ашигладаг хэрэглэгчээс авах дундаж ашгийн хэмжээг хэлэх боломжтой. Хэрэглэгчид хэдий чинээ их мөнгө хөрөнгө оруулалт хийнэ, төдий чинээ таны бүтээгдэхүүний зах зээлд тохирох нь батлагдана
Customer acquisition cost (CAC) Шинэ үйлчлүүлэгчийг хөлөг онгоцон дээр авчрахад шаардагдах дүн юм. Хэрэв энэ тоо цаг хугацааны явцад буурч байвал сайны шинж. Та илүү олон хэрэглэгчтэй болохын тулд бага мөнгө зарцуулж байгаа бол таны бүтээгдэхүүн маш их үнэ цэнийг санал болгож байна гэсэн үг юм шүү.
Paid Customer: Хэрэглэгч бүтээгдэхүүнд мөнгө төлөхийг хүсэх болно. Яг л одоогийн ChatGPT шиг.
PMF хэмжигдэхүүнийг байнга хэмжиж хянаж байх хэрэгтэй. Эс бөгөөс хурдан өөрчлөгдөж буй зах зээлд юу ч хувьсах боломжтой. Skype компани PMF-ээ олсон гэж бодоод тайвширсан зуур цар тахлын үеэр Zoom гэх мэт шинэ технологид чухал байр сууриа алдсан түүхтэй.
‘The only thing that matters is getting to product market fit’
PMF-д хүрэх үед илүү олон хүмүүст бүтээгдэхүүнийхээ талаар түгээхийн тулд борлуулалт, маркетингд хөрөнгө оруулалт хийхээ ч мартаж болохгүй. Хэрэв танд PMF байхгүй бол хүрэхийн тулд чадах бүхнээ л хийх хэрэгтэй. Ингэж чадвал урт хугацаанд амжилтад хүрэх магадлал эрс нэмэгдэх болно.
Тиймээс бүтээгдэхүүн хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болго, бүтээгдэхүүнээ өөрчлөхөөс /pivot/ бүү ай, тэгвэл та бизнесээ өөртөө итгэлтэйгээр өргөжүүлэхэд нэг алхам ойртох болно.
Үүнд хүргэхийн тулд л МСтарс Хаб мөн адил оршин тогтнож байгаа шүү дээ.
Venture Capital / Investment
Тэрбумтан Жерри Жонс, Марк Кубан болон бусад венчер хөрөнгө оруулагчдын санхүүжүүлдэг стартапууд 100 тэрбум ам.долларын Lottery / Jackpot-ын салбарыг disrupt хийхийн тулд томоохон бооцоо тавьж байна. [Forbes]
Энэтхэгийн стартапуудын хувьд цаг хугацаа болон мөнгөний нөөц дуусаж байна.[The Economist]
Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах хүртэл хэр хугацаанд /runway=time&money/ тэсэх вэ?
Энэ өдрүүдэд Энэтхэгт венчер капиталистууд (VCs) уулзалтууд дээрх асуултаар эхэлж байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны үнэ унасан нь VC фирмүүдийг хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлоход хүргэж эхэлжээ.
Around the World
Аз жаргалтай, үр бүтээлтэй оффисыг бий болгох 16 зөвлөгөө: Үзэх
Ирак-т анхны стартапын хурдасгуур хөтөлбөрийг нээж байна. Иракт анх удаа хурдасгуур хөтөлбөрийг бий болгохын тулд асар том сорилтуудыг даван туулсан Эйлин Брюверийн түүхийг сонирхоорой.
EdTech-ийн үүсгэн байгуулагчдын анхаарлаа хандуулж болох ирээдүйд чухал гурван ур чадвар: Education 4.0 гэж юу вэ? Холбоос
Source: JA Worldwide
Startup World
Unicorn
Бид өмнөх удаагийн дугааруудаар Unicorn буюу ганц эвэрт гэх тодотголтой 1 тэрбум доллароос дээш зах зээлийн үнэлгээтэй компаниудтай танилцаж байсан. Харин энэ удаагийн дугаараар илүү гүнзгий орцгооё.
Хамгийн өндөр үнэлгээтэй хувийн өмчит компаниуд:
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани бол Хятад улсын хиймэл оюун ухааны чиглэлд хамаарагддаг ByteDance юм. TikTok, Toutiao зэрэг контентын платформуудыг ажиллуулдаг тус компани 2020 оны 3-р сард Tiger Global Management-с хөрөнгө оруулалт авсны дараа 140 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн байдаг аа. Харин 2022 оны байдлаар 250 тэрбум долларын үнэлгээтэй компани болжээ.
