- MStarsHub Newsletter
- Posts
- Prototype гэж юу вэ?
Prototype гэж юу вэ?
Та бүхэнд цаашид 7 хоног бүр тогтмол хүрч байх товхимол
Ажлаа хийх + тэвчээр = үр дүн.
Ажиллахаар төлөвлөх + тэвчээр = Та зүгээр л хүлээж байна.
#Staytuned #MStarsHub
😌Өөрийгөө хайрлая😌
Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол байгальд, эрүүл агаарт гарах
Өдөрт дор хаяж 30 минут алхах хэрэгтэй шүү. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах эсвэл ууланд, ойд явган аялал хийх хэрэгтэй. Судалгаанаас харахад байгальд байх нь эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэлийн хямралыг бууруулж, сайн сайхан байдлыг сайжруулдаг. Бид чинь угаас байгалийн амьтад шүү дээ.
Startup Slang
Бүтээгдэхүүн үйлчилгээний анхны загварыг /Prototype/ хэрхэн бүтээх вэ?
Танд гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа байгаа бөгөөд энэ нь хэрэгжих боломжтой эсэхийг шалгасан /Proof of Concept/ гэж төсөөлөөд үзье. Дараагийн алхам юу вэ? Анхны загвар бүтээх. Тэгэхээр, Prototype хэрхэн бүтээх вэ?
Prototype гэж юу вэ?
Prototype нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээний анхны хувилбар бөгөөд зах зээлд нээлт хийхээс өмнөх туршилтын хувилбар. Үр дүнтэй загвар бүтээх нь гарааны бизнес эрхлэгчдэд маш чухал бөгөөд энэ нь тэдний таамаглалыг хурдан турших, баталгаажуулах, боломжит хэрэглэгчдээс санал хүсэлтийг цуглуулах, бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд шаардлагатай давталтуудыг хийх боломжийг олгодог.
Prototype хийх зөвлөмжүүд:
Асуудлаа ойлгож шийдлээ зөвөөр тодорхойлох
Энгийн байлга
Бүтээгдэхүүний онцлогуудыг эрэмбэлэн хамгийн чухлаас л эхэл
Гар доорх материалыг ашигла.
Аль болох эрт болон ойр ойрхон турших
Санал хүсэлтэд нээлттэй байх
Хурдан давт
Prototype хийж болох жишээтэй танилцъя
Wireframe drawings or sketches: Эдгээр нь таны вэбсайт эсвэл программ хэрхэн харагдах, гол онцлогуудыг хаана байрлуулах талаар эхний ойлголт өгдөг статик зургууд юм.
A landing page: Вэбсайт эсвэл гар утасны программ үүсгэхийн оронд нэг л хуудас хийснээр энэ нь хэрхэн харагдах, мөн хүмүүс үүнийг хэрхэн ашиглахыг харах боломжийг олгоно.
Role-playing situatuin - дүрд тоглох. Хэрэв танд туршихыг хүссэн үйлчилгээ байгаа бол энэ жишээ нь ашигтай байдаг. Дүрд тоглох хувилбар нь хүмүүс таны үйлчилгээнд хэрхэн хандаж, таны хараагүй өнцгийг харах боломжийг олгоно.
Scale modeling/3D modeling: Хэрэв таны бүтээгдэхүүн бодитой бол жижиг эсвэл энгийн хувилбарыг гаргаснаар энэ нь хэрхэн харагдах, үйлчлүүлэгчид үүнийг хэрхэн ашиглах боломжийг олгоно.
Видео хувилбар: Бүтээгдэхүүнийг хэрхэн харагдах ашиглах талаарх бичлэгийг үйлчлүүлэгчдэдээ үзүүлж, тэд хэрхэн хүлээж авч байгааг харах боломжтой
Prototype нь POC болон MVP-ээс арай өөр юм. Prototype бол таны санааны бодит илэрхийлэл юм. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө prototype-г бүтээдэг. Олон нийтэд нээлттэй биш бөгөөд бүх туршилтыг дотооддоо (эсвэл сонгосон түншүүдтэй хамт) хийдэг.
Хамгийн сайн prototype бол хамгийн энгийнээр бүтээсэн загвар юм.
Таны хүч үзэж буй салбараас үл хамааран prototype нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү сайн ойлгоход туслах бөгөөд зах зээлд гарахад үүсч болзошгүй асуудлуудыг арилгах болно.
