- MStarsHub Newsletter
- Posts
- Seed үеийн хөрөнгө оруулалтын зарцуулалт хаана байх вэ?
Seed үеийн хөрөнгө оруулалтын зарцуулалт хаана байх вэ?
Seed үеийн хөрөнгө оруулалтын зарцуулалт
Энэ бол бидний #30 дах дугаар билээ бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.
#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур
😌Өөрийгөө хайрлая😌
The next step — If you feel stuck, try this.
"Би цаашид юу хийхээ мэдэхгүй байна?" Зүгээр дээ. Энэ бол хэвийн л зүйл шүү! Хэнд ч бүх хариулт байхгүй. Бид бүгдэд л төөрөгдөж, хийж буй зүйлдээ эргэлзэх үе гарч ирдэг.
Энэ мөчид таны дараагийн алхам юу болохыг олж мэдэхэд тусалцгаая
Хэрэв та айж байгаа бол таны хамгийн зоригтой хувилбар энэ нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авахыг төсөөлөөд үзээрэй.
Хэрэв та харилцаандаа хүндрэлтэй байгаа бол өөрийнхөө хамгийн эелдэг хувилбарыг төсөөлөн тэд үүнийг хэрхэн зохицуулахыг бодоорой.
Хэрэв бүх зүйл үнэхээр хэцүү санагдаж байвал өөрийнхөө хамгийн тайван байдлыг төсөөл. Тэр эмх замбараагүй байдлыг хэрхэн даван туулах бол?
Хэрэв та том шийдвэр гаргах гэж байгаа бол өөрийнхөө жинхэнэ дүртэйгээ дотроо нэг ярилцаарай. Тэд юу сонгох вэ?
Эдгээр бүх чанарууд таны дотор байгаа бөгөөд тэдгээр нь таныг дараагийн хамгийн сайн алхам руу чиглүүлэх хүчирхэг хөтөч болж чадна.
Startup Slang
Бид өмнөх дугаараа pre-seed үеийн санхүүжилтээ хэрхэн зарцуулах вэ? Талаар авч үзсэн энэ удаад дараагийн шатны санхүүжилт болох seed /Үрийн/ үеийн санхүүжилтээ стартапдаа хэрхэн зарцуулах тухай авч үзнэ.
Ер нь стартап орж ирсэн мөнгөө яаж зарцуулах ёстой вэ?
Амласан зүйлдээ зарцуул. /Хөрөнгө оруулагчтай ямар итгэлцэл хүлээв./
Хийх ёстой зүйлээ л хий. /Хөрөнгө оруулалт авсан аваагүй бүтээгдэхүүнээ л сайжруулах байсан/
Энэ бол таны болон танай багийн хөдөлмөр /Өөрсдийгөө үнэл/
Seed үеийн /эхэн шатны/ санхүүжилтээ хэрхэн зарцуулах вэ?
Энэ үе шатанд ч мөн адил асуулт ирэх болно. Багийн өсөлт хөгжил үү? эсвэл бүтээгдэхүүн хөгжүүлэх нь нэгдүгээрт байх ёстой юу? Борлуулалт, маркетингаа яах вэ? Гэх зэрэг асуултууд ундарна.
Үрийн санхүүжилт гэж юу вэ?
Стартапуудын хувьд албан ёсны эхний шатны хөрөнгө оруулалтын үе шат юм. Гэхдээ дийлэнх стартапууд pre-seed буюу эхэн үеийн хөрөнгө оруулалтыг ч босгож амждаг.
Юуны түрүүнд хэр хэмжээний үрийн санхүүжилт босгох ёстой вэ? Энэ асуулт стартапын үнэлгээтэй шууд уялдаатай байдаг ч дийлэнх тохиолдолд доорх байдлаар босгодог.
Бидний /стартапын/ мөнгөн урсгал тодорхой бус ер нь бүх зүйл тодорхой бус байгаа учир хөрөнгө оруулагчдад хэчнээн хугацаанд амьд явах дээр суурилан /зардалд суурилан/ хэрэгцээт мөнгөн дүнгээ санал тавьдаг. Үйл ажиллагаа, цалин, серверийн зардал, түрээс гээд ундарч өгнө. Үүнийг нь бид хураангуйлан 1 сарын burn rate /шатаах хувь хэмжээ/ гэж хэлдэг.
Seed үеийн голлох зардал нь стартапаасаа хамааран дийлэх тохиолдолд дээрх зардал гардаг ба сард ойролцоогоор 15-20 сая төгрөг гардаг гэж үзье. Хөрөнгө оруулагчтай хийсэн тохироон дээр шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарган танилцуулах хугацааг /эрсдэлээ тооцоолоод/ 18н сар гэе. Тэгвэл стартапдаа 270-360 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татах сонирхол байна аа л гэсэн энгийн тооцоолол. Үүнийг өөрт таатай дараагийн шатны хувьцаа эзэмшигчийг орж ирэхүйц байдлаар тооцоолон компанийн хувиа санал болгоно.
Хамгийн тохиромжтой байдлаар 18-24 сарын хугацаанд амьд байх хэрэгцээний мөнгөө хайж эхлэх нь зүйтэй гэдэг тодорхой мөртлөө тодорхой бус хариулт байдаг.