Удаах хувийн өмчит компаниудыг сонирхвол:
Сансрын технологи үйлдвэрлэгч SpaceX (127 тэрбум)
Fast fashion салбарын Shein ($100 тэрбум 2022 оны 4-р сар)
Төлбөрийн хэрэгсэл Stripe ($95 тэрбум 2021 оны 3-р сар)
Дизайны платформ Canva (40 тэрбум доллар 2021 оны 9-р сар).
Төлбөрийн платформ Checkout.com (40 тэрбум доллар).
OpenAi ~ Dall E ашиглан бүтээв.
Unicorn компанийн чиг хандлага ангиллаар авч үзвэл:
Финтекийн салбарын бүтээгчид голлох тоглогчид болж байгаа нь ойролцоогоор 5 unicorn тутмын 1-ийг (20.9%) эзэлдэг байна. Удаах байранд интернэтийн программ хангамж, үйлчилгээ (18.9%), цахим худалдаа, (9.0%), эрүүл мэнд (8.0%)-ийг эзэлжээ.
Фактууд:
2020 оны 3-р сард 140 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн ByteDance нь 2021 оны 10-р сар хүртэл 100 тэрбум долларын үнэтэй "гектaкорн" хэмээн нэрийдэж байсан бол SpaceX болон Shein компаниуд мөн л гектакорнуудын эгнээнд нэгдсэн.
Нийт Unicorn компаниудын 4.2% буюу 51н компани 10-100 тэрбум долларын үнэтэй "декакорн" гэсэн ангилалд багтдаг.
Ердөө гуравхан компани л 100 тэрбум долларын үнэтэй "гектaкорн"-д ордог.
Нийт Unicorn-ийн тоо 1191-ээс 1205 болж 1.2%-иар өсжээ.
Unicorn клубт дэлхийн хэмжээнд нийт 47 улс орон, бүс нутаг багтдаг.
АНУ-д нийт unicorn-н 53.9%, Хятад улсад 14.3%, Энэтхэг улс 5.7% нь байдаг ажээ.
Кохортоор сонин сайхан
Demoday ойртож стартапууд Питч-ээ бэлдэж эхэллээ.
Энэ удаад стартапууд питч /танилцуулгаа/ хийж санал зөвлөмжөө 4 сарын туршид хамтдаа байсан найз нөхөд, ах эгч нараасаа авлаа.
Монголын стартапуудад бодит дэмжлэг болсон ЖУРАМ БАТЛАГДЖЭЭ 🎉🎉🎉
Хамтын оффисын гишүүн стартапуудын дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлж, НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөх болжээ.
Энэ хэсэгт цаашид стартапуудын 7 хоног тутмын ахиц дэвшлийг алдаршуулах болно.
Grado
Grado: Дизайн бүтээх амархан боллоо.
Хүн бүхэн дизайнер байх албагүй. Гэхдээ хэрхэн хүссэн загвараа өөрөө бүтээх боломжтойг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол Grado.
Хэрвээ та өөрөө дизайнер бол ЯАГААД өөрийн бүтээлээ Grado-оор дамжуулан бусдад санал болгон худалдаж бүр мөнгө олж болохгүй гэж ?
30н секундийн дотор хэрхэн постер бэлдэх вэ? ЭНД дарж үзээрэй.
Postby
Тархи хэмээх хэний ч судалж дуусаагүй хүний процессор дох мянга мянган бодлыг цэгцтэй болгох арга замуудын нэг бол бичих.
Тэгвэл Postby танд өөрийн туршлага, сонирхол болон мэдрэмжээ бусдад хуваалцахад туслах платформ юм аа. Дан ганц бичих биш бусдын үлдээсэн түүхийг унших боломжийг ч мөн адил олгоно.
Унших үйл нь үгсийн сан нэмэгдэж үйлдэлд уриалж урдаа байх Postby дээр мэдлэгээ хуваалцахад тусална.
Туршаад үзэх. ЭНД дараарай
Startup Lingos season II eps 5
Episode V: Стартапын өсөлтийн нууц нь Growthhacking стратеги ашигласанд байдаг бол үүнийг нотлохын нэгэн тоон үзүүлэлт нь хөрөнгө оруулалт авахаас өмнөх стартапын үнэлгээ болон авсны дараах үнэлгээ юм.
Pre-money Valuation
Growth Hacking
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you