Subscription business model-ийн давуу талууд

Subscription business model-ийн давуу талууд

Өглөө Өдөр Оройн мэнд!

#Staytuned #MStarsHub #ТаныАмжилтынХурдасгуур

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө бол энэ бол түр зуурын л асуудал.

Та ичсэнээсээ болж хийж чадах байсан зүйлсээсээ юуг алдаж байв? — Богино хугацаанд л үүсэх мэдрэмжээ бүү даамжруулаарай.

Та хийхийг хүсэж байгаа зүйлээ оролдоход ичгүүртэй мэдрэмжтэй цөөнгүй л тулгарч байсан байх. Тухайн мэдрэмж бидэнд хэрхэн саад болдог талаар 1 өнцгөөс л харцгаая.

Credit: vectormine.com

Тэгвэл өөрөөсөө болон бусдаас ичих мэдрэмжийг даван туулах нэг түлхүүр бол энэ нь үүрд үргэлжлэхгүй гэдгийг санах явдал юм. Энэ бол маш хүчтэй сэтгэл хөдлөл, гэхдээ маш богино настай.

Судалгаагаар 27 янзын сэтгэл хөдлөл, хэр удаан үргэлжилдгийг ажиглахад ичиж зовох мэдрэмж хамгийн богино хугацаанд үргэлжилдэг болохыг тогтоожээ.

Хийж бүтээж чадах зүйл дээрээ хэн нэгнээс ичиж зоволгүй зоригтой хөдлөөрэй. Тэр зүйл тань мөнхөд үлдэж ичих мэдрэмж түр хугацаанд л үргэлжилнэ.

Startup Slang

Linkedin, Shopify, Netflix зэрэг акулууд яагаад Subscription бизнес загварыг чухалчилдаг вэ?

Subscription business model гэдэг нь: Тодорхой хугацаанд бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглуулахын тулд тогтмол төлбөр авах загвар. Жишээ нь: Amazon Prime, Netflix, Slack, Shopify, Tinder

Энэ төрлийн бизнесийн загварыг ашигладаг компаниуд нь ихэвчлэн дижитал болон программ хангамжийн бүтээгдэхүүнүүдтэй (SaaS) байдаг.

  • B2B Software — Shopify, Zoho, Mailchimp гэх мэт

  • B2C apps — Netflix, Linkedin гэх мэт

Subscription Business Model (Source: Business Model toolbox)

Энэ нь таны кредит картыг ашиглан сар бүр төлбөр төлөх толгойны өвчнийг арилгахаас гадна компанид сар бүр тогтмол орлого өгөх болно.

Subscription model дотроо олон задардаг:

Types of subscription business model

  1. Umbrella subscription — Бүх үйлчилгээг нэг захиалгаар авах. Яг л шүхэр цуглах мэт.

    Жишээ нь: Amazon Prime - Prime Umbrella-ийн дор та нэг өдрийн хүргэлт, Amazon Prime видео болон Prime Music үйлчилгээ авах боломжтой.

  2. Special subscription Pass — Таныг илүү мөнгө төлөхөд бусдаас илүү боломжууд танд үүснэ. Жишээ нь: - Tinder болон Dash Pass

    Tinder — Таны профайлыг илүү олон охидод санал болгоно

    Dash Pass - Бага хураамжаар хурдан хүргэлт.

  3. Subscription box — Захиалгын төлбөрөө төлснөөр сар бүр танай үүдэнд бүтээгдэхүүнүүд ирдэг загвар. Жишээ: Warby Parker & MeUndies

    Warby Parker нь гурван сар тутамд контакт линзний жорыг илгээдэг.

    MeUndies — Хоёр хос дотуур хувцас сар бүр илгээдэг.

  4. Ecosystem subscription — Компаниуд ихэвчлэн хэрэглэгчээ татахын тулд бүтээгдэхүүний анхны үнийг бууруулж цаашид бусад үйлчилгээгээ санал болгодог.

    Жишээ нь: Shopify

Subscription бизнес загварыг ашиглах давуу талууд:

  • Мөнгөн урсгалаа урьдчилан таамаглаж болно: Эхний худалдан авалтын дараа тэд бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн худалдаж авах хандлагатай байдаг тул үүгээр нь мөнгөн урсгалаа урьдчилан таамаглах боломжтой.

  • Upsell / Cross-sell хийх боломжтой: Сахлын татуургаа зарах + Хөөсийг санал болгох + Татуургын ирийг нэмж санал болгох гэх мэт.

  • Илүү өндөр ашиг: Үндсэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн алдагдалтай зарагддаг бол нэмэлт бүтээгдэхүүнүүдээ илүү өндөр үнээр зарах боломжтой. Принтерийн хор принтерээсээ үнэтэй байдаг шиг.

Subscription бизнес загварын сул тал:

  • Churn rate нэмэгдэх - Үйлчлүүлэгчдээ байнга анхаарч үнэ цэнийг өгч байхгүй бол танай бизнесээс гарах магадлалтай байдаг. Энэ нь ирээдүйн мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлнө. Жишээ: Netflix сар бүр шинэ цувралыг санал болгодог.