Seed stage investment
Та үрийн санхүүжилтээ юунд зарцуулах ёстой вэ?
Стартап эрхлэгчид эхэн үедээ "Асуудал шийдлийн нийцэл /problem-solution fit/ ба бүтээгдэхүүний зах зээлийн нийцэл хоёрын хооронд байдаг /PMF/" боловч "Бүтээгдэхүүн зах зээлд гарах (GoToMarket) стратеги"-ийг ч боловсронгуй болгох хэрэгтэй болдог үе нь дээрх seed үе шат юм.
Бүтээгдэхүүнийг яг зорилтот зах зээлийн гол хэрэгцээг бүрэн хангах хүртэл хөгжүүлэх хэрэгтэй.
Зардлын дийлэнх хувийг бүрдүүлсэн цалингийн жагсаалт;
Нэг ажилтанд жилд ойролцоогоор 3,5 сая төгрөг /багадаа/ сургалтад хамрагдах;
Зөөврийн компьютер, монитор болон чухал хэрэгслүүд гэх мэт тоног төхөөрөмжийн зардал гэх мэтчилэн зардлын асуудал үргэлж байж л байна.
Seed үеийн хөрөнгө оруулалтыг "технологи ба бүтээгдэхүүн"-д гарах зардал /нөгөөтээгүүр хөрөнгө оруулалт/ нэн тэргүүнд тавих хандлагатай байдаг. Дээр дурдсанчлан хөрөнгө оруулалтын бага хувийг борлуулалт, маркетинг руу чиглүүлэхээ ч бас мартаж болохгүй. Энэ нь зардлыг нэг талд илүү шидэх бус жигд хуваарилах стратегийг CEO маань сурах хэрэгтэй болж буйн дохио.
Мэдээж тухайн стартапын үйл ажиллагааны чиглэлээс хамааран аль хэсэгт хөрөнгө оруулалтаа хуваарилах нь янз бүр.
Үрийн санхүүжилтээ зарцуулсны дараа юу болох вэ?
Мөнгө үүрд бидний халаасанд байхгүй ээ. Удахгүй та болон танай стартап дахиад л санхүүжилт хайх замдаа гарч, Series A шатны хөрөнгөө босгох хэрэгтэй болно.
Харин энэ удаагийн хөрөнгө оруулалт их ярвигтай байх учир эртнээс буюу дараагийн 12 сар асуудалгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэх үедээ дараагийн санхүүжилтээ төлөвлөж хайж эхлэх нь зүйтэй.
Мэдээж стартап өөрийн тогтмол мөнгөн урсгалтай /cash flow/ болбол хөрөнгө оруулалт татах хоорондын хугацаа урт байх боломжтой.
Venture Capital / Investment
Deals
Vape-ийн мэргэжилтэн Greentank Technologies нь Organigram Holdings болон бусад хөрөнгө оруулагчдаас 14.5 сая долларын хувьцааны санхүүжилт, 2 сая долларын өрийн санхүүжилт босгожээ.
Нягтлан бодох бүртгэлийн платформын ханган нийлүүлэгч Translucent нь LocalGlobe тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас pre-seed шатанд 2.7 сая фунт стерлинг татлаа.
Үл хөдлөхийн өмчийг хамгаалах зориулалттай дрон үйлдвэрлэдэг REAKTO компани 1.1 сая евро босголоо.
Crypto хөрөнгө оруулалтын платформ Finst нь seed шатанд 4.4 сая долларын санхүүжилт авчээ.
Around the World
Millennials-ууд тэтгэвэрт гарах нь уу? Millienials буюу 1981-1996 оны хооронд төрсөн хүмүүсийн дийлэнх нь 70 нас хүртлээ ажиллах төлөвтэй байгаа бөгөөд тэр үед ч тэтгэвэрт гарахад хангалттай мөнгө хуримтлуулахгүй байх магадлалтай гэжээ. [Link]
Европын шилдэг Climate tech Angel хөрөнгө оруулагч нар. [Link]
Тесла үнээ бууруулжээ: Тесла хоёр дахь удаагаа Model 3 болон Model Y цахилгаан автомашиныхаа үнийг буурууллаа. Теслагийн хамгийн алдартай загварууд урамшууллаас өмнө 40,000 доллароос доош үнэтэй байх болно.
Tech is Here
Хүний нөөцийн технологи гэж юу вэ? Хүний нөөцийн хэлтэс нь баг доторх үйл ажиллагаагаа дэмжихийн тулд ямар хэрэгслийг ашиглаж болох вэ? [Link]
Анхааралдаа авах: Climate tech soonicorns2023.
Gmail Цэнхэр тэмдэглэгээтэй болох уу?: Google нь Gmail дээр илгээгчдийн нэрсийг сонгохын тулд тэдний хэн болохыг нь баталгаажуулахын тулд цэнхэр тэмдэглэгээг үзүүлж эхэлнэ гэж компани мэдэгдсэн байна.
МСтарс Хаб оффиссоор зочилцгооё: [Холбоос]
За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟
PS, We love you 30