Serial Entrepreneurs 🤔🤔🤔

😘 Season 7 №53

  • Mental health

  • Startup News

  • Venture Capital / Investment

  • Startup Deals

  • Around the world

😌Өөрийгөө Хайрлая😌

Дулаахан хувцаслаарай. 🧣 

Startup news

“Дандаа TIPS юм шүү”

  • Ач холбогдолгүй бизнесийн үзүүлэлтэд нийт гаргах хүчин зүтгэлийн 80% аа зарцуулж үлдсэнийг нь хамгийн чухалд төвлөрүүлдэг. /Pareto principle/ "Бүх зүйлийг хэмжих" нь зөв боловч бүх үзүүлэлт чухал биш.

    • Компанийн бизнесийн загвар болон бизнесийн зорилгод хүргэх хэмжигдэхүүнд дээр тулгуурласан чухал үзүүлэлтүүдийг сонгоорой.

  • Бизнесийн зорилго юу вэ? Юуг амжилт гэж харах вэ? Өдөр бүр үүнийг сайжруулж болох уу? гэдэгт хариулж тэдгээрийг эрэмбэлээрэй.

    “Хяна-Сайжруул-Нэмэгдүүл”

Хэмжүүрүүдтэй холбоотой сорилтууд 

  • Ихэнхдээ бидэнд “маш их дата мэдээлэл” бий болж байдаг. Чухлыг олж бүлэглэн цаашид бизнесийн өсөлтөд чиглүүлэн хэрэглэгчийн туршлага /user experience/ болон бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд /product development/ чиглүүл. /Artificial Intelligence/  

  • AARRR, HEART гэх мэт түгээмэл хэрэглэгддэг загваруудыг ч бүү орхигдуул. Бизнесийн алхам бүрд юүлүүр аргыг ашигла. /Business funnels method - Sales funnel, Marketing funnel гэх мэт/

    • Happiness — Engagement —Adoption — Retention — Task Success

    • Acquisition — Activation — Retention — Referral — Revenue

  • CAC ба LTV-ийн харьцаа: 1 хэрэглэгчийг олох зардал түүний бизнест өгөх нийт өгөөжөөс 3 дахин бага байх ёстой.

  • Ашигт байдалд төвлөр: Цэвэр ашиг =Үйл ажиллагааны зардал - Бусад зардал - Татвар - Хөрөнгө оруулалт.

  • Бага нөөцөөр ихийг бий болгоход чиглэ.

  • Хялбар байдал чухал. Юмс хэт их болоод ирэхээр л төвөгтэй болгодог.

  • Хэтэрхий төвөгтэй болговол сөрөг үр дүнтэй байж болно. Бизнест ч багт ч тэр.

  • Удирдах зөвлөлийн гишүүн шиг сэтгэх: ROI (>30% IRR 4 жилийн хугацаанд).

  • Бизнесийн гол эрсдэлүүдийг тодорхойлоорой.

  • Unit economics /1 харилцагчийн түвшинд/-д анхаарвал боломжууд ихээр харагдана. /upsells, cost efficiency, customer experience, etc/

  • Үйлдэл үр дүн болдог. Үр дүн нь хэмжигддэг байх хэрэгтэй.

Venture Capital / Investment

Цуврал бизнесийн алуурчид …

Serial Entreprenuers буюу Цуврал бизнес эрхлэгчид нь стартапын ертөнцөд цус сэлбэгчид хэмээх нэрийг авч байна. Учир юу гэвэл бүтээж бий болгож буй бизнесүүд нь нийгэм эдийн засагт төдийгүй бусдыг сэдэлжүүлэх чадавхжуулахад ч нэмэр болж буйтай холбоотой юм.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын (VCs) дунд ихээхэн үнэлэгддэг бөгөөд /өмнөх бизнес амжилттай байсан учир/ анх удаа бизнес эрхлэгчдээс илүү том дүнтэй санхүүжилт татах чадвартай байдаг. Pitchbook болон Morningstar-ын мэдээлснээр тэд бизнесийн өсөлтийн бүх үе шатанд илүү их санхүүжилт босгодог байна. Тэгвэл зарим цуврал энтрепренеуруудтэй танилцацгаая. Монголд ийм хүн бий болов уу? 🤔🤔🤔

Serial Entrepreneurs: 

Euryale Chatelard (Франц)

  • Өмнөх: THEM (Дижитал маркетинг, Accenture Interactive-д худалдагдсан).

  • Шинэ төсөл: ExtraJool – Аж үйлдвэрийн дулааны хаягдлыг цахилгаан болгон хувиргадаг стартап.

Giuseppe Gentile (Герман)

  • Өмнөх: Earthly (CO2 багасгах платформ) болон Planetly (CPO).

  • Шинэ төсөл: Forward Earth – Хиймэл оюунд суурилсан нүүрстөрөгчийн удирдлагын платформ.

David Okuniev(Испани)

  • Өмнөх: Typeform (Судалгааны SaaS платформ, $935 сая үнэлгээтэй).

  • Шинэ төсөл: Float – Инженерийн багуудад зориулсан программ хангамжийн лаборатори. Сүүлд €1.6 сая санхүүжилт татсан.

Johann Rozario (Нидерланд)

  • Өмнөх: FX Now болон PayPal, Booking.com, Bolt-д ажиллаж байсан.

  • Шинэ төсөл: Supplied – Хиймэл оюунд суурилсан B2B платформ, хангамжийн шийдэл.

