Term sheet гэж юу вэ?

Term sheet гэж юу вэ?

"The best climber in the world is the one who's having the most fun."

#Staytuned #MStarsHub

😌Өөрийгөө хайрлая😌

Энэ долоо хоногийн сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө бол амьсгалах.

Өөрийн байгаа нөхцөл байдлаас хамааран зөвөөр, техниктэй амьсгалах нь стресс, түгшүүрийг бууруулахад гүн туслалцаа үзүүлдэг гэнэ шүү. Хүмүүжих үндэс нь сууж сурах гэдэг шиг эрүүл байхын эхлэл зөв амьсгалах юм шүү. Бие махбод болон сэтгэлзүйн хувьд ч мөн адил.

Startup Slang

Term sheet-д юу байдаг вэ? Таны мэдэх ёстой бүх зүйлс.

Та өөрийн бизнестээ тохирох хөрөнгө оруулагчийг олж хөрөнгө оруулалтаа авахаар болсон гэж үзье. Одоо талууд тус бүр ширээн дээр юу цаашид хэрэгтэйг харуулсан хөрөнгө оруулалтын баримт бичиг буюу term sheet-н тухай мэдье.

Зургийн эх сурвалж: Business Insider

Term sheet гэж юу вэ? Term sheet буюу хөрөнгө оруулалтын гэрээний урьдач хуудас нь хөрөнгө оруулалтын нөхцөл, хөрөнгө оруулах хэмжээ, компанийн үнэлгээ, өмчлөлийн бүтэц, хөрөнгө оруулалтыг зохицуулах бусад нөхцөл, нөхцөлийг тусгасан баримт бичиг юм.

Term sheet-д багтдаг нөхцөлүүдтэй танилцацгаая. Үүнд:

Компанийн үнэлгээ: Хөрөнгө оруулагч компанийн тодорхой хувийг худалдаж авахад бэлэн байгаа үнэ юм.

Урьдчилан худалдан авах эрх / Pre-emption rights: Шинээр хувьцаа гарган хөрөнгө оруулалт татах гэж буй бол одоогийн хөрөнгө оруулагчдад түрүүлж худалдаж авах эрхийг өгдөг.

Tag-along and drag-along clauses: Эдгээр заалтууд нь хөрөнгө оруулагчийг хамгаалах нөгөөтэйгүүр гарах стратегийн тухай юм.

  • Drag-along нь хэрэв хувьцаа эзэмшигчдийн тодорхой хувь буюу ихэвчлэн 75 орчим хувь нь компанийг худалдахыг /M&A/ зөвшөөрвөл бүх хувьцаа эзэмшигчид гэрээний үндсэн дээр хувьцаагаа заасан үнээр зарахыг зөвшөөрөх ёстой гэсэн нөхцөл.

  • Tag-along заалт нь дийлэнх хувьцаа эзэмшигч хувьцаагаа худалдсан тохиолдолд цөөнх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хамт худалдах буюу дагаж худалдах эрх эдэлнэ

Санал өгөх эрх, удирдах зөвлөлийн суудал / Voting rights and board seats: Үүнд хөрөнгө оруулагчийн өгч чадах саналын тоо эсвэл ямар асуудлаар санал өгөх боломжтойг тусгана.

  • Удирдах зөвлөл: Энэ нь ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон ТУЗ-д хөрөнгө оруулагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлдог.

Гарах стратеги /Exit strategy: Компанийг худалдах эсвэл IPO гэх мэт компаниас гарахаар төлөвлөж буй стратеги, хөрөнгө оруулагчийн хүлээгдэж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлдог.

Оюуны өмч / Intellectual property rights: Үүнд патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх, худалдааны нууц зэрэг компанийн оюуны өмчийг эзэмших, ашиглахтай холбоотой заалтууд багтаж болно.

Худалдан авах эрх / Redemption rights: Хөрөнгө оруулагчдад тодорхой нөхцөлд хувьцаагаа компанид буцааж зарах эрхийг олгодог.

Үүсгэн байгуулагчийн эрх / Founder rights: Үүнд үүсгэн байгуулагчдын компанид гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн нөхөн төлбөр, шийдвэр гаргах эрх, компанийн гол шийдвэрт тавих хяналт зэрэгтэй холбоотой заалтууд багтана…

Эдгээр бүх нөхцөл нь гарааны бизнес эрхлэгч эсвэл хөрөнгө оруулагч бүрд хамаарахгүй бөгөөд тодорхой нөхцөлүүд нь хөрөнгө оруулалтын шинж чанар болон оролцогч талуудаас хамаарч өөр өөр байх болно ШҮҮ.

  • Term sheet гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө заавал хуульчаас зөвлөгөө ав.

  • Компани доторх шийдвэрүүдийг хэн гаргах, гарах ашгийг хэн хүртэх, муу гүйцэтгэлтэй байвал компанид юу тохиолдохыг хэн шийдэхийг тодорхойлох гэх мэт хариуцлагын баримт.

  • Нэхэмжлэлийн хуудсанд гарын үсэг зурахаас эхлээд хөрөнгө оруулалтыг дуусгах хүртэл ихэвчлэн дөрвөн долоо хоног зарцуулдаг ч энэ нь стартап хөрөнгө оруулагчаас хамааран өөр өөр байж болно.

