• MStarsHub Newsletter
  • Posts
  • Стартапын эхлэл нь ... Асуудлыг тодорхойлох.

Стартапын эхлэл нь ... Асуудлыг тодорхойлох.

Стартапын малгайтай товхимол

“Та бүхэнд цаашид тогтмол хүрч байх мэдээллийн товхимол” 6дах улиралдаа хүрэхэд бэлэн болжээ. 

So, We are back babies 😘 Season 6 newsletter №40

Уг товхимол нь агуулга ихтэй мэдээллийн шинж чанартай бөгөөд яг л стартап гэдэг малгайг өмсөн зөвхөн санхүү гэлтгүй маркетинг, технологи, стратеги, дэлхий нийтийн сонин хачин мөн өөрийгөө хайрлах талаар баялаг мэдээлэл агуулах цогц нийтлэл юм. Гэхдээ алдаа дутагдал их байна байх та бүхэн сэтгэгдэл, санал, шүүмжээ бидэнд харамгүй хайрлаарай, гол нь суралцаад явах шүү дээ..

“Goals are for people who care about winning once.

Systems are for people who care about winning repeatedly”

James Clear

😌Өөрийгөө хайрлая😌

Сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө

Энэ удаагийн сэтгэлзүйн эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө бол ТАЛАРХАЛТАЙ хандах.

Өдөр бүр өчүүхэн ч гэсэн талархаж явдаг зүйлсийнхээ талаар бодох цаг гарга. Энэ нь 1 минут байсан ч болно. Энэхүү энгийн дасгал нь таны анхаарлыг амьдралын эерэг тал руу чиглүүлж, сэтгэл ханамж, сайн сайхан /well-being/ байдлыг бий болгож чадна. Оюун санааны уян хатан байдлыг сайжруулахад тусална шүү. Ер нь том болох тусам аливаа зүйлд уян хатан байх чадварыг суралцдаг юм байна.

Startup Mainstage

Стартапын эхлэл нь … Асуудлыг тодорхойлох. / Problem 

Бүтээгдэхүүн хөгжүүлэх эсвэл эхний мөр код бичиж эхлэхээс өмнө тулгарах сорилт бол Хэнд? Хаана? Ямар? асуудал байгааг олж нээх юм.

Ихэнх тохиолдолд Стартапуудын гаргадаг алдаа нь ямар нэгэн шийдлийг төсөөлөөд түүндээ таарсан асуудлыг эрж хайдаг. Гэхдээ Асуудлыг оновчтой тодорхойлж чадах нь хамгийн эхний даалгавар. 

Тэгвэл Асуудлыг хаанаас олж болох вэ гэвэл:

  • Бидний  эргэн тойронд өдөр тутамд асуудлууд байнга тааралдаж байдаг.

    • Юу хүмүүсийг тухгүй болгож байна? Юу сайжирч болохоор байна. Эргэн тойрноо ажигласнаар олох боломжтой

  • Сүүлийн үеийн чиг хандлагыг судал

    • Шинэ технологи нэвтрэлт, эдийн засгийн шилжилт бүр шинэ асуудлыг үүсгэдэг эсвэл хуучин асуудлыг улам ихээр тодотгодог.

Тухайн асуудлаас болж хэрэглэгчид үүсэж буй pain point гэхээс илүүтэй үүсгэгч хүчин зүйлийг таних нь чухал.

Асуудал ямар байх ёстой вэ? Гэвэл:

  • Шийдэгдэхэд хүнд

  • Байнга давтагдаж байдаг

  • Яаралтай шийдэгдэх хэрэгтэй

  • Цаг хугацаа өнгөрөх тусам тэлж томорсоор байдаг

  • Дээрээс нь Мөнгө төлж болохуйц байх зэрэг нь голлох хүчин зүйлс болно.

Асуудлыг оновчтой тодорхойлох нь шийдвэрлэх 1000н алхамд хөтөлнө.

Venture Capital / Investment

Стартапуудын эхлэл үедээ хувьцаа эзэмшигчдийн бүтцээ хэрхэн зохицуулах ёстой вэ? [Sifted]

Яагаад #cap table буюу хувь эзэмшлийн бүтцийг харж байх нь чухал вэ?

  • Компанийг хэн хэн эзэмшиж буйг тэмдэглэн хөтөлнө.