Дүгнэж хэлэхэд, үр дүнтэй загвар бүтээх нь гарааны бизнес эрхлэгчдэд маш чухал бөгөөд энэ нь тэдний таамаглалыг хурдан турших, баталгаажуулах, боломжит худалдан авагчдаас санал хүсэлтийг цуглуулах, бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд шаардлагатай давталтуудыг хийх боломжийг олгодог. Дээрх туршлагыг хэрэгжүүлж үзсэнээр амжилттай prototype-ийг бий болгож, эцэст нь амжилттай эхлэлийг бий болгоход тусална.
Venture Capital / Investment
Venture Capital-н хөрөнгө оруулалт зөвхөн эрчүүдийн тоглоом уу? [Harvard Business Review]
Pre-seed үеийн санхүүжилтээ хэрхэн зарцуулах вэ? Та VC-ээс анхны санхүүжилтээ босголоо. Одоо яах вэ?
Украйны стартапуудад хөрөнгө оруулалт хийх ёстой вэ? [Techcrunch]
Дэлхий нийтэд болж буй стартапуудын хөрөнгө оруулалтын Seed үеийн хэлцлүүд:
Далайн ургамлаас нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Их Британийн climate tech Kelpi нь 3 сая фунт стерлингийн санхүүжилт босгожээ.
Италийн AI & Metaverse-д суурилсан компаниуд болон дижитал фрилансеруудын хооронд зуучлах, ажилд авах зорилготой Coderblock 1 сая евро босголоо.
Европ дахь цахим худалдааны бизнесүүдэд зориулсан НӨАТ-ыг автоматжуулах зорилготой Staxxer 1 сая евро seed үедээ татлаа.
Tech is Here
Instagram дээрх хаягуудын цэнхэр тэмдэгтийг төлбөртэй болгох уу? /Paid blue badge/
Snapchat 2 сая гаруй төлбөртэй хэрэглэгчтэй боллоо. /More user more growth/
2022 онд ямар open source /нээлттэй эх/ стартапууд пуужиндсан бэ? /Rocketed/
Кохортоор сонин сайхан
Demoday-н дараа юу болдог вэ?
Хөтөлбөрт оролцон амжилттай төгссөн стартапууд маань Demoday болон Follow-up Pitch эвентийн үеэр уулзалт товлосон хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулах ажилдаа ханцуй шамлан ордог.
Хөтөлбөр энэ хүрээд дуусаж байгаа ч стартапууд маань үргэлж МСтарс Хабтай холбоотой байж цаашдын өсөлтөд анхааран ажилладаг болно. Demoday дуусаад ажил дуусдаггүй цааш үргэлжилж л байдаг. Тасралтгүй бас тууштай.
Startup Ecosystem Map 2023 гарлаа.
START компани нь жил бүр Стартап Зураглалыг боловсруулан экосистемд танилцуулдаг. Үүнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй стартапууд, хөрөнгө оруулагчид, боловсрол сургалт, хурдасгуур хөтөлбөрүүд багтдаг байна.
Alumni News
Кохорт II-н 11 стартапууд МСтарс төгсөгчдийн группдээ албан ёсоор орлоо. Тэд одоо дараагийн үедээ туршлагаасаа хуваалцах, өмнөх үетэйгээ хамт алхахаар болж байна.
Танилцах: МСтарс Портфолио
Төгсөгч стартапууд бие биеэ дэмжих, хамтран ажиллах зэрэг өсөлт хийхэд хамгийн чухал чанарыг хадгалж нэгэн гэр бүл шиг л ажилладаг нь МСтарс-н бий болгосон томоохон соёл билээ.
EasyСook шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. ӨВЧҮҮТЭЙ ЦУЙВАН
Momade MoM 2.0 үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тэд дараа жилийнхээ бэлтгэлд аль хэдийн оржээ.
Qmenu стартап үйлчлүүлэгчдийнхээ тоог жилийн дотор 3 дахин нэмэгдүүлж чаджээ.
Handpro ~ Виртуал дохионы хэлмэрч АНУ-г турш.
Seedshare ~ Бүтээгчдийг дэмжээд урамшуул ав.
Metacog ~ Хүний нөөцийн шинэхэн зэвсэг Metacog-ийг ашиглан бизнестээ үр ашгийг авчир.
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you