• MStarsHub Newsletter
  • Posts
  • Startup-н CEO хэрхэн баруун гарын хүнээ сонгох вэ?

Startup-н CEO хэрхэн баруун гарын хүнээ сонгох вэ?

😘Season 6 №45

"The odds increase, the more you try."

James Clear
  • Mental health

  • Startup Slang

  • Venture Capital / Investment

  • Around the world

  • Skills we need

  • Coming soon?

😌Өөрийгөө хайрлая, бүтээе😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол хайртай хүмүүстэйгээ холбоотой байх. 🤙 

Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ харилцаж холбоосоо хадгалах нь нь таны сэтгэлзүйн эрүүл мэндэд ихээхэн тустай.

Танд дургүй байсан ч бусадтай харилцах, мэдрэмжээ хуваалцах, дэмжлэг авах нь тусгаарлагдсан мэдрэмж, сэтгэлийн хямрал, түгшүүрт байдалтай тэмцэхэд тусалдаг. Харилцаа холбоог бий болгож, хөгжүүлэх нь хүнд хэцүү үед үнэ цэнтэй дэмжлэг болж, таны сайн сайхан байдлыг дэмжиж чадна.

Startup Slang

Startup-н CEO хэрхэн баруун гарын хүнээ сонгох вэ?

Үйл ажиллагаа хариуцсан захирал нь гүйцэтгэх захирлын дараах чухал хүн бөгөөд компани/стартапын эхний шатанд тэдний үүрэг хариуцлага маш их.

"COO нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг үнэт зүйл, эрхэм зорилгод нийцүүлэн ажиллах үүрэгтэй.”

Эхэн шатны стартапууд COO-г ажилд авах зөвлөмжүүд.

  • Нарийн төвөгтэй байдлыг даван туулж чадах хүнийг ажилд ав. Стартапын үйл ажиллагаа илүү нарийн төвөгтэй болж одоогийн багийн чадавхаас давсан тохиолдолд үед COO-г ажилд авах шаардлагатай. Ихэвчлэн үүсгэн байгуулагчийн цаг хугацаа, анхаарал хэтэрхий өдөр тутмын үйл ажиллагаанд живж буй үед хэрэгтэй ба үүний зэрэгцээ стратегийн хэрэгжилтийг хянах удирдагч хэрэгтэй болж ирдэг.

  • Хэтэрхий детайл менежерийг бүү ав. Тэд компанийг бүхлээр нь илүү үр дүнтэй ажиллуулахын тулд бүтцийг бий болгох, үйл явцыг оновчтой болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэд багаа даалгавраа биелүүлэхэд нь илүү хялбар болгоход анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч, эхний шатанд ажиллаж буй COO нь шаардлагатай үед ханцуй шамлан, багтайгаа хамтран ажилладаг байх хэрэгтэй.

  • Бүх төрлийн үйл ажиллагаа хэрхэн явдаг талаар туршлагатай байх. COO стратеги болон үйл ажиллагааны талаар сайн мэдлэгтэй байх ёстой. Тэд саад бэрхшээл, үр ашиггүй байдал, өсөлтийн боломжуудыг тодорхойлж, дараа нь компанийн хэрэгцээг хангах стратеги боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

COO-д шаардлагатай ур чадварууд:

  • Дасан зохицох чадвар. Үүнийг үнэлэхийн тулд таамаглал дэвшүүлж, тэдэнд тулгарч буй сорилтод хэрхэн хариулахыг юунд тулгуурлан ямар шийдвэр гаргаж буйг аж.

  • Асуудлыг шийдвэрлэх. Тус чадварыг шалгахын тулд бодит жишээн дээр судалгаа хийж, хэрхэн хариулах талаар шалга.

  • Бусад ур чадварыг үнэлэхийн тулд нэг өдрийн турш ажиллуул. Багтайгаа хэрхэн харьцаж байна? Нөгөө талд багийн гишүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг тандаарай.

Venture Capital / Investment

  • Alumni Ventures нь унаж буй VC зах зээлд тэргүүлж байна. [Bridger]

  • Хөрөнгө оруулагчдад өөрсдийн түүхээ ярихаас гадна чухал тоонууд дурд [FundableStartup]

  • Стартапуудад хөрөнгө оруулалт хийж буй Стартапууд [CBinsights]

Around the World

  • Kino AI — Дүрс бичлэгийг автоматаар зохион байгуулснаар кино бүтээгчид илүү хурдан засварлах боломжтой.

  • Дундаж менежер vs Чадварлаг менежер - Зургаар дүрсэлжээ орж үзээрэй.

  • Дэлхийн венчер капиталын хөрөнгө оруулалт 2024Q1 байдлаар сүүлийн таван жилийн доод түвшинд ойртлоо. [Reuters]

  • Coupl: Энэтхэгийн залуу хосуудад зориулсан анхны необанк❤️ Хосуудад нэг данснаас төлбөрөө төлөх, хялбар удирдахад тусалдаг. Тэд санхүүгийн хувьд хамгийн мэдлэгтэй хосуудыг бий болгох зорилготой.

Skills we need

Амьдралд хэрэгтэй AI Tools:

Coming soon?

Tech boot camp coming soon?

Topic: FrontEnd Tailwind CSS - Framer Motion

Bootcamp-ийг энгийнээр тайлбарлавал тодорхой сэдвийн дагуу богино хугацаанд мэргэжилтнээс суралцан ур чадвараа ахиулах эрчимтэй хөтөлбөр юм. Хамгийн гоё хэсэг нь сонирхол нэг залуустай хамтдаа хөгжиж коммунити бий болгох.

Бүртгүүлэх холбоос: ЭНД дарна уу.

Demoday 3 coming soon?

Startup Investment Opportunity:

  • Шинийг эрэлхийлэгч энтрепренеурууд болон ,боломжийг нэмэгдүүлэгч технологиуд дэлхийг өөрчилнө гэдэгт итгэдэг хөрөнгө оруулагчдыг бид холбодог.

  • Хамтын үнэ цэнийг эрхэмлэдэг хүмүүсийг бид хайдаг.

Хөрөнгө оруулагчаар бүртгүүлэх: Бүртгүүлэх

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace

 🤟

PS, We love you