  • 1 хэрэглэгчийг татах зардал өндөр - Бизнесийг сар бүр төлж хэрэглэх боломжтой хүмүүс нийт сегментийн багахан хэсэг нь л байдаг. Тиймээс тэдгээрийг олж авахад маш их мөнгө зарцуулах хэрэгтэй болно.

Shopify cross-selling Strategy:

  • Shopify-ийн эхний энгийн төлөлт нь сард 30$ үнэтэй байх ба хэрэглэгч цахим худалдааны дэлгүүрээ ажиллуулахын тулд $10-аас дээш төлбөртэй программ суулгах хэрэгтэй болно.

  • Shopify эдгээр программуудыг өөрийн App Store-д байршуулахын тулд 20%-ийг шимтгэл болгон авдаг.

  • Shopify нь шинэ хэрэглэгчдийг татахын тулд эхний хэрэглэгчдэд хямд үнэтэй байдаг.

Ер нь л subscription business model таарсан бизнестээ бол саалийн үнээ л гэсэн үг. Пассив орлого гэж ихэнх стартапууд бодож байдаг ч нөгөө талд хэрэглэгчид өгөх үнэ цэнэ байнга сайжирч байх хэрэгтэй шүү.

Venture Capital / Investment

  • SVB-н дампуурлын дараачаас венчер капиталын өрийн санхүүжилт буурч байна. [Fortune]

  • Энэ оны хоёрдугаар хагаст “Down-rounds” /өмнөх санхүүжилтээс бага дүнгээр дахин татах/ өсөлт үзүүлнэ." [Bloomberg]

  • Хятадын VC нарын Цахиурын хөндий дөх тансаглал дуусгавар болов уу? [Wired]

DEAL

  • Халдварт өвчин, хорт хавдартай тэмцэхэд ашигладаг дэвшилтэт дархлааны модуляторуудыг бүтээж буй Dualyx компани Series А шатандаа 40 сая долларын санхүүжилт татлаа.

  • Аж үйлдвэрт зориулж дөрвөн хөлт бие даасан робот бүтээж буй ANYbotics компани нь Walden Catalyst болон NGP Capital-с Series B шатны санхүүжилтэд 50 сая долларын хөрөнгө оруулалт татлаа.

  • Их Британид суурилсан тэтгэврийн платформ болох Smart нь Series E шатны санхүүжилтэд 95 сая долларын санхүүжилт босгожээ.

Around the World

Өмнө нь бүтэлгүйтэж байсан үүсгэн байгуулагчдын амжилтад хүрэх магадлал 20% байдаг бол анх удаа стартап хийж буй үүсгэн байгуулагчдын амжилтын магадлал 18% байдаг.

  • 2022 онд 1 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн эрүүл мэндийн салбарын 10 компани. [Холбоос]

  • Гарааны бизнестээ гүйцэтгэх захирлыг хэрхэн ажилд авах вэ? [CEO]

  • 2023 оны дэлхийн гарааны бизнесийн экосистемийн индексийн тайлан гарлаа. [Холбоос]

Кохортоор сонин сайхан 

МСтарс Хаб анх удаа мэдээллийн технологийн салбарын хамгийн том үйл ажиллагаа болох ICT Expo 2023-д амжилттай оролцлоо.

Бидний хувьд:

  • БШУЯ ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ ХАМТЫН ОФФИСУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ МСТАРС ХАБ тай байгууллаа.

  • “Ask MStars Anything” Стартапуудын хурдасгуур хөтөлбөрийн III дах элсэлтийн мэдээллээ хүрэлцэн ирсэн 2000 гаруй хүнд хүргэж; Стартап эхлүүлэх сонирхолтой технологи бизнес сонирхогч залууст зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

  • “Ask Masteclass Anything” ~ Personal Marketing сэдвээр MCS Ventures компанийн маркетингийн зөвлөх Б.Номин-Эрдэнэ сор болсон мастеркласс аа орж хүрэлцэн ирсэн хүмүүст мэдлэг түгээлээ.

  • “Ask Mentor Anything” ~ Speed Mentoring хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон стартапуудад Mbank-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн; UbCab Holding & Mezorn компанийн гүйцэтгэх захирал хамтран үүсгэн байгуулагч О.Золбаяр; Shoppy компанийн гүйцэтгэх захирал Ш.Батзул; Intelmind компанийн санхүү хариуцсан захирал Г.Дуламсүрэн нарын хүндэт менторууд маань зөвлөгөө туршлагаасаа богино хугацаанд чанартай байдлаар хуваалцлаа.

  • MStars Hub ийн бренд Quiz night-д давхардсан тоогоор 70н баг оролцон эхний 3н байрны залуус найз нөхдөөрөө тоглох хөгжөөнт шагналын эзэд болов.

Бидэнтэй хамт ICT Expo 2023-д оролцсон ментор зөвлөхүүд, стартапууд, хүрэлцэн ирсэн хүмүүс болон бусад хамтран ажилласан байгууллагууддаа дахин талархал илэрхийлье.

III хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.

Стартапаа дараагийн шатанд гаргахад бэлэн энтрепренеуруудыг урьж байна.

Бүртгүүлэх: mstars.mn/apply

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you