Хөрөнгө оруулалт татлаа тэгээд яах вэ?

Pre-seed санхүүжилтээ юунд зарцуулах вэ?

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө хайрлая😌

Enjoying the view 

Хэдүүлээ өөрийнхөө өнгөрүүлж буй өдрөө урсаж буй гол, хором мөч бүрийг урсгал гэж төсөөлье.

Өдөр эхлэхэд гол биднийг ямар чиглэл рүү хөтлөх талаар төсөөлж болох ч ямар замаар явуулахыг мэдэхгүй. Иймээс бид өөрсдийн туулах замаа өөрсдөө бий болгон чиглүүлж байх хэрэгтэй.

Харж буй бүх сайхан, дур булаам зүйлсээ онцлон тэмдэглэ. Яг л голын эрэг дагуу хөвж буй мод, ус ууж буй амьтан, сонин тогтоц бүхий хад чулуу, сэвэлзэн хөрвөх үүлс мэт. "Энэ гайхалтай хүнийг хараач!" "Тэр залуу хуралд ямар гайхалтай хувь нэмэр оруулсан бэ?" "Ямар амттай хоол вэ?" "Хөөх, ямар сайхан мэдрэмж вэ?" Enjoy the view!

Startup Slang

Танай стартап дөнгөж сая үрийн өмнөх /pre-seed/ санхүүжилт босгож чадлаа. Гэхдээ яг юунд хэрхэн зарцуулах ёстой билээ? Үрийн өмнөх үе шат нь ихэвчлэн таны гарааны бизнест авах анхны томоохон хэмжээний мөнгөн санхүүжилт байдаг шүү дээ.

Маркетингдаа цацах уу? Багаа өргөжүүлэх үү? Судалгаа, хөгжүүлэлтээ бас яах вэ? ufff Lets find out.

Pre-seed үеийн хөрөнгө оруулалт юунд чиглэдэг вэ?

Эхэн шатны /pre-seed/ хөрөнгө оруулалт нь үүсгэн байгуулагчдын хувьд авч буй анхны их хэмжээний бэлэн мөнгө бөгөөд үүгээр багаа бүрдүүлж, ажиллаж буй зах зээлээ ойлгож, боломжит худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд хүрч чадна гэдгээ харуулах явдал гэж ойлгож болно. Тэгвэл дараах үндсэн 4 чиглэлд салж хуваагддаг байх нь ээ.

  • Ихэнх стартапууд ихэвчлэн хамгийн бага амьдрах чадвартай бүтээгдэхүүн (MVP) хийхэд зарцуулдаг.

  • Цаашдын судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулдаг.

  • Дээрх 2 ажлыг хийхийн тулд ажлыг хурдасгах чадвартай зөв хүмүүсийг ажилд авах нь хамгийн том сорил болж өгдөг.

  • Үүсгэн байгуулагчдын мартдаг бизнест шаардлагатай хуульч, нягтлан бодогч болон бусад мэргэжилтнүүдийн аутсорсингийн зардлыг мартах ёсгүй шүү.

  Хүний нөөц нь pre-seed үе шатанд анхаарах гол зүйл. 

  1. Хэрэв та B2B SaaS стартап бол тухайн салбартаа туршлагатай хүмүүсийг эсвэл программ хангамжийн инженерүүд багтаа элсүүлэн анхны MVP-ийг бий болгохыг чиглэнэ.

  2. Хэрэв та гар утасны тоглоомын студи бол контентыг хөгжүүлж, туршиж, давтаж чадах багийг бүрдүүлэхийг хүснэ.

Гүн бодох хэсэг: Дээр дурдсанчлан хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг болон судалгаа гэх хэсэг бүрд арай гэж татсан хөрөнгө оруулалтаа хэрхэн хуваарилах вэ? Үүсгэн байгуулагч та өөрөөсөө дараах дөрвөн асуултыг асуугаарай.

  • Та яагаад энэ компанийг байгуулсан бэ?

  • Таны нүүр тулж буй хамгийн том асуудал юу байна вэ?

  • MVP хийхийн тулд зах зээл, баг, технологи, зохицуулалт гэх мэт хүчин зүйлсээс хамгийн гол эрсдэлийг арилгах шаардлагатай бол аль нь вэ?

  • Та эдгээр эрсдэлийн дор хаяж нэгийг нь энэ шатанд мэдэгдэхүйц арилгавал хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай байж чадах уу?