  • Хөрөнгө оруулагчид ч энэ хугацаанд зохих хянан шалгалтаа /due dilligence/ дуусгадаг.

  • Гэхдээ гэрээнд гарын үсэг зурах нь барианы шугам биш харин эхлэлийн цэг.

  • Хөрөнгө оруулалтын явцаас авч үзвэл бөмбөг гол төлөв хөрөнгө оруулагчийн талбайд байдаг.

Илүү дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл: postby.mn/baaka руу ороорой.

Initial meeting ~ More meetings ~ Due diligence ~ Term sheet ~ Deal

Venture Capital / Investment

Стартапууд өөрсдийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд хэр хугацаа шаардагдах вэ? [Calculator]

Cleantech-ээс Climate Tech руу. [CTVC]

2022 онд хөрөнгө оруулалтын үе шатууд удааширч, хэмжээ нь багассан тул эрх мэдэл хөрөнгө оруулагчдад буцаж шилжив үү? [Sifted]

Хэлцлүүд:

  • Уулзалт төлөвлөгч программ хангамжийн Troop компани 11 сая долларын санхүүжилт Series B үедээ татлаа.

  • Лондонд төвтэй Translucent нягтлан бодох бүртгэлийн платформ нь LocalGlobe-ээс 2.7 сая фунт стерлингийн санхүүжилт босгожээ.

Glopal нь цахим худалдааны бизнесүүдийг олон улсад өргөжүүлэхэд нь туслах платформ бөгөөд 20 сая евро босголоо.

Around the World

VC нараас зөвлөж буй 10 төрөлтийн стартапууд. Startups

Европ дахь 350+ эмэгтэй VC хамтрагч нар. VC

Хятад улс бусад орнуудын хувьд тоглоомыг хэрхэн өөрчлөв? [Financial Times]

Мэдээллүүд маань цаашид сайжрах болно оо. 🙌 

Кохортоор сонин сайхан 

МСтарс хаа сайгүй байдаг гэдгийг мэдэх үү?

Та хамгийн ойр ашигладаг сошиал платформ дээрээсээ биднийг дагаарай.

Follow / Subscribe / Like: @MStarsHub

MStars Everywhere

Alumni News

Доорх холбоосуудаар орж сүүлийн үеийн мэдээллийг сонирхоорой.

Qmenu : Зоогийн газрууд цахим шилжилтийг сонгож байна. 📃💻️ 

Tsahim 100ail: Барилгын материал худалдаж авахад хялбар боллоо. 🏗️ 

Artum: Та цаг заваараа бүх төрлийн туслах ажил хийх боломжтой боллоо. Гүйцэтгэгчдийн бүртгэл үргэлжилсээр... 👷 👷‍♂️ 👷‍♀️ 

Blindcare: Сэтгэл хөдлөлөө хуваалц. 🧠 

Lingos: Энтертайнментаар гадаад хэл сурцгаая. 🙂 

Monarty: Монарти виртуал болон биет хосолсон галерейд 🖼️ хүүхдийн уран зургийн сургалт хичээл явагдаж эхэллээ. 🎨

Easycook: 15минутад л хоолоо хий + Easycook Easy бэлдэц ~ Амралтын газарт нэвтэрлээ. 🥕 

Momade : Дураараа ажилладаг ээжүүдийн хүчирхэг нэгдэл. ❤️ 

Khangal Systems: Шилэн СӨХ багцыг санал болгоорой. Ямар ч үнэ төлбөргүй ашиглах боломжтой шүү. 🤑 

Uparking Тэд үнэхээр сайн байгаа. 🔥 

Ger Smart: Гэр Смарт брэнд бүтээгдэхүүнүүдээрээ "HOUSE EXPO 2023" Үзэсгэлэн арга хэмжээнд хамтран ажиллаж буй төслүүдтэйгээ амжилттай оролцлоо. 🧑‍💻 

Handpro: Виртуал дохионы хэлмэрч апп. Тун удахгүй … 🤘🤟 

Sharely: Байршилд суурилсан цахим платформ / Sharing Economy platform. 👔 👕 

Grado: Багш нарт зориулсан загварууд орлоо. 🖼️ 

Metacog: Хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи. 🧠 🎲 

Gamebank Тэд үнэхээр сайн байгаа. 🔥 

Gerglamping: BTF компанитай хамтарч ажиллаж эхэллээ. 🤝 

Roco: Чанартай кофег цаг алдалгүй уух хамгийн хялбар шийдэл. Та урьдчилсан захиалгаа хийгээрэй. ☕️ ☕️ 

Seedshare: Төсөөллөө бодит болгох боломжоор дүүрэн талбар. 🤑 

Just : Augmented Reality /AR/ ашиглан цоо шинэ хэв маягаар худалдан авалт хийх боломжийг бүтээгч стартап. 👓️📱 

Postby : Нийтлэл бичих монгол талбар. Зар сурталчилгааны шинэлэг шийдэл. ✍️ 

Autoparts : Оригинал сэлбэгийг шууд үйлдвэрээс нь ав. 🚗 

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you