- MStarsHub Newsletter
- Posts
- OKR vs KPI 🤔 🤔 🤔
OKR vs KPI 🤔 🤔 🤔
OKR ба KPI-уудыг гүйцэтгэлийг хэмжихэд хэрэглэх нь
😘 Season 7 №53
Mental health
Startup News
Venture Capital / Investment
Startup Deals
Around the world
Portfolio
😌Өөрийгөө хайрлая / бүтээе😌
Энтрепренеурууд, үүсгэн байгуулагч нар хэрхэн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах аргуудаас хуваалцаж байна.
Burn-out буюу ажлаас халшрах шинж тэмдэг нь сэтгэл зүйн болон бие махбодын гэж тусад нь тодорхойлж болно.
Сэтгэл санаагаар унах, урам зориг буурах, түгшүүр, сэтгэл гутралтай болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүн бүрд өөр өөрөөр мэдрэгддэг.
Стартап үүсгэн байгуулагчдын хувьд компанийн алсын хараа, өдөр тутмын үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэх мэт маш олон ажлуудтай амралтгүйгээр нүүр тулдаг нь тэдгээрийг burn-out болоход аажим аажмаар нөлөөлдөг.
Burn-out зайлсхийх аргууд:
Burn-out болсноо хүлээн зөвшөөрөх: Хэрэв танд хэвийн ачаалал өмнөхөөсөө ихэссэн мэт мэдрэгдэж байгаа, энэ нь удаа дараа давтагдаж буй бол /мөн дээр дурдсан/ 1 алхам хойш алхаад өөрийгөө анзаараарай. Өөртэйгөө ярилцаж энэ зүйл яг юунаас болохыг заавал олж мэдээрэй.
Аз жаргалыг мэдрүүлэх зүйлсийг хайж олох: Өдөр тутмын амьдралд танд аз жаргал өгдөг зүйлсийг хийхийг оролдож, тэдгээрийг тогтмолжуулах. Спортоор хичээллэх, бясалгал хийх, наранд алхах, дуу сонсох гэх мэт ажлаас түр холдуулах дадлыг өөртөө суулгаарай.
Ажлын тохиромжтой хуваарийг олох: Та ямар цагт хамгийн үр бүтээлтэй байгаагаа тодорхойлж, түүний дагуу ажлын хуваарь гаргах. Стартапаа хийгээд 09:00-18:00 цагийн ажлыг орхисон л юм чинь яагаад цагт баригдах ёстой гэж?
Сонирхол нэгтэй нэгдэлд /community/ орох : Зовлон нэгтэй, нэг хэлээр ярилцаж асуудал, шийдлийг тодорхойлох нь ажлаас үүсэх стрессийг багахан ч атугай буулгаж “Би ганцаараа биш“ гэх мэдрэмжийг өгнө.
Хамтрагчтайгаа хуваалцах: Хэрэв танд хамтран үүсгэн байгуулагч байгаа бол тэдэнтэй өөрийн мэдрэмж, сэтгэгдлээ нуулгүй хуваалцаарай.
Хугацаа хэрэгтэй: Энэ мэдрэмж нь 1 удаагийн дасгал хөдөлгөөнөөр шийдэгдэх зүйл биш ба шийдвэрлэхийн тулд тодорхой хугацаа хэрэгтэй. Амьдралдаа хэвшүүлэх шинэ зуршлуудыг нэвтрүүлэх шаардлагатай байдаг.
Startup news
OKR ба KPI-уудыг гүйцэтгэлийг хэмжихэд хэрэглэх нь:
OKR гэж юу вэ? OKR (Зорилго ба Гол Үр Дүн) нь амбицтай зорилгуудыг тавьж түүнд хүрэх явцыг хэмжиж, тодорхойлох арга барил юм. | KPI гэж юу вэ? KPI (Чухал Үзүүлэлтүүд) нь байгууллага эсвэл тодорхой үйл ажиллагааны амжилтыг хэмжихэд хэрэглэгддэг хэмжүүрүүд юм. |
OKR-ийн Давуу Талууд
| KPI-ийн Давуу Талууд
|
OKR: Хэрхэн Ашиглах Гарын Авлага 1-р Алхам: Стратегийн зорилгоо ойлгох 2-р Алхам: OKR-ээ Хөгжүүлэх
3-р Алхам: Багийн гишүүдтэй харилцах ба түгээх
4-р Алхам: Мэдээлэл сайн солилцож үр дүнг хэмжих
| KPI: Хэрхэн Ашиглах Гарын Авлага 1-р Алхам: Зорилгоо маш тодорхой нарийн тодорхойлох
2-р Алхам: Холбогдох KPI-уудыг /хэмжигдэхүүнүүд/ сонгох
3-р Алхам: Зорилтоо нарийвчлах
4-р Алхам: Хянах & Сайжруулах
|
OKR Жишээнүүд Бизнес жишээнүүд
Хувь хүнд:
| KPI Жишээнүүд Бизнес жишээнүүд
Хувь хүнд:
|
Venture Capital / Investment
Венчер сангийн Хөрөнгө Оруулалт: Exit option буюу хөрөнгө оруулалтаас гарах боломжууд.