Нийтлэг чиг хандлагууд:

  • VC, хөрөнгө оруулагч нартай сайн холбоотой бөгөөд тэдгээрээс дэмжлэг болон эхэн шатны санхүүжилтийг амжилттай татдаг.

  • Хиймэл оюун, SaaS болон тогтвортой байдлыг чиглэсэн бизнесийн загваруудад суурилсан шинэ бизнесүүдийг эхлүүлсэн.

  • Ихэнх энтрпренеурууд өмнө нь амжилттай гарч чадсан /хувь эзэмшлээ зарж бизнесээс гарсан/ эсвэл амжилттай стартапуудад ажиллаж байсан туршлагатай.

Source: CBInsights

Google-ийн хамгийн том 10 худалдан авалт /acquisitions/:

Сүүлийн 12 жилийн хугацаанд Google компани бүхий л салбарт нөлөөгөө тэлэх зорилгоор томоохон эсвэл шинэ хүчтэй гарч ирж буй бизнес компаниудыг эзэмшин, худалдан авалтууд хийсээр ирсэн. Хамгийн том гэрээний дүнтэй худалдан авалт нь 2012 онд Motorola Mobility-ийг 12.5 тэрбум ам.доллароор нэгтгэсэн явдал байлаа. Хамтдаа Google-ийн хамгийн том 10 худалдан авалттай танилцацгаая.

Товчилбол:

  • Google эдгээр 10н өндөр үнийн дүн бүхий худалдан авалтад ойролцоогоор 34 тэрбум ам.доллар зарцуулсан.

  • Эхний жилүүдэд зар сурталчилгааны технологид (DoubleClick, AdMob)-д чиглэсэн бол, сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлэн нь гар утас, электрон төхөөрөмжүүд, кибер аюулгүй байдал зэрэг салбар руу өргөжсөн байна.

  • Бидний мэдэх сүүлийн бүтэлгүй болсон хэлэлцэл нь 23н тэрбум долларын санал авсан Wiz буюу Израил улсын кибер аюулгүй байдлын стартап компани байсан юм.

Startup Deals /Хэн хаана хэдийг босгов?/

  • Испанийн цалингийн удирдлагын платформ Payflow  нь 6 сая еврогийн хөрөнгө оруулалт татжээ.

  • Электрон скутер үйлдвэрлэгч Ola Electric IPO-д хийхээр бэлдэж байна. Мөн Энэтхэгийн Simple Energy e-scooter компани 20 сая долларын Series A шатны хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлжээ.

  • Oats Overnight, овьёосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг стартап Enlightened Hospitality Investments-с 35 сая долларын Series B шатны хөрөнгө оруулалт татлаа.

  • SmartHR, үүлэн технологид суурилсан хүний нөөцийн болон хөдөлмөрийн менежментийн программ хангамжийн стартап KKR болон Teachers’ Ventures Growth-ын сангаас 140 сая долларын хөрөнгө оруулалт татжээ.

  • Берлинд төвтэй  food tech стартап Formo нь амьтны гаралтай сүүгүй /dairy free/ бяслаг үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор 61 сая долларын Series B шатны хөрөнгө оруулалт татлаа.

Around the World

Дэлхийн даяарх хурдасгуур хөтөлбөрүүд:

Хэрэв танд зөвхөн санаа эсвэл pre-seed/seed үеийн стартап байгаа бол хаанаас хөрөнгө оруулалт олох вэ? хэрхэн бизнесээ хөл дээр нь босгох вэ? гэж толгойгоо гашилгалгүй хурдасгуур хөтөлбөрүүдийг сонирхоод үзээрэй. Дэлхий даяар нийт 4330 гаруй хурдасгуур хөтөлбөр бий бөгөөд тэдгээр нь бүгд санааг сая доллар болгоход бэлэн байдаг.

Доорх нь эхний шатны стартапуудад зориулсан шилдэг хурдасгуур хөтөлбөрүүд юм:

  1. Y Combinator | $125k-7% хувьцаа + $375k-SAFE | Нийт $500k

  2. Techstars | Pre-Seed, $100k 6%-9% хувьцаа

  3. 500 Startups | Pre-Seed, $112.5k 6% хувьцаа

  4. A16Z GAMES SPEEDRUN | Pre-Seed, $750k | Tech x Games

  5. Entrepreneur First  |  $250k = $125k ~9% хувьцаа + $125k SAFE

  6. South Park Commons | $1M = $400K + $600K guaranteed next round

  7. Antler Global - India | Pre-Seed, $250k 9% хувьцаа + $250k matching investment

  8. Sequoia Capital Arc | Pre-Seed, Seed $500k - $1M

  9. HFO Residency | Pre-Seed, $500k + 3% хувьцаа

  10. Berkeley SkyDeck | Pre-Seed, $200k 7.5% хувьцаа

  11. Seedcamp | Pre-Seed, £1M хүртэл

  12. AngelPad | Seed, $120k 5% + 2% хувьцаа

  13. Orbit Startups  | Seed, $180k 6% хувьцаа

  14. Innovate360 Pre-seed, seed  S$50,000 - S$250,000, 

  15. Iterative |  $150k-$500k "post-money" SAFE ~ 10% хувьцаа

Source: Tech Crunch

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр United Airlines компани SpaceX компанитай гэрээ байгуулж, бүх онгоцондоо Starlink интернэт үйлчилгээ авч, анх удаа бүх зорчигчдод үнэ төлбөргүй Wi-Fi санал болгохоор шийдсэнээ зарлав.

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you