  • Цаг хугацаа өнгөрөх тусам хувьцаа эзэмшил хэрхэн өөрчлөгдөж буйг харуулна. /Үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид, ажилчид/

  • Хөрөнгө оруулалтын тооцооллыг харуулна. Хэрэв хувьцаа эзэмшигчид компанийн өөр өөр үнэлгээний шатанд хувьцаагаа зараад гарахад хэр их өгөөж хүртэхийг харуулна.

  • Дараагийн шатны хөрөнгө оруулалтын суурь тооцоолол болно.

  • Хувьцааны хуваагдал /Equity dilution/ буюу шинээр хувьцаа гаргах үед хуучин эзэмшигчдийн хувь хэмжээ хэрхэн буурахын харуулна.

Гэх мэт бүх хэрэгтэй мэдээллийг дээрх холбоосоор нэвтрэн аваарай.

Deal / Хэлэлцээр /  Pre-seed Seed round

  • Барилгын компаниудад программ хангамжийн технологи борлуулдаг Кипр улсын Buildbuild стартап 1.25 сая долларын хөрөнгө босгожээ.

  • Бельгийн "Swave Photonics" augmented reality /AR/ бүтээгч стартап 3 сая еврогийн санхүүжилтийг seed /хөгжлийн эхэн үедээ/ босгожээ.

  • Хиймэл оюун ухаан ашиглан цахим худалдаа, фитнесийн бизнест зориулсан хүний 3D загварыг бүтээдэг Германы Meshcapade стартап 6 сая долларын хөрөнгө оруулалт татлаа.

  • Францын бизнес эрхлэгчдэд зориулсан мөнгөн урсгалын менежментийн /Cash flow management/ платформ Trezy нь Seedcamp зэрэг хөрөнгө оруулагчдаас 3 сая евро босголоо.

Investment

iPhone утас гарч ирээд хүн бүр л нэг л мэдэхэд ухаалаг утастай болсон шиг одоо ажиллаж буй ихэнх хүмүүс OpenAi-н бүтээгдэхүүн болох Chatgpt ийг ашиглаж байна.

Тэгвэл OpenAi гэх компанийн болон гүйцэтгэх захирал Sam Alman ийн хөрөнгө оруулалтын стратегитэй танилцацгаая.

OpenAi компанийн хөрөнгө оруулалтын стратеги

Sam Alman ийн хөрөнгө оруулалтын стратеги

2 зургийг татах холбоос: Холбоос

Around the World

  • Сүүлийн 25 жилийн хугацаанд ямар компаниуд хамгийн олон unicorn стартапуудыг нэгтгэсэн бэ? [Visual Capitalist]

  • Африкт хөрөнгө оруулалт хийх нь. 21р зууны төгсгөлд нийт хүн амын 40%-ийг эзлэх Африк тив.

Marketing Massage

60 см урттай өрөм

Харвардын маркетингийн профессор Тёодор Левитт “Хүмүүс үнэндээ 60 см урттай өрөм авахыг хүсдэггүй юм. Тэд ханан дээрх 60 см гүн нүхийг л худалдан авахыг зорьдог" гэжээ.

Эндээс өрөм гэдэг бол хэлбэр бөгөөд хүмүүс өрмийг ашиглан нүх гаргахыг л хүсдэг гэдгийг бид ойлгох ёстой.

Гэвч ийм ойлголт хол явдаггүй. Хэн ч нүх авахыг хүсдэггүй. Хүмүүсийн хүсдэг зүйл бол өрөмдөж гаргасан нүхийг ашиглан ханан дээрээ тавиур тогтоох явдал юм.

Үнэндээ тэд элдэв зүйлсээ эмх цэгцтэй өрөх тавиурыг л хүсдэг бөгөөд үүний тулд 60 см-ийн урттай нүхийг хананд өрөмдөх ёстой болдог.

Гэхдээ түр хүлээгээрэй...

Тэд ханаа өөрөө өрөмдөн, тавиураа өөрөө тогтоосон гэдгээсээ сэтгэл ханамж авахыг хүсдэг юм шүү. Эсвэл энэ ажлыг хийж эхнэртээ, нөхөртөө магтуулахыг хүсдэг байхыг ч үгүйсгэхгүй. 