Эдгээр асуултад хариулсны дараа танай стартапд ямар нөөц хэрэгтэйг сануулах болно.

"Миний сурсан зүйл бол PMF-тэй болохоос өмнө багаа бүрдүүлж, бүтээгдэхүүн, технологид гол анхаарлаа төвлөрүүлж, бизнесийн загвараа сайжруулсаар байх юм"

Tips:

  • Pre-seed үеийн санхүүжилтээ хэрхэн хуваахыг шийдэхдээ зардал бүр дээр зорилтууд болон гол үр дүнгүүдийг (OKRs) ашиглах.

  • Мөнгө зарцуулахдаа стратегитай байж, компанийнхаа зорилгод нийцүүлэх, ингэснээр зарцуулсан төгрөг бүр үнэ цэнтэй болно.

  • Мөнгө маань дуусна аа. Тэгэхээр дараагийн хөрөнгө оруулалт татах хугацаагаа дор хаяж сарын өмнөөс төлөвлөх хэрэгтэй.

Venture Capital / Investment

  1. Европ дахь өсөж буй шилдэг эмэгтэй VC нар. [Top female VCs]

  2. "Хүн бүр down rounds маш их айдаг" [Lazard Venture] /Хоёр дох хөрөнгө оруулалт эхнийхээс бага хэмжээнд байх/

  3. Venture Capital-ийн 1-р улирлын удаашрал: [TechCrunch]

  4. Хөрөнгө оруулагчид логистикийн технологийг үргэлжлүүлэн сонирхсоор байна. [WSJ]

  5. 2023 онд pre-seed үеийн санхүүжилт ямар байх вэ? [Sifted]

Deal:

  1. Агаар цэвэршүүлэх технологиор нойрны чанарыг сайжруулахаар зорьж буй Испанийн стартап "Biow" 5 сая евро босголоо.

  2. Бизнесүүдэд тогтвортой байдлыг хэмжихэд тусалдаг Парис хотод төвтэй Verteego стартап 2.5 сая евро татлаа.

  3. Бизнесүүдэд арга хэмжээ зохион байгуулахад тусалдаг Францын Sedeo стартап 1.3 сая евро босголоо.

  4. London-д байрладаг Web3 payments платформыг санал болгогч Helio 3.3 сая долларын хөрөнгө оруулалтыг мөн татжээ.

Around the World

CTO юу хийдэг вэ? CTO нь гүйцэтгэх захирал, технологич мэргэжилтэй бөгөөд бизнесийн өсөлт, стратегийг том зургаар харж технологийн шийдвэрийг гаргадаг. Гэхдээ тэд үнэндээ юу хийдэг вэ?

Нисэх онгоцны буудал дээрх хуванцраар ороосон цацагт хяруулын сэндвич яагаад 15 долларын үнэтэй байдаг вэ? [Turkey]

ikea эффекттэй танилцаарай. [Дар]

Shopify ажиллах хүчээ 20%-иар бууруулж, логистикийн бизнесээ Flexport-т зарж байна.

Кохортоор сонин сайхан 

Generative AI чиглэлийн томоохон demo day болох гэж байна шүү. Оролцох эсвэл үзэх бол дараах холбоосоор нэвтрээрэй. [Stonks & A16Z] 

Мстарс Хабын Корпорацын Инновацын программ амжилттай үргэлжилж байна. [The Agile Ways]

МСтарс Хаб ICT Expo-д

Alumni News

За хүмүүсээ хүний асуудал ёстой энд тэндгүй байна шүү.

TechPack MCS software group-д дараах ажлын байр нээлттэй байгаа юм байна. Хэрэв та эндээс мэдээлэл аваад очвол admin-аа дурдаарай. 😃  

Маргаашийн шийдвэрийг өнөөдөр гаргуулж чаддаг Маркетер таныг урьж байна аа. Технологийн чиглэлийн компани сонирхож байвал холбогдоорой. Цалин 2,1 сая төгрөгөөс эхэлнэ. [[email protected] руу бичих]

EasyCook - дээ үйлдвэрийн бэлтгэгч, түгээлтийн жолооч, борлуулалтын менежер ажилд авна. Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байхад л болно оо. Бусдыг нь зааж чиглүүлээд өгнө. Утас: 85112560, 80014148

GerGlamping: Хаана ч тав тухтай аялах боломжийг бүрдүүлнэ. Бүтээгдэхүүн захиалга явж байна.

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you