Венчер сангаас хөрөнгө оруулалт авсан эсхүл венчер сангийн менежерүүдийн хувьд тухайн бизнесээс хэрхэн гарах талаар ойлголттой байх нь маш чухал. Үүнд:
IPO хийх буюу хувьцаагаа олон нийтэд санал болгох
Хувьцаа эсвэл зээлийн эргэн төлөлт хийх, /convertable note-р гэрээ хийсэн үед/
Стратегийн хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдах,
Өөр хөрөнгө оруулалтын санд зарах,
Бусад компаниудтай нэгдэх
Алдагдлаар хаах зэрэг багтана. Энэ нь хөрөнгө оруулагчдын ашгаа авах арга замыг тодорхойлж өгдөг чухал процесс юм.
Startup Deals: /Хэн хаана хэдийг босгов?/
Лондон хотод төвтэй Datamaran, ESG шийдвэр гаргалтын платформ нь Morgan Stanley тэргүүтэй Series C шатны 29.5 сая евро-н хөрөнгө оруулалтыг босгожээ.
Энэтхэгт байрладаг ridesharing үйлчилгээний стартап Everest Fleet нь Uber-с 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт босголоо.
Сан Франциско хотод байрладаг хиймэл оюун ухаанд суурилсан цаг агаарын урьдчилсан мэдээний платформ Brightband нь Prelude Ventures, CLAI Ventures, Future Back Ventures, Starshot Capital-аас Series A шатны хөрөнгө оруулалтаар 10 сая ам.доллар татлаа.
Лондонд төвтэй эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стартап Manual нь Felix Capital, Cherry Ventures, Octopus Ventures зэрэг хөрөнгө оруулагчаас 29.2 сая фунт стерлинг босгов.
Around the World
Цагийг үр бүтээлтэй зохион байгуулахад туслах янз бүрийн арга техникүүдийг хуваалцаж байна. Эдгээр аргууд нь ажлынхаа даалгавруудыг оновчтой болгох, хойшлуулахгүй байх, бүтээмжээ нэмэгдүүлэхэд хэрэгтэй.
"Мэлхийг түрүүлж ид" арга: Өдрийн хамгийн хэцүү, чухал ажлыг эхэнд нь барьж аваад хийх. 🐸 🐸 🐸
"Помодоро" арга: 25 минут ажиллаж, 5 минутын богино амралт авах циклээр ажиллах нь анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг. 🍅 🍅 🍅
2 минутын дүрэм: Хэрэв тухайн даалгавар 2 минут эсвэл түүнээс бага хугацаанд хийгдэх боломжтой бол шууд хий. ⌛️ ⌛️ ⌛️
"Айзенхауэрийн /Eisenhower/ матриц": Чухал, чухал биш, яаралтай, яарамгүй байдлаар даалгавруудыг 4 хэсэгт хувааж ангилах: Do Decide Delegate Delete /Хийх, Шийдвэрлэх, Хариуцуулах, Устгах/ 🫡
"Ажиллах аргачлал" (GettingThingsDone): Даалгавруудыг задлан хэд хэдэн алхам болгож хуваан дараалал, ач холбогдлоор нь ангилах. ✅ ✅ ✅
Ажлыг нэгтгэх: Төстэй ажлуудыг нэгтгэж, нэгдсэн цагт хуваарилж хийх.
"Цагийн блокт хуваарилах" арга: Тодорхой цаг хугацааг даалгавар тус бүрд ангилан хэсэг хэсгээр блоклон ангилах. ⌛️ 🧱
"Паркинсоны хууль": Ажиллах хугацаа ихсэх тусам ажил сунжирдаг тул богино хугацаа өгөх нь цаг хэмнэнэ.
More time-less effort needed / Less time-more effort needed
"Ivy Lee” арга: Өдрийн турш хийх зургаан чухал даалгаврыг жагсааж, ач холбогдлоор нь хийх. 6️⃣
MITs (хамгийн чухал даалгаврууд): Өдөр бүрийн 3 чухал ажлаа гүйцэтгэхэд анхаарах. 3️⃣
Паретогийн зарчим (80/20 дүрэм): Үр дүнгийн 80% нь ажлын 20%-аас гардаг тул хамгийн их үр дүнд хүргэдэг ажлуудад анхаарлаа хандуулах.
Portfolio startups:
Ганбанзгүй гал тогоо: Easycook
Youtube Podcast: EasyCook: Бэлдэцээр хоол хийх амьдралын хэв маяг
Тэд өөрсдийн бүтээж буй үнэ цэнтэй бизнестэй нэгдэх дараах 2 ажлын байрыг зарласан юм байна шүү 🧑🏭 👩🏭 👷♀️ 👷♂️
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you