• MStarsHub Newsletter
  • Posts
  • Стартапууд нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

Стартапууд нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

МСтарс Хабын 3-р хөтөлбөрийн элсэлт үргэлжилж байна.

МСтарс Хабын 3-р хөтөлбөрийн элсэлт үргэлжилж байна.

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

Стартапуудын нөлөө

Стартапууд нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

Амжилттай стартапууд олноор бий болсноор нийгэмд үзүүлэх нөлөө төдий чинээ нэмэгддэг нь гаднын жишээнээс тодхон харагдаж байна. Стартапыг хурдтай өсөлттэй бизнес гэж тодорхойлж болно. Стартапууд нь дараах байдлаар нийгэмд нөлөөгөө үзүүлдэг байна. Үүнд:

  • Эдийн засгийн өсөлт: Стартапууд эдийн засагт: Шинэ ажлын байр бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төлөх, өрсөлдөөнийг бий болгох замаар тэлэлтийг үүсгэх чухал оролцоотой. Ялангуяа Монгол Улс шиг уул уурхай, мал аж ахуйгаас хамааралтай эдийн засгийн солонгоруулах үндсэн шийдэл нь шинэ дэлхийд өрсөлдөхүйц технологийг бий болгох түүнийгээ экспортлох явдал юм. Стартапын экосистем нь тухайн бүс нутгийн эдийн засгийн олон талт байдлыг бий болгох хамгийн чухал хүчин зүйл учраас бүх улсууд стартапуудыг дэмжихийг чухалчлан авч үздэг.

  • Уламжлалт бизнесийг түйвээгчид. Ихэнх стартапууд уламжлалт бизнесийг шинэ арга барил загварт оруулан санал болгодог нь хэрэглэгчдэд илүү үнэ цэнэ, ая тухыг бий болгодог.

  • Инноваци болон технологийг сайжруулна. Стартапууд ихэвчлэн хүмүүсийн, эргэн тойрны амьдралыг өөрчлөхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээндээ шинэ технологи, инновацыг байнга нэвтрүүлж санал болгож байдаг. Бид өдөр тутамдаа хоорондоо харилцах, ажиллах, аялах болон мэдээлэлд холбогдохдоо анзаарч байдаг.

  • Нийгмийн асуудлыг хөндөгч: Төрийн болоод уламжлалт байгууллагуудын шийдэх гээд олон жил болдог маш их хүнд суртал, үе давхраатай асуудлуудыг энгийнээр л шийдчихдэг. Жишээлбэл: Эрүүл мэндийн мэдээлэл хүртээмж, боловсролын хүртээмж, ядуурлыг бууруулах, тогтвортой байдлыг дэмжих гээд олон асуудлыг хөндөж нийгэмд эерэг өөрчлөлтийг үүсгэж байдаг.

  • Олон улсад хүрэх боломж. Дижитал эрэн зуунд онлайн платформ ашиглан олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхээс гаднаас чадварлаг ажиллах хүчнийг ч мөн адил татдаг байна.

  • Бодлого, хуульд нөлөөлөх нь: Стартапууд одоо байгаа дүрэм журам, бодлоготой холбоотой санал сэтгэгдлээ солилцож, засгийн газруудад хүргүүлэн, инновацийн илүү таатай орчныг бүрдүүлэхэд түлхэц болно.

Стартапууд уламжлалт бизнестэй харьцуулахад илүү том хэмжээний үр дүнг бага хичээл зүтгэл, инноваци шингэсэн технологиор авчрах боломжтой гэдгийг нийгэмд үзүүлэх нөлөөгөөр харуулж байдаг нь тэдний давуу тал юм.

Тэгвэл стартапуудыг 6-н сарын турш үнэгүй оффис, 15-30 сая төгрөгийн тэтгэлэг, туршлагатай ментор багийн хамтаар дэмжих МСтарс Хаб хурдасгуур хөтөлбөрийн 3 дахь элсэлтийн бүртгэл үргэлжилж байна.

Дээрх нөлөөг үзүүлэхээр хүлээж буй стартапуудын урьж байна.

Холбогдох дугаар: 77772838

#ТаныАмжилтынХурдасгуур