Эсвэл зүгээр л замбараагүй байдаг унтлагын өрөөгөө цэгцлэн, амар амгалан, цэвэр орчин, эмх цэгцийг мэдрэхийг хүссэн ч байж болно.

Хүмүүс 60 см-ийн өрөм худалдан авахыг ердөө хүсдэггүй, харин аюулгүй, сайхан орчныг бий болгохыг хүсдэг байх нь.

Бинго!

“Seth Goden ~ This is marketing ~ В.Ганзориг/Д.Асралт

Кохортоор сонин сайхан 

МСтарс Хабын 3-р хөтөлбөрийн стартапуудыг танилцуулж байна.

Dino - Цэвэрлэгээ үйлчилгээний платформ

Dino платформ нь айл өрхөд чанартай, стандарт бүхий ахуйн цэвэрлэгээ үйлчилгээ найдвартай, түргэн шуурхай өгөх үйлчилгээ, нөгөө талаас иргэд цэвэрлэгээ үйлчилгээ хийж нэмэлт орлого олох боломжтой платформ юм. 

Deep tech -  Storyzation platform, GenAi технологи болон бизнес зөвлөх үйлчилгээ /  Веб, үйлчилгээ

Хэн бүхэн Ai ашиглан хялбар, бүтээлч байдлаа, цор ганц хувилбар бүхий стори, номыг   өөрөө үүсгэх, засварлах боломжтой платформыг санал болгохоос гадна бизнесүүдэд  хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, ашиглах зэрэг үр бүтээмжийг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгөх, Machine Learning загвар хөгжүүлэлтийг санал болгож буй стартап.

Health Hub - Фитнес дасгалын төвүүдийн веб платформ /  Веб, аппликешн

Health Hub платформ нь фитнес дасгалын төвүүдийн системд залгагдан хэрэглэгчийг таних, оновчтой дата шинжилгээ хийх, үйл ажиллагааг хөнгөвчлөх үр дүнтэйгээр удирдах боломжийг олгоно. Цаашлаад эрүүл амьдралын хэв маягийг бий болгох дадал үйлдэлд чиглүүлэх замаар хувь хүмүүст эрүүл, сэтгэл хангалуун амьдралыг хянах, бүтээх боломжийг олгох платформ юм.

UpPack - Ажил хайх болон авахад явцыг хялбаршуулсан технологи.

Оюутан, мэргэжилтэн нарыг хамгийн оновчтой байдлаар уян цагийн ажлын байранд холбох шинэ үеийн технологийн хялбар шийдэл. Нөгөө талаас хүний нөөцийн олон алхамт ажил хэргийг хялбарчлан нөөцийг хэмнэх аппликешн.

Ycloud - Шийдэл: үүлэн технологид суурилсан бизнесийн шийдэл / Веб

Жижиг дунд аж ахуй нэгжүүд болон стартап, энтрепренеуруудад зориулсан cloud суурьтай Санхүү Бүртгэлийн ажлыг автоматжуулах, бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлэх систем.

Codely event

Codely Vol 1.0 амжилттай боллоо. Codely нь МСтарс Хабын шинэхэн бренд бүхий эвент бөгөөд зохион байгуулагдах бүрдээ яг сэдвийг сонгон түүгээр гаршсан ажлын фронт дээр тулалдаж байгаа хүмүүсээр зочдоо бүрдүүлэн зохиогдох юм.

Codely Vol 1.0 нь Disruptive Ai буюу өнгөрсөн жил мөн дараагийн хэдэн жилийг тодорхойлж буй сэдвийн хүрээнд 100 гаруй залуустайгаар зохион байгуулагдлаа. Уг эвентэд:

  • Meta platform компанийн science researcher С.Сайханбаяр

  • Mobicom компанийн машин сургалтын /machine learning/ инженер Э.Оюунханд

  • Google Developors group-н эксперт, Deep tech стартапын хамтран үүсгэн байгуулагч ai/ml инженер М.Хонгорзул

  • MCS Ventures компанийн технологи хариуцсан захирал Х.Цолмон нар оролцлоо.

Цаашид олон олон сонирхолтой сэдвийн дагуу нээлттэй үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдах болно.

Event wrap-up

2024 оны GenAi таамаглалыг хүргэж байна. Source: CBinsight - Файл

За ингээд энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзацгаая. Peace 🤟

PS, We love you